x

М.Болдсайхан: Танхимаар судалсан хичээлийн агуулгад суурилж шалгалтын сэдэв, даалгаврыг боловсруулна

ЭЕШ-ын бүртгэлийн бэлтгэл ажил, шалгалтын агуулгын талаар Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа. 

-Элсэлтийн Ерөнхий шалгалтад өнөөдрийн байдлаар хэдэн шалгуулагч бүртгүүлээд байна вэ?

-Энэ жил ЕБС-ийн арванхоёрдугаар ангийг 35997 хүүхэд төгсөнө. Өнгөрсөн жилүүдэд төгссөн ч Их, дээд сургуульд элсэж чадаагүй 4000 гаруй хүүхэд нэмэгдээд 40 орчим мянган хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө гэж тооцож бэлтгэл ажил хангаад явж байна. Өнөөдрийн байдлаар 12800 орчим хүүхэд бүртгэлд хамрагджээ. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад хэвийн хэмжээнд явж байна. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын мэдээллийг өөрийн сайт болон help.eec.mn-ээр цаг тухайд нь хүргээд явж байна. Мөн гол анхаарах зүйлийн талаар сургалтуудыг цаг алдалгүй олонд хүргэж ажиллаж байгаа. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цагт дуусна.

-Бүртгэл дуусахад сар орчмын хугацаа үлдсэн байнаМанайханд цагийг нь тулгаж байгаад бүртгүүлдэг нийтлэг хандлага байдаг. Улмаар буруу зөрүү ойлголт үүсч цаг алддаг шүү дээ. ЭЕШ өгөх хүүхдүүдэд анхааруулах гол зүйл юу байна?

-ЭЕШ-д бүртгүүлэхдээ дөрвөн төрлийн бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Нэгдүгээрт иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэх бичиг баримт. Хоёрдугаарт, интернэт гүйлгээ хийх эрх бүхий карт, эсвэл утсандаа интернэт гүйлгээ хийх аппликэйшн суулгасан байх. Гуравдугаарт, 3х4-ийн хэмжээтэй цээж зургийг файл хэлбэрээр бэлдсэн байх шаардлагатай. Хүүхдүүдийн түгээмэл гаргадаг алдаа нь зургаа урьдчилан бэлдээгүйгээс шалтгаалж шаардлага хангахгүй зураг гар утсаараа дарж оруулдаг. Энэ нь бүртгэлийн явцад хүндрэл учруулна. Мөн манайхаас гаргаж буй мэдээлэлтэй бүрэн танилцаагүйгээс арилжааны банкууд дээр очиж гүйлгээ хийх гээд байдаг. ЭЕШ-ын бүртэл онлайнаар явагдаж байгаа. Хүүхдүүд цаг хугацаа, орон зай харгалзахгүйгээр интернэт банкаар гүйлгээ хийж төлбөр төлөх боломжтой. Үүнээс гадна элсэн суралцагч сурах сургууль эзэмших мэргэжлийн талаар судалгаа хийгээгүйгээс шалтгаалж хичээл сонголтоо буруу хийх тохиолдол гардаг. Өөрөөр хэлбэл, хичээл сонгочихоод солих хүсэлт тавьдаг. Бүртгэлийн явцад хичээл нэмэх боломжтой, хасах шилжүүлэх боломжгүй байдаг.

-Шалгалтуудын тов гарах ууЭнэ жил Ихдээд сургуульд элсэн суралцагчид монгол хэл бичгийн шалгалт өгөх үү?

-Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элдсэн суралцаж байгаа хүүхдүүд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх шаардлагатай байдаг. Энэ шалгалтыг ирэх тавдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаад явж байна. Тухайн үед ковидын нөхцөл ямар байхыг харгалзаж үзээд Улсын онцгой комиссоос бидэнд чиглэл өгөх байх. ЭЕШ-ын товыг Боловсролын үнэлгээний төвөөс санал гаргаж Боловсролын яамны сайд баталдаг. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа болон ковидын нөхцөл байдлыг харгалзаж үзээд зарлахаар төлөвлөөд байна. Бидний хувьд зургадугаар сарын 20-ны өдрөөс хойш зохион байгуулвал тохиромжтой гэж үзэж, бэлтгэл базааж байна.

-Боловсролын яамУОК-оос гаргасан зөвлөмжийг баримтлахад шалгалтын олон байр хэрэг болох байх. Та бүхэн тооцож үзсэн үү?

