Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, зарим аймаг сумд зудын нөхцөл байдалтай байна. Тодруулбал, нийт 11 аймгийн 34 сум "цагаанаар зудархуу" байна. Баян-Өлгий аймгийн Сагсай, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутгаар “цагаан зудын” нөхцөл байдалтай.
Увс аймгийн Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Зүүнговь, Наранбулаг болон Ховд аймгийн Алтай, Дарви, Үенч, Байтаг, Чандмань, Дөргөн сумаас гадна Завхан аймгийн Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Сантмаргаз сум болон Говь-Алтайн, Хөхморьт түүнчлэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баянговь, Галуут, Байдраг, Заг сум, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Төв аймгийн Угтаалцайдам, Хэнтий аймгийн Баян-Адрага, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Халхгол сумын нутгаар “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байна.
Цаг уурын байгууллагын мэдээлснээр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутгаар хамгийн их буюу 23 см цасан бүрхүүл тогтжээ. Завхан аймгийн Баянхайрхан, Увс аймгийн Улаангом, Хяргас, Малчин сумдын нутгаар 15 см, Баянхонгор аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумдын нутгаар 14см, бусад нутгаар 0.0-13.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.