x

Азийн орнуудын удирдагчид Трампад баяр хүргэв, У.Хүрэлсүхээс бусад нь

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трампад Азийн орнуудын удирдагчид баяр хүргэжээ.

“Америкийн ард түмний ардчилсан сонголтыг хүндэтгэж байна. Миний бие шинэ ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллахын сацуу Япон-АНУ-ын холбоотнын харилцааг илүү өндөр түвшинд улам бэхжүүлнэ гэж найдаж байна. Трамптай аль болох ойрын хугацаанд уулзах хүсэлтэй байна” гэж Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба мэдэгдэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дональд Трампад АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд, хоёр орон шинэ эрин үед замнах зөв замыг олохыг уриалжээ. Мөн яриа хэлцээ, харилцаа холбоогоо бэхжүүлж, санал зөрөлдөөнийг зүй зохистой зохицуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг уриалсан байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Д.Трамптай авахуулсан зургаа X хуудсандаа нийтлээд, Энэтхэг-АНУ-ын харилцааг улам бэхжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа шинэчлэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн хувьд Өмнөд Солонгос-АНУ-ын эвслийн ирээдүй Трампын хүчирхэг удирдлага дор “улам бүр хүчирхэгжих болно” хэмээн мэдэгдсэн байна.

Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чинтэ "Хамтын үнэт зүйл, ашиг сонирхолд суурилсан Тайвань-АНУ-ын урт удаан хугацааны хамтын ажиллагаа бүс нутгийн тогтвортой байдлын тулгын чулуу хэвээр байна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Азийн орнуудын удирдагчдаас ялагчид баяр хүргээгүй ганц хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байж болох уу? 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (46.182.186.67)
    teneg
    2024 оны 11 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 1 цаг 41 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 2 цаг 48 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 3 цаг 33 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 4 цаг 39 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 5 цаг 30 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 7 цаг 11 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 7 цаг 18 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 7 цаг 26 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 8 цаг 27 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 8 цаг 40 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 8 цаг 56 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 9 цаг 1 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 9 цаг 8 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ 21 цаг 14 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна 22 цаг 19 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа 22 цаг 52 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно 23 цаг 3 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 23 цаг 29 мин Намын бүлгүүд “Орано майнинг”-тай байгуулах гэрээний талаар мэдээлэл сонсов Өчигдөр 17 цаг 39 мин Стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг УИХ-ын даргад өргөн барилаа Өчигдөр 17 цаг 03 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав
Top