x

ГХЯ-ны ТНБД хандивлагч орнуудын Элчин сайд нарт талархал илэрхийлэв

Өнгөрөгч баасан гариг буюу 12-ны өдөр Монгол Улс COVAX хөтөлбөрийн хүрээнд КОВИД-19 цар тахлын эсрэг вакцины эхний хэсэг болох 14,400 хүн тун вакциныг хүлээн авсан билээ. Гэвч уг вакциныг хүлээн авсан Гадаад харилцааны яам энэ тухай албан мэдээндээ COVAX хөтөлбөрт нэгдсэн хандивлагч орнуудын тухай огт дурьдаагүй явдалд Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгч дургүйцлээ илэрхийлсэн нь өнгөрсөн амралтын өдрөөр хэвлэлд нийтлэгдсэн билээ. Учир нь вакцин хангамжийн COVAX хөтөлбөрийг дэмжиж, хамгийн их санхүүжүүлилт хийсэн орнууд нь Европын холбоонд багтаж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр олон улсын вакцин хангамжийн COVAX хөтөлбөрт оролцогч Австрали, Америк, Болгар, Их Британи, Герман, Европын холбоо, Итали, Канад, Кувейт, Франц, Унгар, Хятад, Япон зэрэг донор орны Элчин сайд нар болон ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "COVAX хөтөлбөрийн хүрээнд КОВИД-19 цар тахлын эсрэг вакцины эхний хэсэг болох 14,400 тунг гуравдугаар сарын 12-ны өдөр хүлээн авсантай холбогдуулан донор орнуудын Элчин сайд нарт" дахин талархал илэрхийлэв. Түүнчлэн тус хөтөлбөрийн хүрээнд хуваарийн дагуу олгох AstraZeneca, Pfizer вакцины үлдсэн хэсгийг ойрын хугацаанд нийлүүлэх талаар санал солилцсон байна.

Дашрамд сануулахад, олон улсын вакцин хангамжийн COVAX хөтөлбөрийг Австрали, Австри, Америк, Бельги, Их Британи, Бутан, Герман, Грек, Дани, Европын Холбоо, Ирланд, Итали, Исланд, Испани, Канад, Катар, Колумби, Кувейт, Люксембург, Монако, Нидерланд, Норвег, Өмнөд Солонгос, Саудын Араб, Сингапур, Финланд, Франц, Швед, Швейцар, Шинэ Зеланд, Эстони, Япон зэрэг улс болон төрийн бус 14 байгууллага, сан, корпорациас санхүүжүүлж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ 2 мин Францын уран бүтээлчидтэй хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тавилаа 5 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 12 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 39 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 1 цаг 22 мин Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 17 цаг 15 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 17 цаг 15 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 17 цаг 17 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 17 цаг 18 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 19 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 17 цаг 20 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 17 цаг 21 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 17 цаг 22 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 17 цаг 23 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 17 цаг 24 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 17 цаг 25 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 19 цаг 1 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 19 цаг 21 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 19 цаг 31 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 19 цаг 36 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top