x

Г.Алтан: Ш.Батхүүгээс худалдаж авсан "Олон овоот"-ын лиценз Монголбанкны барьцаанд хураагдсан

“Алтжин” группийн захирал Г.Алтантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-“Стандарт” банканд төлсөн Эрдэнэтийн 40 сая ам.долларыг Ш.Батхүүгийн хөрөнгийг зарж төлүүлэх ёстой гэж Засгийн газраас мэдэгдсэн. Гэтэл бас “Олон овоот”-ыг Ш.Батхүү танд бэлэглэсэн гэж яриад байна. Та үүнд хариулт өгнө үү?

-“Олон овоот гоулд” ХХК-ийг би 2011 оны арваннэгдүгээр сард 60 тэрбум төгрөгөөр авсан. Худалдах, худалдан авах гэрээ болон 60 тэрбум төгрөгөөр авсан тооцоо нийлсэн акт бий. Тухайн үед долларын ханш 1,000 гаруй төгрөг байсан нь 60 сая ам.доллараар авсан гэсэн үг юм.

-“Олон овоот гоулд” ХХК-ийн лицензүүд одоо таны мэдэлд байдаг гэсэн үг үү?

-Ц.Мянганбаяр.Ш.Батхүү нар Голомт банкнаас 30 сая ам.доллар, Зоос банк, Анод банкнаас 120 тэрбум төгрөг, Хадгаламж банкнаас 67 тэрбум төгрөгийн зээлийг тухайн үед авсан байдаг.

Эдгээр зээлийг төлөөгүй тул дээрх дөрвөн банк бүх лицензийг барьцаалсан. Одоо лицензүүдийг Монголбанк хураасан байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас “Олон овоот гоулд” ХХК-д байгаа бүх техник тоног төхөөрөмж, нэг ширхэг хадаасыг хүртэл бүгдийг нь битүүмжилсэн байдаг. Банкуудаас авсан зээлээс гадна бусад компаниудад ч мөн олон тэрбумын өртэй.

Намайг “Олон овоот гоулд” ХХК-ийг авахад тус компани нийтдээ 346 тэрбум төгрөгийн өртэй, тухайн жилийн ашиг орлогын мэдээгээр (-67 тэрбум) төгрөгийн алдагдалтай ажилласан байсан.

Би энэ компанийг авангуутаа бүх үйл ажиллагааг нь зогсоохоос өөр аргагүй байдалд орсон. Мянганбаярын ашигт малтмалын нөөцөөр хамгаалсан тайлангаар 25 тонн алт байгаа гэсэн боловч мөн чанартаа алт нь байхгүй, нэмээд хайгуул хийж байж нөөц тогтоох шаардлагатай болсон. 

Тийм ч учир өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь тэг зогсолтын байдалтай байна.

-Танай орд газарт шохойны нөөц байдаг уу?

-Шохойны орд газар байдаг. Тэгэхдээ хайгуул хийгдээгүй учраас хэр хэмжээний нөөц байгааг би ч мэдэхгүй. Шохой Монголын уудам нутагт хаа сайгүй л байдаг юм даа.

-Танай шохойн ордыг 10 сая ам.доллараар худалдаж авъя гэхэд та 100 сая ам.доллар гээд өгөөгүй гэдэг нь үнэн үү?

-Хайгуул хийгдээгүй, нөөц нь тогтоогдоогүй ордыг юун 10 сая доллараар авах вэ, нэг төгрөгөөр ч авах хүн олдохгүй. Нэг төгрөгөөр ч хамаагүй энэ шохойн ордыг минь авчихвал бусдад төлөх 346 тэрбум төгрөгийн үүрэг тэр хүнд шилжиж миний өр мундаг нимгэрэх нь, тийм ээ.

-Та тэгээд ийм их өртэйг нь мэдсээр байж яагаад 60 тэрбум төгрөгөөр худалдаж авсан юм бэ?

-Мянганбаяр луйвар, залилан хийж 25 тонноор нөөц батлуулсныг би ч мэдээгүй, зарж буй Батхүү ч мэдээгүй. Үгүйдээ 25 тонн биш юм аа гэхэд 10 тонн алт гарна гэж хатуу итгэлтэй байсан.

