x

М.Ганбаатар: Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана

Тавантолгой түлш ХХК дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаар болж байна. Ингэснээр шахмал түлш үйлдвэрлэхэд ашигладаг барьцалдуулагч үйлдвэрлэдэг үндэсний компаниудтай хамтран ажиллаж, тэдний үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглах юм. Энэ талаар Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатараас тодрууллаа.

-Танай компанийн тухай барьцалдуулагч үйлдвэрлэх үндэсний аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллахаар болж байна. Үндэсний компаниудад ямар шаардлага тавьж ажиллах вэ?

-Манай компанийн хувьд барьцалдуулагчийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор гурилын орцтой, шохойн орцтой, эрдэнэшишийн цардуулд суурилсан барьцалдуулагчийг үйлдвэрлэлдээ туршсан. Манай компанид барьцалдуулагч нийлүүлэх хүсэлтэй таван аж ахуй нэгж хүсэлтээ илэрхийлсэн. Мэдээж манай компанийн хувьд дотоодын бүтээгдэхүүнийг хэрэглэх зорилгоор хүсэлтээ илэрхийлсэн омпаниудад өөрсдийн туршиж бий болгосон орц нормын дагуу шаардлага тавьж ажиллана, захиалгаа өгнө.

-Тэгэхээр танай компани өөрийн гэсэн орц жортой болсон гэсэн үг үү?

-Манай компанид туршилт судлагааны цех гэж байдаг. Бүтээгдэхүүнээ тогтмол хөгжүүлэх үүднээс жил гаруйн хугацаанд туршилтууд хийгдсэн. Тиймээс бидний гаргасан орц нормын дагуу үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрийн барьцалдуулагчийг Тавантолгой түлш ХХК үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх санаачилга гаргаж байгаа юм. Дээрх 5 компанийн төлөөлөлтэй уулзаж, хамтрах ажлыг эхлүүлж байна.

-Өнгөрсөн онд үйлдвэрлэгдсэн түлшинд гурил хийж байсан гэсэн үг үү?

-2020, 2021 онд үйлдвэрлэсэн түлшийг үндсэн орц жорын дагуу буюу импортоор авдаг барьцалдуулагчийг ашигласан. Яагаад гэхээр өвлийн хүйтэнд бүтээгдэхүүнд ямар нэгэн алдаа гарах магадлал өндөр учир үндсэн жороо бүтээгдэхүүнээ хийсэн. Өвлийг амжилттай давлаа, дулааны улирал ирж байгаа энэ үед үндэсний компаниудтайгаа хамтрах ажлыг эхлүүлж байна.

-Импортоор авч байгаа барьцалдуулагчид хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Жил 13 тэрбум орчим төгрөг зарцуулдаг. Барьцалдуулагчийн тал дээр манай компани төдийгүй үндэсний компаниуд ч ямар нэгэн мэдлэггүй байлаа шүү дээ. Тэгэхээр бид аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэж байгаа барьцалдуулагч нь импортын бүтээгдэхүүнийг бүрэн орлож чадах уу, чанарын тал дээр ямар нэгэн доголдолгүй байж чадах уу гэдэг дээр нэлээд сайн анхаарал хандуулна. Ер нь бол 2021 оныг эх оронч худалдан авалтын жил болгон зарлаж байгаа юм. Ингэснээр зөвхөн барьцалдуулагч биш дотооддоо үйлдэрлэж байгаа, манай компанид шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг худалдан авна.

-Барьцалдуулагч нийлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн аж ахуй нэгжүүдийн барьцалдуулагчийг туршиж үзсэн үү. Шинжилгээний хариу ямар гарсан бэ?

-2020 оны хавраас эхлээд туршсан. Мэдээж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд өвлийн болон зуны үед туршсан. Туршилтын дүн шинжилгээг мэргэжлийн байгууллагууд дээж авсан удахгүй мэдээлэх байх.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 7 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 10 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 11 мин Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төрлийн тэсрэх төхөөрөмж туршжээ 12 мин Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт найдаж байна” 12 мин “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авлаа 13 мин АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулагдаж байна 14 мин Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 цаг 41 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 44 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 57 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 3 цаг 0 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 3 цаг 6 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 3 цаг 10 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 3 цаг 14 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 3 цаг 19 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 3 цаг 28 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 54 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top