x

Хууль зөвхөн өнгөрсөнд л үйлчилдэг үү?

Ингэхэд “хариуцлага” гэдэг үг зөвхөн өнгөрсөнд л хамаатай юу? Өнөөдөр ажлаа хийж байгаа хүмүүс хариуцлагаас ангид байх нь зүй ёс уу? Хууль зөвхөн хуучинд л үйлчилдэг үү?

Өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих хугацааг дахин нэг capаар сунгалаа. Цагдан хорионы шүүх хурлын үеэр прокурор эсэргүүцэл бичиж, шүүгчээс татгалзсан байна. Учир нь уг шүүх хуралдааныг удирдаж байсан шүүгч С.Батжаргал өмнө нь С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих тухай прокурорын саналаас татгалзаж, батлан даалтад гаргах шийдвэр гаргаж байжээ. Үүний дараа прокурор Ерөнхий шүүгчид эсэргүүцэл бичиж, шүүх хуралдааныг дахин явуулсан билээ. Энэ удаа ч мөн ялгаагүй, шүүгчийг сольсоны дараа шүүхийн шийдвэр прокурорын талд гарч, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгасан билээ. Шүүх шударга ажиллаж байна, прокурор хүчтэй байна гэж алга ташья. Мундаг! Гэхдээ...

Нэг. УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүчингийн хэргийг хуулийн байгууллага эцэслэж чадаагүй хэвээр байна. Түүнийг яллагдагчаар татаж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай прокурорын санал УИХ дээр орж ирээд л хад мөргөсөн. УИХ уг асуудлыг хэлэлцээд “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хуулийн зохицуулалт Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон тул хуульд өөрчлөлт оруулахаас нааш хэлэлцэх боломжгүй” гээд буцаасан байдаг. Одоогоос арав хоногийн өмнө “УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталснаар хуулийн зохицуулалт бий болсон. Үүнээс хойш уг хуулийг ёсчлон батлах, Ерөнхийлөгч хориг тавих хугацаа хэдийн дууссан тул хууль хүчин төгөлдөр болсон гэсэн үг. Гэтэл прокурор яагаад түдгэлзүүлэх саналаа оруулж ирэхгүй байна вэ?  

Хоёрдугаарт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг “Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан” хэрэгт хогбогдуулан ТЕГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад багагүй хугацаа өнгөрлөө. Тагнаж чагнах ажиллагааг гүйцэтгэсэн цагдаагийн ажилтнууд хэргээ хүлээж, Ц.Нямдорж сайд уг хэргийн захиалагчаар сэрдэгдээд байгаа. Өнгөрөгч долоо хоногт ТЕГ-аас түүнийг дуудаж, мэдүүлэг авах гэсэн боловч сайд мэдүүлэг өгөхөөс татгалзаж, хаалга өшиглөөд гарч явсан тухай өмнө мэдээлсэн. Үүнээс хойш долоо хоног өнгөрчихөөд байхад хэргийг шалгаж байгаа тагнуул ч, хэрэгт хяналт тавьж байгаа прокурор ч таг чиг. Тэдний дэргэд ямар ч ажил, албан тушаалгүй сул иргэн болсон С.Баярцогт, Ч.Сайханбилэг эд нарт эр баяраа гаргах нь "Бөөсөнд хутга" гэсэнтэй л агаар нэг юм.

Ингэхэд хууль зөвхөн өнгөрсөнд л үйлчилдэг үү? Өнөөдөр ажил албан тушаал хашиж байгаа нөхдөд хууль үйлчлэхгүй, хариуцлагаас ангид байх тухай хуулиас давсан дэг журмыг хэн тогтоогоод байна вэ? Дийлдгээ л зодох нь хүний мөн чанар байж болох ч хуулийн байгууллагын ёс зүй лав биш.

Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өмнөх Засгийн газраа огцруулахдаа авсан цорын ганц амлалт нь “Хариуцлага”. Хариуцлагатай байхыг бусдад сануулж, хариуцлагатай ажиллахаа илэрхийлж гарч ирсэн МАН-ын шинэ даргаас хариуцлагын үлгэр харагдахгүй л байна шүү. Прокурорын хяналт Ерөнхий сайдад хамааралгүй байлаа гэхэд Ерөнхий сайдын шууд удирдлаганд ажилладаг тагнуулын байгууллага ажлаа яаж хийгээд байна вэ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.187.100)
    Tsaaguur n bas Erunhii said Khyrelsuhiin ner havchuulaastai...ustun Nyamdorjoo darj avah tegeed Khurelsuhiin zasgaar oroldoh davhar sanaa aguulsan...tarhi ugaasan niitlel
    2018 оны 05 сарын 16 | Хариулах
  • 49 huviinhan... (66.181.187.100)
    Nyamdorjiig yald unagah 49 huviinhnii zahialgat niitlel bna. Zavsart n yaj gantshan hunii ner bichihev gd muu nertei luu danstai Gantulgiig bas havchuulchjee....he he.
    2018 оны 05 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 5 цаг 41 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 5 цаг 41 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 5 цаг 43 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 5 цаг 44 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 5 цаг 45 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 5 цаг 46 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 5 цаг 47 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 5 цаг 48 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 5 цаг 49 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 5 цаг 50 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 5 цаг 51 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 7 цаг 27 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 7 цаг 47 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 7 цаг 57 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 8 цаг 2 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 8 цаг 8 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 8 цаг 12 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 11 цаг 48 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 11 цаг 52 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 11 цаг 53 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top