x

Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ыг тараах санаачилгыг буцааж татахаар болсон

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-ыг тараахгүй гэдэгт байр суурь нэгдсэн гэж ойлголоо. УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын үеэр намын генсек Д.Амарбаясгалан энэ асуудлыг татах талаар танилцуулсан байна. Гишүүд энэ асуудалд ямар байр суурьтай байв?

-УИХ-ыг тараах эсэх асуудалд намын болоод бүлгийн бодлого гараагүй. Хэдэн гишүүн санаачилга гаргаж, 43 гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл бий. Бүлгийн хурлын үеэр гишүүдийн гарын үсэг зурсан асуудлыг эргэж татъя гэсэн. Ерөнхийдөө байдлыг харах маягаар санал авсан юм байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах Ард нийтийн санал асуулга явуулахтай зэрэгцэн УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулбал яасан юм бэ гэсэн юм билээ. Өнөөдрийн (өчигдрийн) бүлгийн хурлын үеэр гишүүд гаргасан саналаа татаж байна.

-Ямар үндэслэлээр УИХ-ыг тараах санаачилга гаргасан юм бэ. Г ишүүд энэ тухай ярьсан уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах Ард нийтийн санал асуулгыг явуулахдаа ээлжит бус сонгуулийг хамт явуулчихъя л гэсэн санаа. Ийм л үндэслэл гарч байх шиг байна.

Хувь гишүүнийхээ хувьд би үүнийг буруу гэж харж байгаа. Нэгэнт УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн cap үлдсэн. Энэ хугацаанд хийх олон ажил байна шүү дээ.

Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө бид бүрэн дүүрэн хэрэгжилттэй байхаар баталсан. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эргэж харах, тэндээс дутуу зүйлүүдийг цаг хугацаанд нь шахаж, дуусгах гэх мэт ажлууд бий. Тиймээс УИХ-ыг тарааж, Ард нийтийн санал асуулгатай хамт ээлжит бус сонгууль явуулахыг логикгүй гэж үзэж байгаа.

Нөгөөтэйгүүр УИХ-ыг тараана гэдэг парламентыг ажлаа хийж чадахгүй байна гэсэн үндэслэл болж харагдана. Үнэхээр парламент ажлаа хийж чадахгүй байгаа бол УИХ тарах, цаашлаад одоо бүрэн эрхээ эдэлж байгаа гишүүд дахин сонгогдохгүй шүү гэсэн дүр төрх харагдаад байгаа юм. Гэтэл нөгөө талаас яаравчлан УИХ-аа шинэчилж, ажлаа шинээр эхэлье гэсэн санаа харагдаж байна.

Миний хувьд энэ логик нь утгагүй санагдаад байгаа юм. Нэгэнт УИХ дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатай учраас тогтсон хугацаандаа ард түмнээр дүнгээ тавиулах нь зөв.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах санал гаргасан юм уу. Ард нийтийн санал асуулга явуулахгүй гэсэн яриа гарчээ?

-Бүлгийн хурлын үеэр Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг хуралдаж, ярилцаад саналаа оруулж ирэх байх.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхэд саналаа гаргана гэсэн үг. Түүнээс биш Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсан УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьсан учраас зарим зүйлийг өөрчилнө гэсэн асуудал байхгүй.

Хоригийг хүлээж авна, эсвэл хүлээж авахгүй л гэсэн хоёр сонголт бий. Тиймээс ийм заалтыг тэгж өөрчилье гэсэн санал гаргахгүй гэсэн үг. Ерөнхийдөө МАН-ын бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах байр суурьтай хэвээр байгаа.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батална гэсэн үг. Ард нийтийн санал асуулга явуулахгүй. Хэрвээ гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар болбол саналуудыг дахин нягталж, хэлэлцэх байх.

-Ерөнхийлөгчийн хоригтой танилцсан уу. Хэр үндэслэлтэй гэж харсан бэ?

-Нэг, хоёр боломжийн заалт байна лээ. Процедурын жижиг алдаа байсан. Үүнийг хоёр байдлаар л тайлбарлаад байх шиг байна. Ард нийтийн санал асуулгын заалтаас аваагүй, Үндсэн хуулийн тодорхой заалтууд нь дутуу, өнгөрсөн сарын эхээр баталсан УИХ-ын тогтоолд үндэслэлийг нь заагаагүй гэх мэт шалтгааныг дурдсан байсан. Бүр нарийвчилж харж амжаагүй байна. Ямар ч гэсэн ажлын хэсгээс санал орж ирэх байх. Энэ асуудлаар өнөөдөр л (өчигдөр) хуралдлаа. Дараагийн хурлын үеэр бүр нарийвчилж авч үзнэ.

-Ард нийтийн санал асуулгыг энэ сарын 30, 31-нд явуулахаар тооцоолж байгаа. Гэтэл cap хүрэхгүй хугацаа үлдсэн байхад санал асуулга явуулах хугацаа, зардал мөнгөө тогтоогоогүй, хэрхэн бэлтгэл хийх талаараа одоог хүртэл шийдвэр гаргаагүй байна. Тооцоолсон хугацаандаа Ард нийтийн санал асуулга явуулж амжих болов уу?

-Хугацаа хойшлоод л байна. Нэгдүгээрт, бэлтгэл ажил, хоёрдугаарт, төсөв санхүүгийн асуудал байна. Ард нийтийн санал асуулга явуулах зардлыг улсын төсөвт суулгаагүй учраас тодотгол хийж байж асуудлыг шийдвэрлэх гарц байна. Аль, аль нь одоохондоо бүрхэг байна даа. Тэгэхээр хугацаа нь тооцоолсноос хойшилж магадгүй.

-УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийж, өнөөдөр намрын ээлжит чуулган нээлтээ хийж байна. Ээлжит бус чуулганы үр дүнг юу гэж харж байгаа вэ. Мөн намрын чуулганаас ямар үр дүн гарна гэж хүлээж байна вэ?

-Ээлжит бус чуулганы гол ач холбогдол нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсанд байлаа. 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн саналуудыг нэгтгэж баталлаа.

Ойрын өдрүүдэд цаг хугацааг нь товлоод Ард нийтийн санал асуулгаа явуулах ёстой. Зуны хугацаанд гишүүд амралтаа хойш нь тавьж нэлээд л судалж, хэлэлцлээ.

Намрын чуулганаар миний хариуцаж байгаа хуулиудаас Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр баталсан. Эдгээр хуулийн төслийг батлуулах хүлээлт байна.

-Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зүүн талдаа жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх заалт тусгасныг иргэд нэлээд эсэргүүцэж байгаа харагдсан. Эл заалтыг өөрчлөх үү?

-Энэ заалтыг Зам, тээврийн хөгжлийн сайд буцааж татна гэж мэдэгдсэн. Тэгэхээр Засгийн газраас буцааж татах байх. Засгийн газар ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Галд өртөж нас барсан хүүхдүүдийн хэргийг шалгаж байна саяхан Л.Гантөмөр: Ажил хийдэггүй Элчин сайд нарыг эргүүлэн татах хэрэгтэй 9 мин Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 4 цаг 16 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 4 цаг 17 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 4 цаг 18 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 4 цаг 19 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 4 цаг 20 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 4 цаг 22 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 4 цаг 23 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 4 цаг 25 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 59 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 6 цаг 10 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 6 цаг 14 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 6 цаг 19 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 6 цаг 26 мин 2006 он: Эргэлтийн цэг 6 цаг 32 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 44 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 46 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 50 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 53 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top