x

Нийслэлд маргааш нойтон цас орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээг танилцууллаа.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

24-25нд шилжих шөнө Архангайн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, 25-ны өдөр Төв, Сэлэнгийн нутгаар нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

       2024 оны 10-р сарын 24-ний 20 цагаас 10-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -12...-17 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1…+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, сэрүүсэж өдөртөө +2...+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.

2024 оны 10-р сарын 26-наас 2024 оны 10-р сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -14...-19 градус, өдөртөө 0...-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлд маргааш нойтон цас орно Уржигдар 17 цаг 11 мин AUCHAN компанийн эзний хэргийг 10 жилийн дараа хаав Уржигдар 14 цаг 47 мин Залужный «Миний дайн» номоо хэвлүүлжээ Уржигдар 14 цаг 36 мин Голомт банк Bank of New York Mellon банкны гадаад худалдааны санхүүжилтийн сүлжээнд нэгдлээ Уржигдар 12 цаг 16 мин Б.Жавхлан: Төрийн албан хаагчийн цалинг ирэх онд 6 хувиар нэмнэ Уржигдар 12 цаг 00 мин Бангалорт үерийн улмаас орон сууцны барилга нурж, 5 хүн амиа алджээ Уржигдар 11 цаг 52 мин БАРЬСАН БОЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВ: Хятадад улаан гараараа бодон барих ан ихээхэн алдартай болжээ Уржигдар 11 цаг 42 мин Австралийн сенатор Торп III Карлын айлчлалыг эсэргүүцэн дайрчээ Уржигдар 11 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан Уржигдар 11 цаг 10 мин Батлан ​​хамгаалах салбарын анхны "бүрэн хэмжээний" гэрээг Их Британи, Герман улсууд байгууллаа Уржигдар 10 цаг 49 мин БРИКС-ийн удирдагчид хамтарсан тунхаг гаргалаа Уржигдар 10 цаг 43 мин “Улаанбаатар-100” үзэсгэлэн үзэгчдийн хүртээл боллоо Уржигдар 10 цаг 36 мин Л.Мөнхбаясгалан: Мега төсөл гэхээр л нүдэн балай дэмждэг байж болохгүй Уржигдар 10 цаг 28 мин Хятад улс цөмийн зэвсэгтэй болсон нь Уржигдар 10 цаг 10 мин Либертари үзлийн талаарх ташаа ойлголтуудыг залруулах нь Уржигдар 09 цаг 54 мин Алба хаах хугацаандаа англи хэл, компьютерын мэдлэгтэй болж, жолооны курст сурна Уржигдар 09 цаг 00 мин Уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар бага зэрэг дулаарна Уржигдар 08 цаг 39 мин Д.Үүрийнтуяа: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн технологийн шийдлээ бид олчихсон 2024-10-23 БРИКС-ийн удирдагчид концерт үзлээ  2024-10-23 БРИКС гэж юуг хэлнэ вэ: түүх, зорилго, нэгдлийн зорилго, эрмэлзэл 2024-10-23
iИх уншсан
Хотын даргын суга татсан хоёр дахь "жен зи" хэний хүүхэд вэ?... Хятад улс цөмийн зэвсэгтэй болсон нь Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Малчдын эрлэг нь МАН юм биш үү Л.Мөнхбаясгалан: Мега төсөл гэхээр л нүдэн балай дэмждэг бай... Либертари үзлийн талаарх ташаа ойлголтуудыг залруулах нь Нийслэлийнхнийг тэнгэр харж, зам засварын ажлыг зогсоолоо Иранаар гал тахих шоглоом Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, тааралдсан эм тангаа чих... Америкчууд дэлхийн шилдэг танкуудыг нэрлэв Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв Бернер Арно Улирлын тайлангийн дараа 3,5 тэрбум доллар алдав... Путины инээмсэглэл Баруунд сануулга болжээ Бизнес эрхлэгчид ирэх сард их хурлаа хийж ерөнхийлөгчөө сонг... МЭСНЭЭС АВРАГДАГЧИД: Солонгост нэгэн зэрэг олон нохойг хөтл... Стандарт алдагдаж тэгш бус долгион үүссэн хэсгийг цас орохгү... Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна Автомат камеруудад дөрвөн бодгаль бамбарууш бүртгэгджээ Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан БАРЬСАН БОЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВ: Хятадад улаан гараараа бодон б...
Top