Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 111 819 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 13 659 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 12.2 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос 0.2 хувиар өсчээ.
Нийт өвчлөгсдийн 19.1 хувийг нэг хүртэлх насныхан, 20.2 хувийг 2-4 нас, 22.9 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 эмнэлэгт 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 87.8 хувь нь амьсгалын замын халдварын шалтгаантай байна гэв.