Тийм ч учир Батхүү алтандаа хүрэх зорилготой 67 тэрбум төгрөгөөр хад цөмлөн багахан хорооллын хэмжээтэй доош 105 метр нүх ухаж байх вэ дээ. Тэр хадыг өрөмдөнө, тэсэлнэ, тээвэрлэнэ. Би ч гэсэн үгүйдээ 10 тонн алт байдаг юм бол ухаад өрийг нь төлөөд Батхүүгээс авах ёстой мөнгөө олоод авна гэж найдсан хэрэг.

-Одоо та “Олон овоот”-ыг эргэлтэд оруулж, хайгуул энэ тэр хийе гэвэл болохгүй гэсэн үг үү?

-Доошоо 105 метр ухаад юу ч байхгүй нь тодорхой болсон. Хайгуул хийнэ гэдэг бол үндсэндээ сохроор тэмтчээд байх хэрэг. Хайгуул бол асар өндөр өртөгтэй ажил. Би тэгээд нэмж мөнгө хаях уу. Юун худалдан авах. Хайгуул хамтарч хийе гэсэн санал ч ирдэггүй.

-“Жаст”-ын Ш.Батхүүтэй та бизнесийн түншүүд байсан. Одоо түүнтэй уулзаж байгаа юу. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Батхүүтэй хамтарч бизнес хийж байгаагүй. Батхүүд мөнгө зээлдүүлдэг байсан нь үнэн. Тэр мөнгөө олж аваагүй нь бас үнэн. Одоо Батхүүтэй уулздаггүй.

-Өнгөрсөн жил тантай уулзаж байхад таны хүү Э.Сүрэнд Төрийн банк мөнгө өгөхгүй гэж мэдэгдэж байсан. Хүү тань Төрийн банкнаас 32.8 сая ам.доллараа авч чадсан уу, юу болсон бэ?

-Яг авч харагдаач.

-Банк ярихаар л таны нэр гарч ирээд байдаг боллоо. Капитал банкны гол харилцагчдын нэг нь та байсан гэдэг. Капитал дампуурсан, та мөнгөө авч чадсан уу?

-Яг авч харагдаач. Төрийн банкнаас 100 тэрбум, Капитал банкнаас 100 тэрбумын авлагатай. Банк болгон дээр мөнгөө алдаж луйвардуулж байх юм даа. Капитал банканд мөнгө хадгалуулсан нь үнэн. Хадгалуулсан мөнгөө авч чадаагүй. Жишээ нь, та банканд нэг сая төгрөгөө хадгалуулсан л бол тэр мөнгөө буцааж авах ёстой юу?

-Ёстой. Капитал банк дампуурч байх үед Монголбанкнаас “Капитал банк 628 тэрбумын алдагдалтай ажилласан. Үүн дотроос олон хувь хүн, аж ахуйн нэгж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, их дээд сургуулиуд мөнгөө авч чадахгүй хохироод үлдлээ. Ард иргэдийн хадгаламжийг барагдуулна” гэж тодорхой хэлж байсан. Барагдуулаагүй л байгаа хэрэг үү?

-Ямартаа ч 1,200 хадгаламж эзэмшигч иргэн байна гэсэн. Үндсэндээ бүгд мөнгөө авсан. Одоо мөнгөө авч чадаагүй 27 хүн л үлдсэн.

-Тэгвэл үлдсэн 27 хүний нэг нь та байх нь ээ. Мөнгөө олж авах найдвар байна уу?

-Бишрэлтийн А.Ариун-болд, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар банканд орж ирж байгаа мөнгийг өөрийн мэтээр ойлгож андуурмааргүй юм. Банканд орсон бүгдийг банкнаасаа зувчуулаад үндсэндээ нэг их наяд төгрөгт хүрэхээр үл хөдлөх хөрөнгөтэй болжээ.

Гаднаас орж ирсэн Дорж ч юм уу, Дулмаа ч юм уу хүмүүсийн хадгаламжийн мөнгийг зувчуулсаар байгаад хувьдаа хөрөнгөтэй болсон гэсэн үг. Наанаа өндөр хүү амлах ч юм уу, үнэн худал үлгэр яриад хадгаламж хуримтлуулаад байсан байна. Үндсэндээ маш мундаг залилан үйлдсэн этгээд юм билээ.

