x

Х.Баттулга: Ардчиллын сүүлчийн цайз болсон АН талцал хуваагдлаа эцэслэх цаг ирлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд дэмжигчдэд ил захидал илгээжээ. 


Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилт бүдгэрэн, үндэстний ирээдүй, иргэний нийгмийн төлөвшил, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, чөлөөт сонгууль зэрэг Та бидний итгэл үнэмшил, үнэт зүйлс нэн хэцүү сорилттой тулгарч буй цаг үед Ардчилсан намын даргын сонгууль болох гэж байна.

Нэг намын дарангуйлал гарцаагүй болж, хууль хяналтын байгууллага, тэр ч бүү хэл Үндсэн хуулийн цэцэд хяналтаа тогтоохоор санаархаж, гадны хөрөнгө оруулагчидтай үгсэн хуйвалдах, түр зуурын аргацаасан үйлдлүүдээр иргэдийг хууран мэхлэх замаар “Оюу толгой” мэт Монголын баялгийг худалдах, тэдний хяналтад шилжүүлэх замаар намынхаа дарангуйллыг бэхжүүлэх, хадгалахаар улайм цайм хичээж буй цаг үед ардчилсан үзэл санааг тээгч, дэмжигч хүн бүр дотроо бодолтойгоор намын даргын сонгуульд оролцох нь чухал хэмээн санаж Та бүхэнд хандаж байна.

1990 оны ардчилсан хөдөлгөөн, ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үед тавигдаж байсан зорилго, зорилтууд бүрэн биелээгүй байна. Монгол Улс улам бүр клептократ – хулгайн төрийн тогтолцоо руу гулган унаж, иргэний мэдэх эрхийг хязгаарлан, эрх чөлөө, оролцоог нь хумих, иргэдээ намын харъяаллаар нь хавчин гадуурхах, иргэдийн сонголтыг үл хүндэтгэх, эрх баригчдын сонголтыг тулгах явцыг хуульчлан завхруулах явц даамжирч байна. Улс төрд эрх баригч нам бохир тоглолт хийн дагуул жижиг намууд худалдагдсан тоглоомын улс төрчдөөрөө дамжуулан ардчиллыг харлуулах, гутаах, төрийн оролцоог ихэсгэх замаар хүнд суртлын тогтолцоо бүрдүүлж, өөрсдийгөө магтан дуулуулах, нэг намын дарангуйллыг бэхжүүлэх ажлыг өдөр шөнөгүй хийж байна.

Статистик мэдээллийн ихээхэн дарагдуулсан тоогоор 940 мянган хүн буюу хүн амын 30 хувь нь ядууралд өртөж, бүхэлдээ 1.9 сая иргэд ядуурлын ирмэгт тулж иржээ. Улсын төсвөөс давсан хэмжээний мөнгийг авилгачид шамшигдуулсныг Авлигатай тэмцэх газар зарлалаа. Улс төрчдийн оффшорт нуусан мөнгө хэдэн их наядаар хэмжигдэж байна. Энэ бүхэн бол өөр юуны ч биш 2016, 2020 оны УИХ-ын сонгуулийн шууд үр дүн юм.

Нэг намын дарангуйлал олон жилийн дараа бодитоор эргэн ирж, хүнд суртал, дураар авирлах ёс, хээл хахууль, авлигыг сэргээн дэврээж байна. Ардчилсан сонголт, эрх чөлөөний замыг буруу зүйл байсан мэт суртал нэвтрүүлгийг эрх баригчид өргөнөөр түгээж, нийгмийн сэтгэл зүйг хордуулах, залахыг улам бүр чармайх боллоо. Ардчилал бүдгэрч, хүний эрх, эрх чөлөөг хумихын хэрээр эрх баригчид бие даасан бодлого явуулах чадвараа алдаж, гадны хамаарал бүхий улс төрийг цогцлоон дархалж байгаа нь ил тод харагдаж байна.

Ийм хүнд цаг үед Монголын ардчиллын сүүлчийн цайз болох Ардчилсан нам дотоод талцал, хуваагдлаа эцэс болгох, эрх баригчдын улс төрийн тоглоом болохоо зогсоож, эх орны ирээдүй, улс үндэстний эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах цаг иржээ.

