x

АН-ын дарга С.Эрдэнэ намын дүрэмдээ дахин өөрчлөлт оруулжээ

Ардчилсан намд өрнөж буй үйл явд явдал ойлгомжгүй хэвээрээ байна. Өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 4-нд тус намын дарга С.Эрдэнийн Үндэсний Бодлогын Хорооны хурал зарлаж намынхаа дүрмийг өөрчлөх асуудлыг хэлэлцжээ. Тус өөрчлөлтөөр АН-ын дарга сонгуулийн дүнгээр огцордог заалтыг хүчингүй болгосон тухай эх сурвалж мэдээллээ. Товчоор хэлбэл, дүрмийн өөрчлөлт хүчин төгөлдөр болбол АН-ын даргаар С.Эрдэнэ улиран ажиллах боломжтой гэсэн үг.

Гэвч тус хуралд нийт ҮБХ-ны 380 гишүүнээс 130 орчим хүн цахимаар оролцжээ. Мөн намын дарга С.Эрдэнэ "ҮБХ-ны 195 гишүүн татвараа төлөөгүй учраас бүрэн эрх нь дууссан тул ирц хүрсэн" гэж үзсэн байна.

АН-ын экс дарга дахин дөрвөн жил улирхаар зүтгэж байхтай зэрэгцэн тус намын наяад оны залуус Пума зочид буудалд цуглан өнөөгийн нөхцөл байдал, гарах гарцын талаар нухацтай ярилцжээ. Уулзалтанд 80 гаруй ҮБХ-ны гишүүд оролсон байна. Залуус намын Дотоод Сонгуулийн Хорооны болон Үндсэн Дүрмийн Хорооны дарга нараас мэдээлэл авсан байна. Хэлэлцүүлгийн үр дүнд Дотоод Сонгуулийн Хорооноос зарласан энэ сарын 28-нд товлогдоод байгаа сонгуулийг санал нэгтэйгээр дэмжиж буйгаа илэрхийлсэн гэж эх сурвалж мэдээлэв. Залуус энэ удаагийн сонгуульд хяналт тавих бүтэц байгуулан Дотоод Сонгуулийн Хороотой хамтран ажиллахаар ярилцсан байна.

Харин тэдний дундаас намын даргад өрсөлдөх хүн байгаа эсэх нь тодорхойгүй, энэ удаагийн сонгуульд хэрхэн оролцох талаараа дахин ярилцахаар тохиролцсон байна. АН-ын залуусын нэгдэл л тус намын өнөөгийн хуваагдмал байдлыг өөрчилж чадна гэсэн намынхаа болон нийгмийн хүлээлтийг тэд хэрхэн хүлээж авахыг цаг хугацаа харуулах бизээ.

А.Цэцэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан саяхан Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 16 цаг 53 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 16 цаг 54 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 16 цаг 55 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 16 цаг 56 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 16 цаг 58 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 16 цаг 59 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 17 цаг 0 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 17 цаг 0 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 17 цаг 1 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 17 цаг 2 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 17 цаг 4 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 18 цаг 39 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 18 цаг 59 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 19 цаг 9 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 19 цаг 14 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 19 цаг 20 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 19 цаг 25 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 23 цаг 0 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 23 цаг 4 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top