-Их наяд гэдэг маш их тоо. Үл хөдлөх хөрөнгийг нь зараад 27 хүний хохирлыг барагдуулах боломжтой юм биш үү?

-27 хүний мөнгийг байтугай бүх хохирогч нарын мөнгийг төлөх боломжтой. Харин хэдийд гэдгийг бүү мэд.

-Таны банкнаас авах авлага 100 тэрбумаар яригдаж байна. Таныг ямар бизнес хийдэг талаар хүмүүс их сонирхдог...

-Миний их олон жилийн хуримтлал юм аа. Би 1990 оноос хойш бизнес хийсэн. Би болон миний хоёр хүү, манай гэр бүлийн гишүүд мөнгө үрдэггүй юм билээ. Нэг төгрөг дээр нэмэх нь нэг төгрөг гэж хуримтлуулсаар ирсэн.

Татварт мэдүүлсэн, татвараа өгсөн. Санаа зоволтгүй. Хэн ч эргээд шалгасан хаанаас ямар эх үүсвэрээр энэ мөнгийг олсон гэдэг нь тов тодорхой харагдана. Хаанаас ч ирсэн шалгуулахад бэлэн. Миний төрд ажилласан гэвэл Анагаахын дээдэд тэнхимийн эрхлэгч л байсан хүн. Тэндээс ширээ сандал л авахгүй бол өөр юу авах вэ дээ.

-Бас л банктай холбоотой нэг асуулт байна. Төрийн банкийг хувьчлах тухай яригдаж байгаа. Г.Алтан 75 тэрбум төгрөгөөр хувьчилж авах гэж байгаа гэх юм...

-Хувьчилж авах тухай бодол ч орж ирээгүй. Хувьчилж авахаар тэнд хөрөнгө байна уу даа.

-Та бизнесийн хүн учраас Монголын улс төрийг анзаарч ажлаа зохицуулдаг биз. Улстөрчдийн гаргаж байгаа хууль, шийдвэрүүд зарим тохиолдолд ажилд сөргөөр нөлөөлдөг үү?

-Би улс төр сонирхдоггүй, хутгалддаггүй. Мөрөөрөө ажлаа хийгээд л явж байдаг.

-УИХ тарах ёстой гээд гишүүд өөрсдөө гарын үсэг зурж байна. Хэрэв тарвал төрийн ийм тогтворгүй байдал бизнест яаж нөлөөлдөг вэ?

-Улстөрийн шийдвэрүүдийг хэрхэн яаж гарахыг л ажиглаж сууна.

-Таныг хүмүүс гадаадад амьдардаг гэж ойлгодог. Энэ зун хаагуур амрав даа...

-Би зөвхөн Монголдоо. Е паспорт ч байхгүй мэт амьдардаг. Энэ зун гадаадаар зугаалах, амрах байтугай нэг хоног ч хотоос гарч амарч чадсангүй. Бизнес хийдэг хүмүүс амрах эрхгүй, амралтын өдөргүй ажилладаг. 24 цаг ажилладаг гэвэл хилсдэхгүй байх аа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Irgen (66.181.178.212)
    Ene aimshgiin avgai MAN-iin tomchuudiig, tuhailbal Nyamdorjiig buldegdchiheed luivar hiij yavdgiig gun but meddeg boljee. Ter Olon ovootiin lisence gedeg A4 iin tsaasiig n tevruuleed shorond oruulah tsag udahgui dee. Shudarga yum gej baidag bol Altang shirond hiih yostoi
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Галд өртөж нас барсан хүүхдүүдийн хэргийг шалгаж байна саяхан Л.Гантөмөр: Ажил хийдэггүй Элчин сайд нарыг эргүүлэн татах хэрэгтэй 9 мин Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 4 цаг 16 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 4 цаг 17 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 4 цаг 18 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 4 цаг 19 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 4 цаг 20 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 4 цаг 22 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 4 цаг 23 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 4 цаг 25 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 59 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 6 цаг 10 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 6 цаг 14 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 6 цаг 19 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 6 цаг 26 мин 2006 он: Эргэлтийн цэг 6 цаг 32 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 44 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 46 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 50 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 53 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top