x

"Улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж хардсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй"

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх, Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар заасан. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана” гэж баталгаажуулсан байдаг.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад “Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, хэвлэлийн буюу уран сайхны аргаар, эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана”, “Энэ эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд дараах шаардлагаас үүдэн гарсан байх ёстой.

а/ бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх;

b/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах” гэж нарийвчлан тодорхойлжээ.

Гэтэл 2020 оны Нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, “худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйл нэмсэн. Ингэснээр Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн “гүтгэх” гэх зөрчлийг хүчингүй болгож, хүний нэр төр, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр төрд халдаж, үндэслэл нотолгоогүйгээр илт худал мэдээлэл олон нийтэд тараасан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хүний нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалахаар болсон.

Засгийн газраас тухайн үед УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний нэр төрөө хамгаалуулах эрхийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, аль нэг эрх нөгөөгөөсөө болж зөрчигдөхөөс хамгаалсан тайлбар байсныг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн саналаар хассан юм.

Уг хасагдсан тайлбарт гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллагыг тооцохгүй байх, үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийн хувь хүнийх нь нэр төрд халдсан бус, зөвхөн эрхэлж буй албан тушаалынхаа хүрээнд олж авсан эрх мэдэлтэй нь холбогдуулж хардаж сэрдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар заасан байсан аж.

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах, хүний эрхийн зөрчлийг илрүүлж олон нийтэд мэдээлэхэд хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийн үүрэг оролцоо асар их юм. Иргэдийн мэдэх, мэдээлэлтэй байх эрхийг хэрэгжүүлж, тухайн нийгмийн харилцаан дахь зөрчил, доголдолтой асуудлыг илчлэн нээлттэй болгож, асуудал дэвшүүлэн, олон түмэнд мэдээлдгээрээ сэтгүүлчид хүний эрхийн хамгаалагчид болдог.

Улс төрд нөлөө бүхий этгээд нь иргэд, олон түмний сонголтын үндсэн дээр төрийн өндөр албан тушаал хашиж байгаагийнхаа хувьд ард иргэддээ нээлттэй, ойлгомжтой, элдэв хууль бус хардалт сэрдэлтэд өртөхгүйгээр албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй.

Иймд хүний үг хэлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөндөхгүйгээр, хүний нэр төр, эрхэмсэг оршихуйг хамгаалж, эдгээр эрхүүдийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан байна.

Хуулийн төсөл нь нийт 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд хоёр хэсэг тайлбар нэмэхээр тусгажээ.

Нэгдүгээрт, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй байхаар зохицуулсан байна.

Ингэснээр төрийн байгууллага, улс төрд нөлөө бүхий этгээд Эрүүгийн хуулийн заалтыг өөрт ашигтайгаар хэрэглэж, төрийн албаны үйл ажиллагаатай нь холбогдуулан шүүмжилсэн, авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон талаар хардаж мэдээлэл түгээсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд эрүүгийн хэрэг үүсгүүлж, улмаар мэдээллийн эх сурвалжаа хэлэхийг шахах, дарамтлах, улмаар иргэдийн мэдэх эрхийг хаах боломж олгосон эрх зүйн үндэс арилна гэж хууль санаачлагчид үзэж байна.

Хоёрдугаарт, үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж хардсан сэрдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгажээ.

Энэ зохицуулалт орсноор хүний үг хэлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөндөхгүйгээр, улс төрд нөлөө бүхий этгээдийн нэр төр, эрхэмсэг оршихуйг хамгаалж, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх боогдохгүй байх эрх зүйн үндэс бий болно. Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон нэр төрөө хамгаалуулах эрхийг зохистой түвшинд тэнцвэртэй хамгаалах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Хуулийн төслийн 2 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн гарчгийн “худал мэдээлэл тараах” гэснийг “гүтгэх” болгон өөрчилж, илт худал мэдээлэл олон нийтэд тараасан үйлдлийг бус, илт худал гүжирдсэн үйлдлийг энэ гэмт хэрэгт тооцохоор тусгасан байна. Учир нь хүний нэр төр, алдар хүндэд санаатай халдаагүй ч гэсэн тухайн иргэн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдохоор байгаа юм.

Иймд уг гэмт хэргийн объектив шинжийг тодорхой болгож, санаатайгаар гүжирдлэг хийж, хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан этгээдэд л хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж үзсэн байна.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй зохицуулалтаар бол шүүгч эрүүгийн хэргийг шийдэхээс өмнө худал мэдээлэл түгээгч нь аль хэдийнэ хэрэгтний ширээнд сууж, хэвлэлийн эрх чөлөө нь хязгаарлагддаг байдал өөрчлөгдөнө гэж хууль санаачлагчид үзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 4 цаг 17 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 4 цаг 26 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 4 цаг 29 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 4 цаг 32 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 4 цаг 38 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 4 цаг 43 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 4 цаг 51 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 9 цаг 51 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 9 цаг 57 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 10 цаг 16 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 10 цаг 17 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 10 цаг 20 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 10 цаг 21 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 10 цаг 23 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 10 цаг 26 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 10 цаг 26 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 10 цаг 27 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 10 цаг 28 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 10 цаг 29 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top