x

С.Зориг агсны хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргахыг Ерөнхий сайдаас хүсэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нарыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар төр, нийгмийн нэрт зүтгэлсэн, УИХ, Засгийн газрын гишүүн С.Зоригийн амь насаа алдсан хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн албан бичгийг хүлээлгэн өглөө.

Хүсэлтэд:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлаас “Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенц”-ийг 2002 онд,  “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол”-ыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр соёрхон баталж дагаж мөрдөж байгаа хэдий ч хууль хяналтын байгууллагын алба хаагчид Үндсэн хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудыг ноцтой зөрчиж иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаж эрүүгийн хэрэг үүсгэсэн, ял оногдуулсан гэх мэт мэдээлэл хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр гарсаар байна.

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт гэм буруутайд тооцогдон хорих ял эдэлж байгаа иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийт мэдсэнээс хойш бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрч байхад энэ асуудал шийдэгдээгүй байна.

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн асуудал нь Олон Улсын парламентийн холбооны анхааралд байсаар ирсэн бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Удирдах зөвлөлийн шийдвэртээ С.Зоригийн хэргээр ял шийтгүүлсэн хүмүүст хууль хяналтын байгууллагын алба хаагчид хүч хэрэглэн, эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй талаар болон хэргийн нотлох баримтыг нууцын зэрэглэлд багтаан хэрэг хянан шийдвэрлэсэн нь эргэлзээ төрүүлсэн талаар дурдсан байдаг.

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэрэг шат шатны шүүхээс нэгэнт шийдвэрлэгдэж нэр бүхий хүмүүс хорих ялаа эдэлж байгаа, түүнчлэн уг хэргийн зарим нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргасан хэдий ч эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл гарсаар байна.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах” нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал тул С.Зоригийн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Танаас хүсье” гэжээ.

Мөн өнөөдөр Т.Чимгээг шоронгоос суллахыг шаардан Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарлаж байгаа төрсөн ах Т.Хүрэлбаттай УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг нар очиж уулзсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 16 цаг 36 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 16 цаг 37 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 16 цаг 38 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 16 цаг 40 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 16 цаг 41 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 16 цаг 42 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 16 цаг 43 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 16 цаг 43 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 16 цаг 45 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 16 цаг 46 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 16 цаг 47 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 18 цаг 22 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 18 цаг 42 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 18 цаг 52 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 18 цаг 57 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 19 цаг 3 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 19 цаг 8 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 22 цаг 44 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 47 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 22 цаг 48 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top