-Өнгөрсөн жил 30 мянган хүүхэд шалгалт өгөхөд улсын хэмжээнд 85 шалгалтын байрны хэрэгцээ үүссэн. Нэг ангид суух хүүхдийн тоо цөөрөхөд шалгалтын байр нэмэгдэж байгаа юм. Шалгалтын байрны тоо нэмэгдэхэд тэнд ажиллах хүн хүч, эмч эмнэлгийн ажилтнуудын тоо нэмэгдэж ирсэн. Энэ жилийн хувьд 40 орчим мянган хүүхэд ЭЕШ өгөх төлөвтэй байна. ЭМЯ, УОК-оос өгч буй заавар зөвлөмжийн дагуу ширээ хоорондын зайг 1.5-2 мет болгож, нэг ангид суух хүүхдийн тоог 12-оос хэтрүүлэхгүй байлгахаар тооцоолоход 110 гаруй шалгалтын байрны хэрэгцээ үүсч байна лээ. Эндээс Боловсролын үнэлгээний төвд эдийн засгийн хувьд бэрхшээл үүсэх зураг харагдаж байна. Ойролцоогоор 23 орчим мянган хүн ажиллах шаардлага үүснэ. Мөн хөдөө орон нутагт томилолтоор ажиллах хүний тоо нэмэгдэж, тэдний зардал ч нэмэлтээр шаардлагатай болж байна.

-Энэ жилийн ЭЕШ-ын агуулгад Арванхоёрдугаар ангийн хичээлийн хөтөлбөрийг оруулахгүй гэх мэдээлэл гарсан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-2021 оны ЭЕШ-ын агуулгад арванхоёрдугаар ангийн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг оруулахгүй гэх мэдээлэл гарсан байна лээ. Ийм буруу ташаа мэдээлэл гарч олон хүүхдийг төөрөгдүүлж, багш нарыг бухимдуулсанд харамсаж байна. Бидний хувьд энэ жилийн ЭЕШ-ын хөтөлбөрийн агуулгыг тодорхойлж гаргаж өгнө. Үүнийг тавдугаар сарын 15-нд нийтэд ил болгоно. Тэр болтол өөрийнхөө сайтаар дамжуулж хичээлээр агуулгын алдагдлыг нөхөх ямар боломж байгааг судлаад явж байна. Энэ жилийн шалгалтын агуулгыг боловсруулахдаа танхимаар судалсан хичээлийг агуулгад түшиглэнэ. Энэ жилийн хүүхдүүд өнгөрсөн жил хоёр улирал хичээллээд карантилагдсан. Энэ жилийн тухайд эхний улирал хичээллэсэн. Иймээс танхимаар судалсан агуулгад түшиглэж даалгавар боловсруулна. Хүүхдүүд тодорхой хэмжээнд шалгалтдаа бэлтгэж байгаа байх.

-Өнөөдөр хөдөө орон нутагт хичээл эхлээд явж байгааУлаанбаатарт тийм боломж алга. Үүн дээр тэгш бус байдал үүслээ гэж шүүмжлэх хүмүүс байна лээ? 

-Хөдөө орон нутагт ихэнх сумдад давтлага өгөөд эхэлсэн байна. Улаанбаатар хотод танхимын хичээл алга. телевиз болон онлайн хичээл үзээд явж байна. Магадгүй хөдөө орон нутагт онлайн хичээл үзэх боломжгүй байхад Улаанбаатарт танхимын хичээл явуулах боломжгүй байгаа байх. Бид тавдугаар сарын 15-нд шалгалтын агуулга тавигдахаас өмнө хичээл, сургалтын агуулгын судалгааг хийнэ. Өөрөөр хэлбэл аймаг, нийслэлийн боловсролын газруудаар дамжуулаад арванхоёрдугаар ангийн судлах ёстой агуулгын хичнээн хувийг судалж амжсан, аль агуулгыг судалж амжаагүй зэргийг мэдчихнэ. Ингээд ЭЕШ-ын агуулгыг боловсруулна.

-Хоёр жил дараалан ковидийн нөхцөл байдлаас шалтгаалж хүүхдүүд тахимын хичээлд бүрэн хамрагдаж чадсангүй. Энэ нь элсэгчдийн онооны чанарт яаж нөлөөлж байна вэ? Дундаж оноо буурсан уу?

-2019 онд ЕБС төгсөөд ЭЕШ өгсөн хүүхдүүд арванхоёрдугаар ангийн хөтөлбөрийг бүрэн судлаад шалгалтдаа орсон. Гэтэл 2020 онд ЭЕШ өгсөн хүүхдүүд хичээлийн агуулгын 50 хувийг судлаад шалгалтад орсон. Энэ жилийн хүүхдүүд хичээлийн 30 хувийн агуулгыг судаллаа. Энэ бүхэн тухайн жилийн шалгалтыг зохион явуулахдаа ямар агуулга судалсан, тухайн хүрээнд нь даалгаврыг боловсруулж байгаа учраас 2019 оны улсын дундаж хэмжээст оноо 2020 оныхтой харьцуулахад бараг ижил байсан. Төдийлөн ялгаа гараагүй. Хүүхдүүдийн батламж хуудас таван жил хүчинтэй. Ингэж байж хүүхдүүдийн эрх ашгийг эн тэнцүүлж үзэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 1 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 4 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 10 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 14 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 18 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 23 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 32 мин Дэлхийн шинэ дэг 51 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 58 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top