"Оюутолгой" компанид коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд лабораторийн шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдвартай нь батлагджээ.
Дээрх мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд баталж, "Оюутолгойд илэрсэн тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Тухайн иргэнийг нийслэлд авчран эмчилж байгаа. Ойрын хавьтлын 20 орчим хүнийг Ханбогд суманд тусгаарласан" гэжээ.
|
|