x

Б.Пүрэвдорж: 10 их наядын хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газраас цар тахалтай тэмцэхэд зарцуулсан 5,1 их наяд төгрөгийн тайланг олон нийтэд өгөх ёстой гэдэг шаардлага тавьж байсан. Тэгвэл өнөөдөр хэвлэлийн хурал хийж 10 их наядын хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлэх ёстойг санууллаа.

Тэрээр "Засгийн газар 500 мянган залууд 500 тэрбум төгрөгийг хүмүүжлийн хичээлд суусных нь төлөө зарцуулах гэж байгаа нь үргүй зардал болохыг би шүүмжилсэн. Гэтэл үүнийг багасгаж, 5000 залууд 11 тэрбум төгрөгийн сургалт явуулахаар болсон байна. Шүүмжлэлийг Засгийн газар хүлээж авсанд талархаж байна. Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэл ардын нам, ардчилсан нам гэхгүйгээр бүх иргэдэд хүнд тусч байгаа тул иргэдийнхээ амьдралыг дэмжих хэрэгтэй. Монголбанкнаас хэрэгжүүлж буй репо санхүүжилтийг нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсныг дэмжиж байна. Ипотекийн зээлд гурван их наяд төгрөг зарцуулахыг Монголбанкинд даалгасан.

Ипотекийн зээл бол төсвийн шинжтэй арга хэмжээ учраас Монголбанкнаас уг хөтөлбөрийг санхүүжүүлэхийг хуулиар хориглочихсон. Цар тахлын хууль хэрэгжиж дуусах хүртэл Монголбанк хариуцаж болно. Харин хуулийн үйлчлэл дууссанаас хойш төсвийн шинжтэй арга хэмжээг Төв банк хэрэгжүүлбэл Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч дараа нь шоронд орно.

Том төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах 3 их наяд төгрөгийг дан ганц хувийн хэвшилд өгөх учир дутагдалтайг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харсан. Хувийн хэвшлүүд төрөөс том дүнтэй зээл авч, бүтээн байгуулалт хийнэ гэдэг боловч эргээд зээлээ төлдөггүй. Тиймээс 3 их наяд төгрөгийг төрөөс хэрэгжүүлэх том төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах ёстой. Эхний ээлжид буюу зэсийн үнэ өндөр байгаа энэ үед Зэс баяжуулах үйлдвэр барих ёстой. Ингэснээр "Эрдэнэт" үйлдвэр илүү ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ. Мөн Тавантолгойн цахилгаан станцад зарцуулах шаардлагатай.

Хөдөө аж ахуйг дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд 500 тэрбум төгрөг зарцуулахыг бүрэн дэмжиж байна. Гэхдээ суманд эрх мэдлийг нь өгч байж хөтөлбөр илүү үр дүнтэй болно.

Засгийн газар 10 их наяд төгрөгийн хөрөнгийг зах зээл рүү оруулсанаар инфляци өснө. Дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ханш унах зэргээр иргэдийн орлогод шууд нөлөөлөх учраас Засгийн газар давхар иргэдийн орлогыг хамгаалсан хавсарсан арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Мөн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Засгийн газрын өр нэмэгдэнэ.

10 их наяд төгрөгийн хөтөлбөр төсвийн шинжтэй хөрөнгө оруулалтууд учраас зайлшгүй улсын төсөвт тусгагдах ёстой. Засгийн газарт мөнгө байхгүй, зөвхөн төсвийн мөнгө л бий. 2021 оны төсөвт тодотгол хийж, мөн Монголбанкны Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах Үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах шаардлагатай. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахгүйгээр Засгийн газар дангаараа шийдвэл танхимаараа хуулийн байгууллагуудад очдог шиг уламжлал Л.Оюун-Эрдэнэд ч учирна. Өмнөх ийм олон жишээ байгаа" гэв.

Мөн тэрээр Монгол Улсын эдийн засагтай холбоотой бүх үйл ажиллагааг УИХ хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхтэй. Энэ эрхийг цар тахлын хууль нэрээр Засгийн газарт төвлөрүүлэх нь буруу гэдгийг онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 16 цаг 38 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 16 цаг 39 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 16 цаг 40 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 16 цаг 41 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 16 цаг 43 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 16 цаг 44 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 16 цаг 45 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 16 цаг 45 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 16 цаг 46 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 16 цаг 47 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 16 цаг 49 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 18 цаг 24 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 18 цаг 44 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 18 цаг 54 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 18 цаг 59 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 19 цаг 5 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 19 цаг 9 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 22 цаг 45 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 49 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 22 цаг 50 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top