Нийгэм
Хоёрдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлалаа
Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хоёрдугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлаж, нарийн мэргэжлийн 17 төрлийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоог дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд эхлүүллээ.
3 цаг 29 мин
Цэцэрлэгийн 1621 багш зайнаас ажиллах гэрээ байгуулжээ
Боловсролын сайдын шийдвэрийн дагуу цэцэрлэгийн багш, багшийн туслах ажилтнуудад ажлын тав хүртэл хоногт зайнаас эсвэл гэрээсээ ажиллах, цалинтай чөлөө авах боломж бүрдүүлсэн. Үүний дагуу 2025 оны нэгдүгээр сард цэцэрлэгийн багш, багшийн туслахын 67.9 хувь нь энэхүү зохицуулалтыг ашигласан байна.
3 цаг 30 мин
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөөдөр улс орны хэмжээнд олон чухал үйл явдал, уулзалтууд болохоор төлөвлөгджээ.
3 цаг 39 мин
Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн сонсгол Төрийн ордонд эхэллээ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
4 цаг 2 мин
Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа
Өнгөрсөн арванхоёрдугаар сард зохион байгуулсан “Гамшгаас урьдчилан сэргийлэх анхдугаар зөвлөгөөн”-ий үеэр иргэд, алба хаагчдаас гамшиг, ослын үед яаралтай тусламжийн автомашин нэвтрэхэд саад болдог мухар гудамж, хаалт, хашлага, объектуудыг чөлөөлөх шаардлагатай талаар санал гаргасан байна.
2025-01-31
ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно
Нийтийн тээврийн бодлогын газрын хэвлэлийн хурал – Тээврийн шинэ систем, 1000 төгрөгөөр зорчих асуудлаар мэдээлэл өгнө.
2025-01-31
“Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо
“Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорра Эскаланте болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
2025-01-31
Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс 2025 оны нэгдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах чиглэлээр Үндэсний урлагийн их театр, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст зөвлөмж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг хүргүүллээ.
2025-01-30
Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Орхон аймгийн иргэдтэй уулзаж, Үндэсний орон сууцжуулалтын бодлого болон нийгмийн даатгалын шинэчлэл-ийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
2025-01-30
Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино
Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдаад байна. Энэ талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоорс тодрууллаа.
2025-01-30
Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд энэ онд 90 мянга орчим иргэнийг эрт илрүүлэгт хамруулах зорилт тавиад байна. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ердөө 25 мянга гаруй хүн энэ үйлчилгээнд хамрагджээ.
2025-01-30
Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаар хурдан морины уралдаан зохион байгуулахтай холбоотой шийдвэрийг орон нутгийн удирдлага хариуцах шийдвэр гаргасан. Тодруулбал, 2019 оны Засгийн газрын 57 дугаар тогтоол гарч байсан.
2025-01-30
AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна
Эдгээр хүний нөөцийг бэлтгэхэд их дээд сургуулиудын оролцоо чухал бөгөөд дэвшилтэт технологийн хөгжлийг дагаад хиймэл оюун, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдал, програм хангамж зэрэг мэргэжлээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх шаардлага бий. Их дээд сургуулиудын хөтөлбөрт шинэ тутам гарч ирж буй мэргэжлийг хөгжүүлэх, судалгаа хийх талаар оруулах нь чухал байна.
2025-01-30
Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна
1996 оноос хойш 30 жилийн дараа математикийн улсын олимпиадыг орон нутагтаа зохион байгуулахаар Баянхонгор аймгийн удирдлагууд санаачилга гарган, зохион байгуулах эрхээ аваад буй. 2026 онд болох Улсын олимпиадын бэлтгэлийг эртнээс хангах үүднээс математикийн боловсролын сургалтыг сайжруулах "Хонгорын математик" үйл ажиллагааг энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөн бэлтгэн ажлыг хангаад байна.
2025-01-29
Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг аймаг, орон нутгийн ИТХ гаргана
Олон нийтийг хоёр талцуулсан эл асуудлаар Засгийн газар шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, хаврын морин уралдааныг гуравдугаар сарын 1-нээс хойш зохион байгуулахаар болов. Ингэхдээ хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг тухайн аймаг, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гаргах эрхийг нь өгчээ. Хаврын уралдааны хурдан морь унах хүүхэд 12-оос дээш насныхан байна. Аюулгүй байдал хувцас хэрэглээр бүрэн хангасан байх ёстойг тусгалаа.
2025-01-29
Энэ жилийн цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног амарна
Могой жилийн цагаан сарын шинийн 2-ны өдөр гуравдугаар сарын 1-нд тохиож байгаа билээ.
Тиймээс гуравдугаар сарын 1-3-нд амарна. Гуравдугаар сарын 1, 2 нь амралтын өдөр таарсан тул зарим хүн хөдөө явж золгодог зэргийг харгалзан Цагаан сарын амралтын өдрийг сунгах хүсэлтэй байсан.
2025-01-29
Зуны цагийн хуваарьт орох асуудлыг танилцуулжээ
1960 оноос хойш Монгол Улс зуны цагийн хуваарьт орсон ч 2017 оноос хойш зуны цагийн хуваарьт шилжихээ больсон байдаг.
2025-01-29
Засгийн газрын хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх эсэхийг хэлэлцэнэ
Хаврын морин уралдаан нь Монголын уламжлалт соёлын нэг хэсэг бөгөөд жил бүрийн хавар зохион байгуулагддаг байсан. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд цаг агаарын хүндрэл, хүүхдийн эрхийн асуудал, морьдын эрүүл мэндийн эрсдэл зэргээс шалтгаалан уралдааныг тодорхой хугацаанд хориглох, хязгаарлах талаар олон удаа хэлэлцэж, зарим шийдвэрүүдийг гаргаж байсан.
2025-01-29
Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оныхоос 32.6 хувиар өсжөө
Манай улсын хилээр 2024 онд давхардсан тоогоор 7 179.2 мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 1 844.3 мянга буюу 34.6 хувиар нэмэгджээ.
2025-01-29
Жаргалантын ам, Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд иргэд зорчих боломжгүй байна
Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батбаяр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нар Э.Цогбадрал нар үүссэн халиа дошинг арилгах талаар яаралтай зохион байгуулалтын арга хэмжээ авахаар болов.
2025-01-29