Эрхэм журмын нөхөд өө,

АРДЧИЛЛЫН АНХДАГЧ САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИГ АГСНЫ “НЭГДҮГЭЭРТ, УЛС ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ, ХОЁРДУГААРТ, НАМЫН ЭРХ АШИГ, ГУРАВДУГААРТ, ХУВИЙН ЭРХ АШГИЙГ ЭРЭМБЭЛЭХ ЁСТОЙ” ХЭМЭЭН ХЭЛСЭНЧЛЭН СЭТГЭЖ, НАМЫН ДАРГЫН СОНГУУЛИЙГ ӨРГӨН УТГААР НЬ ХАРЖ ОРОЛЦОХЫГ ТА БҮХЭНД УРИАЛЖ БАЙНА.

Одоо л бид улс төрд үүссэн гажуудал, завхрал, нэг намын дарангуйллыг таслан зогсоох, нийгмээ шинэчилж, өөрчилж тордохгүй бол дарангуйлал руу эргэлт буцалтгүй гулсан орох эгзэгтэй нөхцөл нэгэнт бий болжээ. Өөрчлөлтийг эс хийвэл цаг хугацаа, түүх биднийг өршөөхгүй.

Нэрээ дэвшүүлсэн гишүүн бүрт өөрийгөө илэрхийлэх, чөлөөт өрсөлдөөнд оролцох боломж олгох замаар нийт гишүүдийн шүүлтүүрт оруулахыг Та бүхэнд уриалж байна. Нийт гишүүдээрээ шийдүүлэх, сонгуулах нь ардчиллыг бэхжүүлэх, сэргээн тогтоох үйлсийн эхний том алхам байх болно.

Өнөө цагт эрх баригчдыг сөрөн зогсох сэтгэлийн хаттай, зохион байгуулах туршлага чадвартай, улс орны нөхцөл байдал тулгамдсан асуудлыг томоор харах, шийдэл олох чадвартай намын дарга бидэнд чухлаар шаардагдаж байгааг ухамсарлагтун!

