x

АТГ-ын даргыг чөлөөлөх биш, огцруулах ёстой

АТГ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх биш, огцруулах ёстой. Гэхдээ огцруулах үндэслэл нь ЕТГ-ын дарга З.Энхболдын баасан гаригт хийсэн мэдэгдэл, Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх, мөн Х.Баттулга Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “АТГ-ын дарга авлигатай тэмцэхгүй байгаа” зэрэгтэй огтхон ч холбоогүй гэдгийг тодоос тод хэлье. Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хорих ангиас бичиж, өчигдөр хэвлэлд нийтлүүлсэн ил захидал дангаараа АТГ-ын даргыг албан тушаалаас огцруулах хангалттай үндэслэл мөн. Хангалттай бөгөөд хууль ёсны үндэслэл.

Яг үнэндээ Ч.Сайханбилэгийн бичсэнчлэн “Хорих ангийн алхах гишгэх зайгүй умгар өрөөнд өргөст торны цаана өдөр хоногийг тоолон бие, сэтгэлийн тамд суухын” зовлонг бидний хэн маань ч мэдэхгүй. Мэдэх ч албагүй. Түүнээс илүү Ч.Сайханбилэг болон С.Баяр, С.Баярцогт нарыг яг ямар нотлох баримтад үндэслэж АТГ-аас саатуулсан, цагдан хорьсон бэ гэдгийг ч бид бас мэдэхгүй. Харин бидний заавал мэдэх ёстой үнэн гэвэл энэ.

Учир нь бид ардчилсан улсад амьдарч байгаагийн хувьд, ядаж л ингэж итгэхийн тулд хэнийг ч хуулиас гадуур цагдан хорих, эрх чөлөөг нь хязгаарлахыг дэмжих ёсгүй. Харин Монгол Улсын хоёр Ерөнхий сайдыг Сангийн сайдтай нь барьж хорьсон явдал ямар учир шалтгаантай вэ гэдгийг АТГ-аас асуух эрхтэй. Үүний дэргэд Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын даргын хийтэй мэдэгдлүүд, “АТГ-ын даргыг иргэдээс санал авч нэр дэвшүүллээ” гэх мэт нь хүүхдэд л ярьж өгөх үлгэр.

Гурван сайдыг АТГ-аас баривчлан саатуулснаас хойш сар гаруй хугацаа өнгөрч, шүүхийн шийдвэрээр цагдан хорих хугацааг хоёр дахь удаагаа сунгалаа. Гэвч энэ хугацаанд АТГ энэ хэрэг дээр бидэнд итгэл төрүүлэхүйц ямар баримт дэлгэв, ямар үндэслэл танилцуулав. Анх баривчлан саатуулахдаа хэлсэн, Швейцарийн прокуророос тус улсын хэвлэлд нийтлүүлсэн Хятадын иргэн “А”-гийн нууц дансны мэдээллээс (Уг данснаас С.Баярцогтын дансанд 10 сая ам.долларын шилжүүлэг хийсэн гэх) өөр ямар нэг сэжүүр хэлээгүй л байна. Гэхдээ энэ мөнгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Рио Тинтотой холбоотой талаар тус улсын прокурор огт юу ч хэлээгүй. Харин Монгол дахь улс төрийн өрсөлдөгчид нь тэгж хардаж буй тухай Ройтерс агентлаг мэдээлснийг Монцамэ бүрэн эхээр орчуулж тавьсан байдаг. Бидний дунд шидсэн, АТГ-ын хөөсөн чулуу ердөө л энэ шүү дээ

Харин одоо гурван сайдыг сар гаруй хугацаанд цагдан хорьж, шалгасны дараа АТГ эдний хэн нь ямар хэрэг үйлдсэн бэ гэдгийг нэг бүрчлэн хэлэх хангалттай хугацаа өнгөрсөн. Хэрэв энэ хугацаанд ямар нэг нотлох баримт олоогүй, гэмт хэрэг үйлдсэн тухай нь шалгаж тогтоож чадаагүй бол түүнийгээ хэлээд, уучлал гуйгаад суллах ёстой. Хэрэв ингэж чадахгүй гэвэл бусдыг хууль бусаар цагдан хорьж, эрүүл шүүлт (хангалттай үндэслэл, шалтгаангүйгээр цагдан хорих ч гэсэн эрүү шүүлтийн нэг хэлбэр) хэрэглэснийх нь төлөө АТГ-ын даргыг албан тушаалаас нь огцруулах ёстой. Эсвэл хэн нэг цэнхэр үстийг Швейцарь луу дахин илгээж энэ хэргийн талаар нотлох баримт олж ирэхийг хүлээх ёстой юу?

