x

Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “US Steel” компанийг Японы “Nippon Steel” компанид 14.1 тэрбум ам.доллароор худалдахыг хориглох шийдвэр гаргасны дараа Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба хоёр талын худалдаанд учирч болзошгүй үр дагаврын талаар өнөөдөр анхааруулан ярьжээ.

Үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд дөрөвт ордог Японы ган үйлдвэрлэгч компани Ж.Байдены өнгөрсөн баасан гаригт гаргасан шийдвэрийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахаар бэлдэж буй үед дээрх мэдэгдлийг хийсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал мягмар гаригт компани хэвлэлийн бага хурал хийнэ гэдгээ мэдэгджээ.  

Ш.Ишиба даваа гаригт болсон оны эхний хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Ж.Байдены дурдсан үндэсний аюулгүй байдалд учрах эрсдэлийн талаар Ж.Байденаас тодруулга хүсэх болно гэдгээ мэдэгдсэн байна. “Харамсалтай нь, Японы бизнесийн хүрээнийхэн Япон, АНУ-ын хооронд ирээдүйд хийх хөрөнгө оруулалтын талаар санаа зовниж буйгаа илэрхийлж байгаа нь үнэн. Бид үүнийг маш нухацтай авч үзэх хэрэгтэй болж байна” гэж тэрбээр хэлжээ.

Ж.Байдены шийдвэр нь Японы компанитай холбоотой нэгтгэх, худалдан авах гэрээг хориглосон анхны тохиолдол болсон юм. Тэрбээр хэлэхдээ, уг гэрээ нь “манай үндэсний аюулгүй байдал, нийлүүлэлтийн чухал сүлжээнд эрсдэл учруулах болно гэж мэдэгдсэн байна. Ж.Байдены энэ мэдэгдэл нь Ардчилсан намын гол дэмжигч байсаар ирсэн, “Nippon Steel”-ийн төлөвлөгөөг эсэргүүцэж байсан Ган үйлдвэрлэгчдийн эвлэлээс дэмжлэг авах гэсэн улс төрийн стратеги гэж үзэж байна.

Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчийн шийдвэрийг Японы бизнесийн хүрээнийхэн шүүмжилж, АНУ-д худалдан авалт хийхээр төлөвлөж буй Японы бусад компанийг үргээлээ хэмээн үзэж байна. “Washington Post” сонинд ням гарагт бичсэнээр, Ж.Байден “Nippon Steel” компанид “US Steel”-ийг худалдахыг хориглох шийдвэр гаргасан нь Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, АНУ-аас Японд суугаа Элчин сайд Рам Эмануэль, Сангийн сайд Жанет Йеллен нарын зөвлөгөөг үл тоомсорлосон явдал болсон бөгөөд тэд ерөнхийлөгчийн байр суурийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 16 цаг 28 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 16 цаг 49 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 16 цаг 53 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 17 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 17 цаг 6 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 19 цаг 31 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно 21 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно 22 цаг 47 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! 23 цаг 0 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА 23 цаг 47 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт Уржигдар 12 цаг 02 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top