x

АН-ын даргыг сонгох санал хураалтыг энэ сарын 28-нд явуулна

АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Ц.Оюундарь, Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-үүл нар өнөөдөр АН-ын төв байр Ардчиллын өргөөнд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

АН-ын дарга С.Эрдэнэ, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар ирэх сарын 25-нд зарлагдсан АН-ын даргыг тодруулах санал хураалтыг энэ сарын 28-нд болгож наашлуулсныг зарлав.

Сануулахад АН-ын дарга С.Эрдэнэ, намын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ц.Туваан нар хоёр тусдаа сонгууль зарласнаас болж тус намын гишүүдийн дунд эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Ц.Туваан энэ сарын 4, 5-нд АН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэн сунгааг эхлүүлсэн бөгөөд анх бүртггүүлсэн 16 нэр дэвшигчдийн дөрвөөс бусад нь нэрээ татаж, үлдсэн дөрвөн нэр дэвшигч болох С.Эрдэнэболд, О.Амартүвшин, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа нар орон нутагт сонгуулийн сурталчилгаагаа явуулж байгаа.

Харин АН-ын дарга С.Эрдэнэ "сунгаа зарласан Дотоод сонгуулийн хороо эрх зүйн чадамжгүй" /Дотоод сонгуулийн хорооны таван гишүүнийг "бүрэн эрхийн хугацаа дууссан" үндэслэлээр ҮБХ-ны хурлаар чөлөөлсөн/ хэмээн зарлаж, шинээр томилогдсон Дотоод сонгуулийн хороо намын даргад нэр дэвшигчдийг маргааш буюу 19-ний өдрөөс бүртгэн сунгааг эхлүүлж, ирэх сарын 25-нд нийт гишүүдийн санал хураалтыг явуулахаар товлосон билээ.

Гэвч АН-ын даргын сунгааг хоёр тусдаа зарласан энэ явдал нь намын эв нэгдэлд халгаатай, улс төрийн үр дагаврын хувьд хохиролтой зүйл боллоо хэмээн үзэж, өнгөрөгч мягмар гаригт хоёр тал зөвшилцлийн ширээнд суусан байдаг. ЦТуваан тэргүүтэй УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүд оролцсон энэ уулзалтаас “хоёр тусдаа зарласан сунгааг нэгтгэж явуулах, энэ сарын 19-нд нэр дэвшигчдийн шинэчилсэн бүртгэл хийж, ирэх сарын 25-нд санал хураалт явуулахаар” зөвшилцөлд хүрснээ ч зарласан.

Гэвч үүнээс хойш хоёр хоногийн дараа сарын санал хурах өдрийг наашлуулж байгаа нь өмнө сунгаа зарласан болон сунгаанд оролцож буй хүмүүсийн шаардлагыг хүндэтгэж, намын удирдах бүрэлдэхүүний зүгээс буулт хийж буй үйлдэл хэмээн тайлбарлав. Товчоор хэлбэл, Ц.Туваан нар нь хоёр өдрийн өмнө хүрсэн зөвшилцлөөсөө буцсан бололтой. Тиймээс намын даргыг сунгааг хоёр тусдаа явуулахгүйн тулд намын удирдлагууд буулт хийж буй нь энэ. Өнөөдөр ээлжит бусаар хуралдсан ҮБХ-ны хурлаас Дотоод сонгуулийн хорооноос гаргасан товыг баталжээ.  

Товчхон хэлбэл, маргааш буюу 19-ний өдөр өглөө 10 цагаас оройн 20 цаг хүртэл намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэж, 20-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулан 21-27-нд нэр дэвшигчид сурталчилгаагаа хийж, 28-нд санал хураана.

Хэрэв Ц.Тувааны тал энэ шийдвэрийг хүлээж аван маргааш нэр дэвшигчдээ дахин бүртгэлд хамруулбал АН-ын даргын сонгууль нэг дор явна гэсэн үг. Хэрвээ тэгэхгүй гэвэл өмнө зарлагдсаны дагуу тус тусдаа сонгууль явуулж, хоёр тусдаа сонгуулийн дүнтэй УДШ-ийн хаалгыг татна. Тэр үед АН-ын дарга хэн болох, шинээр сонгогдсон дарга нь эрх зүйн чадамжтай эсэх маргаан үүсч, АН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох уу, үгүй юу гэдэг асуудал яригдах болно.

Ийм л зөрчилдөөнөөс сэргийлж С.Эрдэнийн тал буюу намын тамга атгаж байгаа нөхөд нөгөө талдаа буулт хийгээд байна.

Хоёрдугаарт, Ц.Туваан нар С.Эрдэнийн энэ уриалгыг хүлээж аваад маргааш нэр дэвшигчдээ бүртгүүллээ гэхэд маргааш шинээр бүртгүүлэх нэр дэвшигчид санал хураалтыг наашлуулж, энэ сарын 28-нд явуулахаар болсныг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг бас нэг асуулт.

Учир нь эхний сунгаа зарлагдсанаас хойш арав гаруй хоног өнгөрсөн, сурталчилгаагаа явуулаад, орон нутагт ажиллаад эхэлчихсэн. Тэгэхээр маргааш шинээр орж ирэх нэр дэвшигчид замынхаа дунд орчихсон яваа нэр дэвшигчдийн араас хөөж гүйцэх хэрэг гарна. Үлдэж байгаа сурталчилгааны хугацаа ердөө долоохон хоног.

Тэглээ гээд “Нэр дэвшихээ болилоо. Өрсөлдөхгүй ээ” гэвэл жинхнээсээ Х.Баттулгын АН-ыг хувьчилж авах процессийг хууль ёсны болгож өгснөөс өөрцгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 1 цаг 2 мин Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 16 цаг 55 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 16 цаг 55 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 16 цаг 57 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 16 цаг 58 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 16 цаг 59 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 17 цаг 0 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 17 цаг 1 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 17 цаг 2 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 17 цаг 3 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 17 цаг 4 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 17 цаг 5 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 18 цаг 41 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 19 цаг 1 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 19 цаг 11 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 19 цаг 16 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 19 цаг 22 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 19 цаг 26 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 23 цаг 2 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 23 цаг 6 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top