x

Ерөнхий сайд асан С.Батболд С.Ганбаатарыг "гүтгэлэг тараасан" хэргээр шалгуулна

С.Ганбаатар: "С.Батболдын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгнө үү"

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой материалыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгсөн талаар төрийн ордонд мэдээлэл хийсэн билээ. 

Энэ үеэр гишүүн С.Ганбаатар "Англи улсын дээд шүүхийн шүүгч, Хатан хааны зөвлөх шүүхийн шийдвэр, дүгнэлт баримт бичиг гаргажээ. Үүнд 227 хэрэг байна. Англи, Хонг Конг, Америк, Сингапур гээд дөрвөн улсын шүүхэд гарсан баримтууд байна.

Тус шийдвэрт Монголын ард түмний баялгийг Ерөнхий сайд нь бусад орны дээрэмчидтэй нийлж хулгайлсан тухай гарсан. Үүнийг би өнөөдөр УИХ-ын даргад өгч байна. Сү.Батболд ард түмний итгэлийг хөсөрдүүлж баялгийг хулгай хийчихээд ЗГХЭГ болон Оюутолгой компанид дарамт үзүүлж, "уучлаарай" гэдэг бичиг хийлгэсэн. Дээр нь нэмээд энэ хүн халдашгүй байдлаараа далимдуулж, прокурор, ҮАБЗ-д дарамт үзүүлж байгаа.

УИХ-ын халдашгүй байдлын болон тусгай хяналтын дэд хорооны гишүүнээс Сү.Батболдыг түдгэлзүүлэх хүсэлтийг өнгөрсөн 7 хоногт гаргасан. Өнөөдөр мөн энэ асуудлыг шийдэж өгөөөч гэж УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж байна. Оюутолгойн 400 тэрбум, Тавантолгойн 320 тэрбум, Эрдэнэтийн 100 гаруй тэрбум долларын баялгийг буцааж авах тэмцэлд энэ удаа ялагдвал дахин ингэж шударгаар тэмцэх хүмүүс гарч ирэхгүй.

Сү.Батболдтой холбоотой Хонг Конг, Лондонгийн шүүхэд яригдаж байгаа шийдвэрүүдийг ярилцаач гэж хүсмээр байна. 12 жилийн дараа Оюутолгой Монголдоо ирэх боломж олдлоо. Үүгээр олон Монгол хүн ажилтай болно" хэмээн хэлсэн.

С.Батболд: "С.Ганбаатарыг гүтгэлэг тараарсан хэргээр шалгуулна"

Түүний энэ мэдэгдлийн хариуд УИХ-ын гишүүн Сү.Батболдын Ажлын албанаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Уг мэдэгдэлд,

-“Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хугацаа ойртох тусам УИХ-ын гишүүн С.Батболдын нэр хүндэд халдах зорилго бүхий улс төрчид, хууль хүчний байгууллагын зарим нэг ажилтнуудын оролцоотой, зохион байгуулалттай, томоохон санхүүжилттэй гүжир гүтгэлгийн ажиллагаа явагдаж байгаа нь өнөөдөр хэн бүхний нүдэнд ил болоод байна.

Гүжир гүтгэлэг тараагчид нь Засгийн газрын нэр бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглан гадаад орны шүүхэд хандсан нь ил болж, эхнээсээ АНУ-ын Нью-Йорк мужийн шүүх дээр үнэнд гүйцэгдэн ялагдсан билээ. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь гүтгэлгийн чанартай энэхүү зүйлийг нотлогдсон мэтээр ээлжит гүтгэлгээ өнөөдөр үргэлжлүүлж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нь ийм гүтгэлгийг хэдхэн хоногийн өмнө тараасан нь тохиолдлын чанартай биш байжээ. С.Ганбаатар нь Х.Баттулгыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж байсан,  МАН-ын нэр дэвшигчийн саналыг хуваасан, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихгүй гэж байснаа гэнэт дэвших болсон нь саяхан олон нийтэд ил болсон.

С.Ганбаатар нь тэгэхээр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ямар зорилгоор оролцох сонирхолтой, яагаад энэ гүтгэлгийг тараасаар байгаа нь тодорхой юм.

Энэ мэт бусармаг үйлдлүүд нь олонд ил болсоор атал шударга үнэний дүрд тоглон гүжир гүтгэлэг тарааж байгаа нь ард олны тархийг угаах гэсэн гүтгэлгийн танил технологи бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хуулийн байгууллагад өгч шалгуулах болохоо үүгээр мэдэгдэж байна” гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.117.119)
    Аль нь зөв юм хэлээд өгөөч
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 16 цаг 48 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 16 цаг 49 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 16 цаг 50 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 16 цаг 52 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 16 цаг 53 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 16 цаг 54 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 16 цаг 55 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 16 цаг 55 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 16 цаг 57 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 16 цаг 57 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 16 цаг 59 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 18 цаг 34 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 18 цаг 54 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 19 цаг 4 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 19 цаг 9 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 19 цаг 15 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 19 цаг 20 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 22 цаг 55 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 59 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 23 цаг 0 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top