x

Сошиал медиагийн сөрөг тал

Интернэт, мэдээллийн технологи, сошиал медиагууд сувгуудад асар олон давуу тал бий. Бидний амьдралыг эерэг болгож буй олон зүйл байгаа. Гэхдээ юм хэмжээнээсээ хэтрэх, зохисгүй хэрэглээ зэргээс болж сөрөг тал нь дийлэх гээд байдаг болжээ. Тухайлбал, хэт донтох, юманд төвлөрөхөө болих, сэтгэл хөдлөлөө сошиалаар экстрем, ёс зүйгүй, асар бүдүүлэг байдлаар илэрхийлэх гэх мэт. Нүдэн дээр эвдэрч байгаа цөөн биш таньдаг хүмүүсээ би жишээ нь твиттер, фэйсбүүк дээр харж байна. 

Сүүлийн үед сэтгэлзүйчид энэ талаар нэлээд судалгаа хийдэг болжээ. Тухайлбал, фэйсбүүк, снапчат, инстаграм зэрэг сошиал медиа сувгууд хүний мэдрэлийн системийг казиногийн тоглоомууд, кокаинтай яг адил донтуулж, аль болох их хэрэглэх хүсэл төрүүлдгийг Харвардын хэсэг судлаачид нийтлэл дээрээ баталж бичсэн байна. Яг нэг жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цахим сүлжээний видео тоглоомонд донтохыг сэтгэцийн эмгэг мөн гэж тодорхойлж хүлээн зөвшөөрсөн байна.

Сошиал медиагийн донтолтын суурь шалтгаан нь хүний өөртөө хэт итгэх, дэндүү бардам болох, эгогоо зөв удирдаж чадахгүй болох гэнэ. Мөрийтэй тоглоом, казино тоглож эхэлж байгаа хүн өөртөө итгэлтэй эхэлдэг ч сүүлдээ биеэ барьж чадахаа байгаад хамаг мөнгөө тавьж туугаад өрөнд ороод үлддэгтэй яг ижил аж. Сошиал дээр зүй бус үйлдэл гаргадаг, сенсааци, сөрөг мэдээлэл дээр суурилсан олон лайк, шэйр авах гэдэг хүмүүсийг бид эхнээсээ мэддэг болоод, ялгаад, фоллов хийхээ болих ёстой ажээ.

Нөгөө талаасаа сошиал медиа холыг ойртуулж, хоёрыг учруулдаг гэдэг ч үнэндээ виртуал ертөнц, хиймэл харилцааг шинээр бий болгож байна. Ялангуяа залуучууд, өсвөр насныхан улам бүр бие биенээсээ хөндийрч, амьд харилцаанаас холдож байгааг АНУ-ын сэтгэл судлаачид хэд хэдэн судалгаагаар баталжээ. Амьд харилцаа байхгүй болсноор залуусын өөртөө итгэх итгэл дагаад унадаг юм байна. Өсвөр насныханы амиа хорлолтын нэг шалтгаан нь үүнтэй холбоотой юм байна. Мөн дөнгөж сая Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар ганцаардлаас үүдэлтэй стресс залуус гэлтгүй бүх насныханд хамгийн том эрсдэл болоод гарч ирсэн байна. Ганцаардлаас үүдэлтэй депресс өдөрт 15 ширхэг тамхи татсантай адил сөрөг нөлөөг хүний биед үзүүлдэг гээд судалгааг гаргажээ. Ганц бие залуусаас гадна дотны найзгүй өсвөр насныхан, жинхэнэ анд нөхөргүй насанд хүрэгчид манай нийгмийн стрессийн эх булаг болоод байгаа юм биш үү?

Дараагийн нэг сөрөг тал бол атаархал, бусдад жөтөөрхөх, буруу зүгийн хор шар гэж судлаачид бичжээ. Сошиал медиа, чөлөөт хэвлэл мэдээллийн ачаар дурын хүн өөрийгөө дэлхийн өнцөг булан бүрт буй хэн нэгэнтэй шууд харьцуулж харах боломжтой болсон.

Найзуудынхаа авсан гоё машин, шинэ байр, танилуудынхаа аялаж буй буй зургууд, албан тушаал ахиад баярлаж буй таньдаг хүмүүс, шинэ утас авсан бусад үзүүлж буй хүмүүсийн постыг хараад ихэнх хүн дотроо атаархаж, үүнээсээ болоод стрессддэг гэж байна.

Хамгийн сонирхолтой дүгнэлт нь сошиал медиагийн донтолтын үндсэн шалтгаан нь хувь хүний комплекс, стресс, депресс, ганцаардал, уур бухимдал, нарсизм буюу өөртөө дурлаж эгодоо идүүлэх (Өөрийгөө хайрлаж чаддаггүй хүн бусдыг хайрлаж хэзээ ч чадахгүй гэж Аристотелийн хэлсэн үгнээс нарсизм шал өөр утгатай шүү), ФОМО буюу ямар нэг юмнаас хоцроод буй мэт мэдрэмжээс (FOMO fear of missing out) үүдэлтэй айдас гэж байна шүү. Энэ дүгнэлт дээр хэдүүлээ бас өөрсөд дээрээ давхар дүгнэлт хийх ёстой юм байна. Би лав байнга сөрөг коммент бичиж, утга учиргүй үгүйсгэсэн дайралт, бүдүүлэг харилцаатай хэд хэдэн хүмүүсийг жиргээ, нүүр номон дээрээ блок хийсэн. Байнга хүнд атаархаж, жөтөөрхөж явдаг хүмүүсийн том эрсдэл нь сэтгэц төдийгүй бүх биеийн эрүүл мэнд нь юм байна. Бага багаар тийм хүмүүс нойрондоо муу болж, биеийн дархлаа нь суларчхалдварт өвчин амархан тусч, зүрх ба хавдрын эмгэгтэй болох бодит эрсдэлтэй ажээ. Сөрөг энергитэй хүмүүс гээд бид хоорондоо ярьдаг даа. Тэрийг л хэлээд байх шиг байна. Атаархал бол өөртөө итгэлгүй хүмүүсийн гаргадаг үйлдэл. Иймээс залуусыг өөртөө итгэлтэй болгох нь чухал гэж эдгээр сэтгэлзүйчид зөвлөжээ.

"Сайн, зөвдүү" хүмүүс нь өөртөө итгэхээ больсон, "муу, буруудуу" хүмүүс нь өөртөө хэт итгэлтэй болсныг сошиал медиагийн өнөөгийн нөхцөл байдал батлаад байгаа юм болов уу? Эцэст нь сошиал медиад тэгтлээ донтоогүй ч гэсэн зохистой хэрэглэж сурах том хариуцлага та бидний өмнө байна. Аа тийм, ганцаардсан, стрессдсэн, бас согтуу үедээ сошиал медиагаас холхон байхыг соёлтой зөвлөсөн байсан шүү:)

В.Ганзориг 

newspress.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 5 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 6 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 7 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 8 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 9 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 2 цаг 22 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 3 цаг 51 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 4 цаг 39 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 5 цаг 23 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 5 цаг 25 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 5 цаг 28 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 5 цаг 30 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 5 цаг 35 мин Монголын хоккейчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа 5 цаг 38 мин Баянгол дүүргийн Энхтайваны өргөн чөлөөний замд шөнийн ажил хийнэ 5 цаг 39 мин Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын төлөөлөл оролцлоо 5 цаг 43 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 5 цаг 44 мин Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглал гарлаа 5 цаг 44 мин Азийн загалмайн шашинтнуудын түрлэг 5 цаг 47 мин Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн хүлээх вэ? 5 цаг 54 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top