Гэмт хэрэгт тооцохын тулд гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж юм байдаг. Хохирогчгүй гэмт хэрэг гэж байдаггүй. Ядаж л Оюутолгойн гэрээ хэнд ямар хохирол учруулсан, хэн хохирогч байсан тухай бид мэдэх ёстой. Дараа нь энэ хохирол юунаас үүдсэн, хэний буруугаас, яаж гэж ярих ёстой. Гэтэл АТГ “гэрээ байгуулах явцдаа бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан байж магадгүй” гэсэн ганцхан сэжиг таамагтай хоёр сар зууралдлаа. Ядаж тэр сэжиг таамгаа ч нотолж чадсангуй. Ийм таамаглалыг гандангийн хаалга түшээд сууж байгаа зурхайч, бөө удган ч хэлж чадна. Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй болсон гэж үздэг, шүүмжилдэг захын хүн ингэж хэлнэ. Харин хуулийн байгууллага ингэж ажилладаг уу, тэд ямар бөө удган уу? Тэдний хэлсэн үг бүр баримтанд үндэслэж, баримтаар нотлогдож байх ёстой.   

Хэрэв энэ хэргийн талаар АТГ ямар нэг баримт нотолгоо хэлж чадахгүй бол хоригдож байгаа хүний үг ч гэсэн бармт, нотолгоо болно. Оюутолгойн гэрээг хөдөлгөх эсэх, хэрхэн хөдөлгөх эсэх нь улс төрийн шийдвэр байсан уу байсан. Засгийн газар Үндсэн хуулийн олгосон эрх мэдлийнхээ хүрээнд асуудлыг шийдсэн үү, шийдсэн. Улс төрийн албан тушаалтан хуулийн хүрээнд гаргасан шийдвэрийнхээ төлөө улс төрийн хоригдол болох ёс ардчилсан нийгэмд байхгүй. Хэрвээ эрүүгийн гэмт хэрэг байсан гэж үзэж байгаа бол түүнийхээ баримтыг ил тод зарлах ёстой. Хуулийн хүрээнд явуулсан мөрдлөг, шалгалт, олсон баримт нотолгоо, алхам бүрээ АТГ олон нийтэд тайлагнаж байх ёстой. Тэгэхгүй нууцаар хориод, нууцаар шалгаад, нууцаар гэмт хэрэг хүлээлгээд, нууцаар ялладаг тогтолцоо өнгөрсөн зуундаа үлдсэн, найзууд аа.

Эцсийн бүлэгт энэ бол Монголын хуулийн байгууллагын асуудал. Хаа байсан Швейцарийн прокурор вэ? Хэнийг хуурах гээд байна аа? АТГ ингэж ажлаа хийхгүй ээ. АТГ-ын шалгадаг хэрэг, шалгуулдаг субьект л өөр болохоос хэрэг шалгах үйл ажиллагаа нь бусад хуулийн байгууллагатай яг адилхан. Хэн ч та бүхэнд давуу эрх олгоогүй шүү, нөхөд өө!

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.187.236)
    Хохирогчгүйийн гэмт хэрэгээр Гансүх нарын хүмүүс ял авч л байсан даа мал аа санахгүй байгаа бол Багануур нүүрсний гэх хэрэг
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Хэдийг авсан бэ? (146.191.228.21)
    Чи яг хэдэн $ авсан болоод ийм юм бичээд байгаа сэтгүүлч нэртэй пизда вэ? Ер нь заавал хэргийн нөхцөл байдлыг хэрэгтэнүүдэд тайлбарлах ёстой юу? Наад бичсэн өгүүлэлд чинь ямар ч шовшийн логик алга.
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 5 цаг 2 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 5 цаг 2 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 5 цаг 3 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 5 цаг 5 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 5 цаг 6 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 5 цаг 7 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 5 цаг 8 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 5 цаг 9 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 5 цаг 10 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 5 цаг 11 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 5 цаг 12 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 6 цаг 48 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 7 цаг 8 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 7 цаг 18 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 7 цаг 22 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 7 цаг 28 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 7 цаг 33 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 11 цаг 9 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 11 цаг 13 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 11 цаг 13 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top