Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдааныг 15:00 цагаас товлоод байгаа бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болж хуралдаанаар тавдугаар сарын 01-ний өдрөөс хилээ нээх талаар ажиллаж байгаагаа мэдээлсэн билээ.