2000 ОНД АРДЧИЛЛЫН ДУУЧ С.ЦОГТСАЙХАН БИДЭНД ЗАХИХДАА, “ЛИДЕРҮҮДИЙН АЛДААНААС АРДЧИЛСАН ХҮЧНҮҮДИЙН НЭР ТӨР ЦЭВЭР ГАРААГҮЙ. БУРУУГҮЙ МӨРТЛӨӨ АРДЧИЛЛЫГ ДЭМЖИГЧ БИДНИЙ НЭР ХҮНД Ч МӨН АДИЛХАН Л БУРУУТСАН. ХЭН НЬ Ч УСНААС ХУУРАЙ ГАРААГҮЙ... ХЭРЭВ БИД МОНГОЛЫН АРДЧИЛЛЫГ БАТАЛГААЖУУЛАН ГҮНЗГИЙРҮҮЛЬЕ ГЭВЭЛ ХҮЧЭЭ НЭГТГЭХ ХЭРЭГТЭЙ” гэсэн билээ. Үүнийг журмын нөхөд санаж, сэрэх буй заа.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсад ардчилал, эрх чөлөө ашид оршиж, дэлгэрэн хөгжих болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • jonhuu ogtsor (202.21.107.94)
    jonhuu ogtsorch mongol ylnaa
    2021 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.46.180)
    За ёстой тэгж тэнэгтэхгүй шүү ямар аймаар амбицтай байна аа Батсуурь ч арай л жтжигдэх байх аа ядаж л Оюунгэрэл нь зүгээр
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.88.64)
    Анархизм сүүлчийн үлдэгдэл болсон АН ардчиллын үнэт зүйлсийг эзэмших болтугай
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Ардчилсан иргэн (202.55.188.90)
    Эрхэм Eрөнхийлөгч маань 1990 оны ардчилсан хувьсгалыг яагаад ардчилсан хөдөлгөөн, өөрчлөлт шинэчлэлт гэж нэрлэж байгааг ойлгосонгүй. Ардчилсан хувьсгал гэж улсын eрөнхийлөгч маань хүлээн завшөөрөхгүй байгаа юм уу.
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • иргэн (202.9.46.51)
    Mонгол улсын ерөнхийлөгч өөTa " ардчилсан " намын ерөнхийлөгч болсон юм уу. Tэгж ард олон чинь ойлгож болох уу. хууль мууль нь болж байгаа юм уу.
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • 1 (66.181.161.60)
    Gishuudee toohgui bn l geed baidag daa
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.21.193)
    Erunhiilegch guai yagaad neg namd uilchleed baina be. Ene chini hatuu horiotoi zuil shuudee. Ard tumnii beleg temdeg ev эeiig sahiullah uuregtei. Odoo bolij uz.
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (172.58.143.98)
    Yaduural ru tulhej baigaa hun uuruu an hagalj baigaa hun uuruu uuruu zaigaa tabiad an yab tz 10 Jilin umnu mcs tabisan bol ediin zasag 10terbumeer telj tsalin 3.5say bolson baih baisan
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.39)
    хүний ачийг санаж бай таныг бүх энэ цаг үед дэмжиж ирсэн ардилсан намын жирийн гишүүдээ нулимах хэрэггүй таныг Монголын бүх өндөрлөгт гаргалаа тэдэнд баярла эх орноо бод .одоо болно б
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.24.85)
    Лам олдохгүй учир буцахдаа залахаар болсон уу, тоглоом тоотой дээрээ хөгшөөн
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.87)
    Ерөнхийлөгч та ардчилсан намын бус Монгол улсын ерөнхийлөгч гэдгээ мэдэхгүй байсаар байгаад бүрэн эрхийн хугацаа тань дуусгавар болж байна даа
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Засс (122.201.31.92)
    Энэ байдал руу хамгийн их түлхэж Ардчилсан намын мянга мянган гишүүдийн итгэл үнэмшлийг үл тоосон хүн бол та өөрөө одоо матрын нулимс унагах чинь үнэндээ зохихгүй байна таны наад ярьсаныг сонсоодгишүүд дэмжигчид бидний ой гутаж байна
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • tunga (66.181.161.81)
    Uuruu negtgej chadahgui yu?
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.183.120)
    Ардчилалын лидерүүдийг мушгин гуйвуулж шоронд хорих замаар,өөрийн луйврыг бусдад нялзаах зорилгоор шүүх засаглалыг хэлмэгдүүлэлтийн хонгил болгосноор ардчмлалыг сүрэлд оруулсан эзэн нь женко өөрөө
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Irgen (70.181.124.42)
    Elbegdorj.Erdenee gesen manangiin luivarchdiig hurdan AN aas zailuulah heregtei.ed nar ardchilal nereer MAN iin cuun heden luivarchidtai niilj uls orond manang yysgej ardchilaliig gutaasan.odoo erunhiilugchiin helsenygiig sanaj negdecgeeye.
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.180.220.81)
    Монголчууд ардчилалд дургүй биш Ардчилсан намын үхэж далд ормоор хулгайчуудад дургүй.Гэхдээ л монголчуудыг ухаантай ард түмэн шүү гэж би хэлж чадахгүй ээ.Яг одоогийн монгол хүн амиа хичээсэн бэртэгчин аймхай хулчгар болсон
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Монгол хүн (196.53.0.189)
    Үндсэн хуулийн цэцэд чи өөрөө л нөлөөлөх гээд шогшоод байгаа биз дээ. Дандаа ингэж буруугаа бусад руу тохож байдаг хөгийн
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 1 цаг 4 мин Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 16 цаг 57 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 16 цаг 57 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 16 цаг 58 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 17 цаг 0 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 1 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 17 цаг 2 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 17 цаг 3 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 17 цаг 4 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 17 цаг 5 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 17 цаг 6 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 17 цаг 7 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 18 цаг 43 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 19 цаг 3 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 19 цаг 13 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 19 цаг 18 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 19 цаг 23 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 19 цаг 28 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 23 цаг 4 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 23 цаг 8 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top