x

С.Батболдын хөлсөлсөн хуульч Х.Баттулгын гар хөлийг илчлэхээр Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ

УИХ-ын гишүүн С.Батболдын хуульчид Нью-Йоркийн шүүхэд хандаж, Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн захиалгат үйлдлийг биелүүлж буй этгээдүүдийг ил болгуулахаар нэхэмжлэл гаргасан тухай Bloomberg агентлаг цахим хуудастаа мэдээлжээ. Энэхүү нэхэмжлэлийн агуулгыг товчлон уншигчиддаа хүргэж байна.

Уг нэхэмжлэлээр С.Батболдын эсрэг тив дамнасан гүтгэлгийг хэн, хаанаас захиалж, зохион байгуулсан, хэрхэн санхүүжүүлсэн, энэ ажиллагааг гардан гүйцэтгэхэд оролцсон тодорхой хүмүүсийн талаарх мэдээллийг ил болгохыг хүссэн байна.

Мөн Х.Баттулга нь Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагыг ашиглан улс төрийн зорилгоор өрсөлдөгчийнхөө нэр хүндэд халдахаар шүүхийн нэхэмжлэл үүсгэж, энэ нэхэмжлэлээрээ шалтаглан гадаад орнуудын шүүхийн нэр хүндийг ашиглах оролдлого хийж байна. АНУ-ын нэр хүнд бүхий шүүгч хоёр талын тайлбарыг судалсны үндсэн дээр С.Батболдын эсрэг гаргасан байсан нэхэмжлэлийг нь хүлээж авахгүй хэмээн шийдвэрлэсэн авч Монгол Улсад уг шийдвэрийг нь улс төрийн зорилготойгоор мушгин гуйвуулж, Засгийн газар нэхэмжлэлийг эргүүлэн татсан мэтээр бохир сурталчилгаа хийж байгааг мөн онцолжээ.

Өмнөх удаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Эрдэнэт” ТӨҮГ зэрэг төрийн байгууллага болон төрийн өмчит компаниуд нь Сү.Батболдын эсрэг ямарваа нэг нэхэмжлэл гаргаагүй, ямарваа нэг нэхэмжлэл гаргах хүсэлт прокурорт тавиагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл Нийслэлийн прокурорын орлогч нь дотоодын шүүхэд бие даан нэхэмжлэл үүсгэж, гаднын улсуудын шүүхэд Монгол Улсын Засгийн газар болон дээр нэр дурьдсан байгууллагуудын нэрийг ашиглаж байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл гэж үзжээ.

Тиймээс өмнөх удаа Нью Йорк мужийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дээрх гурван байгууллагын нэрийг ашиглахдаа хэнээс өгсөн ямар баримтыг ашигласан талаар тодорхой мэдээлэл өгөхийг уг нэхэмжлэлээр хүссэн байна. Товчхон хэлбэл, санаатайгаар мушгин гуйвуулсан дээрх гүтгэлгийн цаад эзэн нь хэн бэ? гэдгийг энэ удаагийн нэхэмжлэлээр ил болгохоор зорьж буй аж.

Мөн УИХ-ын гишүүн С.Батболдод хамааралгүй байр, компанийг түүнд хамааралтай мэтээр улс төрийн зорилготой гүтгэлэг зохиож, Монгол улсад олон нийтийг төөрөгдүүлэх өргөн хүрээтэй бохир сурталчилгаа хийсэн. Энэхүү гүжир гүтгэлгийг зохиох байгуулах ажилд Ерөнхийлөгчийн Тамгын газар нь хүртэл оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын индэр дээрээс гүтгэлэг тараасныг ч бас уг нэхэмжлэлд тов тодорхой дурдсан байна. 

Нийслэлийн прокурорын орлогчийн Баянзүрх дүүргийн Иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь саяхныг хүртэл “маш нууц”-ын зэрэглэлд байсны улмаас С.Батболдын хуульчид уг хэргийн материалтай бүрэн танилцаж, ямар нэг тайлбар өгч өөрийн эрхээ хамгаалах боломжгүй байсан. Энэ ч гэсэн  улс төрийн зорилгоор нэхэмжлэл үүсгэсний нэг илрэл гэж үзжээ.

Тиймээс дотоодын хууль шүүхийн байгууллагыг оролцуулсан, гадны шүүхийн нэр хүндийг ашиглахыг оролдсон, улс төрийн чанартай энэ гүтгэлгийг анхнаас нь хаанаас, хэний даалгавраар ямар санхүүжилтээр зохион байгуулсан гэдгийг тодорхой болгох зорилгоор дээрх нэхэмжлэлийг гаргасан тухай bloomberg агентлаг мэдээлсэн байна. 

Мөн түүнчлэн Монгол улсын иргэнийг улс төрийн зорилгоор гадаадын ашгийн төлөө, хувийн тагнуулын байгууллагыг хөлслөн мөрдүүлж, дотоодын шүүхэд нэхэмжлэл үүсгэж, түүнийгээ шалтаг болгон гадны хуулийн компанид мөнгө төлж, олон орны шүүхэд нэхэмжлэл үүсгэсэн анхны тохиолдол болохыг уг мэдээнд онцолжээ. Удахгүй Монгол Улсад сонгууль болох гэж байгаа тул сонгуулийн жилийг угтсан улс төрийн өрсөлдөгчөө намнах энэ ажиллагаанд төрийн байгууллагуудаас олон арван тэрбум төгрөг төлсөн байх магадлалтай тухай ч мэдээлсэн байна.

Иймд энэ их мөнгө хаанаас гарч байгаа, хэн гэгч этгээд улс төрийн бохир тэмцэлдээ төсвийн их хэмжээний мөнгийг гадаадын хувийн компанид төлүүлэхээр шийдвэрлэсэн, тэр компанийг хэн яаж сонгосон, хэний үүрэг даалгавар, зааварчилгаагаар ажилласан, хэн тэр зааварчилгааг нь дамжуулсан гээд олон асуултын учиг Нью Йоркийн шүүхэд гаргасан Сү.Батболдын нэхэмжлэлийн үр дүнд тайлагдах бололтой. 

Дашрамд дурдахад энэхүү нэхэмжлэлийг гаргасан дэлхийд алдартай “Gibson Dunn” хуулийн фирмийн хуульч нь Нью-Иорк хотын орлогч прокуророор ажиллаж байсан нэр нөлөө бүхий хуульч юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 16 цаг 30 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 16 цаг 30 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 16 цаг 32 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 16 цаг 33 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 16 цаг 34 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 16 цаг 35 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 16 цаг 36 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 16 цаг 37 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 16 цаг 38 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 16 цаг 39 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 16 цаг 40 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 18 цаг 16 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 18 цаг 36 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 18 цаг 46 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 18 цаг 51 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 18 цаг 56 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 19 цаг 1 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 22 цаг 37 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 41 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 22 цаг 41 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top