x

Б.Пүрэвдорж: Цар тахлын үеийн төсвийн хулгайг ил болгоно

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн 5,1 их наяд төгрөгийн санхүүжилттэй төсвийн орлогоос ард түмэн бүгд хүртэх ёстой. Гэтэл цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнгээ өгөөгүй.

Нэгдүгээрт, Иргэдийн эрүүл мэнд, Хоёрдугаарт, эдийн засаг, Гуравдугаарт, аж ахуй нэгжийг уналтад орохоос хамгаалах зорилт тавьсан. Гэвч энэ гурван зорилт хэрэгжээгүй.

Иргэдийн эрүүл мэндийг цар тахлаас хамгаалж чадаагүй. Өдөрт 70,80 хүн халдвар авсан нь тогтоогдож байна. Хөдөө аймгуудад бүртгэгдэж байна. эдийн засгаа хамгаалах зорилт бүрэн биелсэнгүй. Аж ахуй нэгжээ ч хамгаалж чадсангүй. МҮХАҮТ-аас гаргасан судалгаагаар нийт аж ахуй нэгжийн 75 хувь нь үйл ажиллагаагаа тодорхой хувиар зогсоосон. Мөн 400 мянган ажилтан цалингаа авч чадаагүй байна. 5,1 их наяд төгрөгийг цар тахлын эсрэг зарцуулсан ч яагаад иргэн бүрт мэдрэгдсэнгүй вэ гэж хүмүүс хардаж байна. Ингээд би Ерөнхий сайдад асуулга явуулсан. Үүний хариуд богинохон тайлбар ирүүлсэн. 2020 онд 2,4 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна гэсэн. Үлдсэн 2,7 их наяд төгрөг хаачсан бэ?!. Энэ хамгийн их хардлага төрүүлж байна. 2 тэрбум төгрөгийн хөшөө, 3,2 тэрбум төгрөгөөр усыг нь зөөдөг усан сан байгуулсан. Чингис хаан музей 50 тэрбум төгрөгөөр баригдах ёстой байсан ч энэ онд 30 тэрбум төгрөгөөр өртөг зардал нь өсч 82 тэрбум төгрөгөөр музей бариад явж байна. Ийм үр дүнгүй зарцуулалтыг Засгийн газар гаргаж байна.

Өнөөдөр халдвар авсан нэгийг эмчлэхэд хүн 8 сая төгрөгийн зардал гарч байгаа ч өдөрт хэдхэн витамин ууж байгаа гэх юм. Хамгийн наад захын хулгай бол N95 маск нэг ширхэгийг 20 мянган төгрөгөөр авсан байна. Эхнэр, нөхөр хоёр хоёулаа машинтай мөртлөө хоолны талон авч байна. УИХ-ын дарга индэр дээрээс "мянгат малчин хоолны талон аваад байна" гэж хэлсэн.

Тиймээс 5,1 их наяд төгрөгийн зарцуулалтаа тайлагна. Үүний дараа 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүл. Өнөөдөр 2 их наяд төгрөгийг 3 хувийн хүүтэй аж ахуй нэгжид зээлнэ гэж байгаа. Энэ зээлийг авахын тулд маш өндөр шалгууртай. Эсрэгээрээ зээл өгөхгүй гэсэн шалгууртай.

Гэхдээ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд танай компани санал өгөх юм бол хариуд нь зээл өгнө гэж байгаа. Мөн 500 мянган залуусын саналыг худалдаж авах зорилгоор 2 сарын сургалт нэрээр 1 сая төгрөгийн цалинтай хөтөлбөрт хамруулах гэж байна. Хичээл нь энхрий хайрт Ардын намыг магтан дуулаад, хамгийн сүүлд Ардын намд санал өгөөрэй гэж шивнэнэ. 

Үүнээс гадна 5,1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд маш их тоног төхөөрөмж тендер сонгон шалгаруулалтгүй худалдаж авсан. Би олон улсын байгууллагатай хамтарч энэ хулгайг хэн хийснийг ил болгоно. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд бүх мөнгөний мөрөөр орох эрхтэй албан тушаалтан юм" гэлээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 26 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 1 цаг 9 мин Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 17 цаг 2 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 17 цаг 2 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 17 цаг 3 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 17 цаг 5 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 6 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 17 цаг 7 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 17 цаг 8 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 17 цаг 9 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 17 цаг 10 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 17 цаг 11 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 17 цаг 12 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 18 цаг 48 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 19 цаг 8 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 19 цаг 18 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 19 цаг 23 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 19 цаг 28 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 19 цаг 33 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 23 цаг 9 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top