x

Б.Жавхлан: Төрийн албан хаагчийн цалинг ирэх онд 6 хувиар нэмнэ

Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн албан хаагчийн цалин хөлсийг ирэх онд 6 хувиар нэмнэ” хэмээн мэдэгдэв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд оролцож, ирэх төсвийн төслийг танилцуулах үеэрээ энэ мэдээллийг хийсэн байна. Одоогийн байдлаар 226.2 мянган төрийн албан хаагч бүртгэлтэй ба цалин урамшууллыг нэмэхдээ инфляцын түвшинтэй уялдуулсан болохыг танилцуулгадаа дурдав.

Засгийн газраас нийт төрийн албан хаагчдын цалинг өнгөрсөн оны долоодугаар сарын нэгнээс дунджаар 40 хувиар, энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар тус тус нэмсэн. Мөн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төрийн захиргаа, төрийн үйлчилгээ болон улс төрийн албан тушаалын албан хаагч сум, тосгонд ажиллаж байгаа бол 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа бол 20 хувиар үндсэн цалингаас тус тус тооцож энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс нэмж олгож байгаа юм.

Монгол Улсын 2025 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8 их наяд, төсвийн нийт зарлага 35.8 их наяд, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байхаар байгааг тэрбээр онцоллоо. Ирэх оны төсвийн төслүүдийн хоёр дахь шатны хэлэлцүүлэг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэгдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлд маргааш нойтон цас орно Уржигдар 17 цаг 11 мин AUCHAN компанийн эзний хэргийг 10 жилийн дараа хаав Уржигдар 14 цаг 47 мин Залужный «Миний дайн» номоо хэвлүүлжээ Уржигдар 14 цаг 36 мин Голомт банк Bank of New York Mellon банкны гадаад худалдааны санхүүжилтийн сүлжээнд нэгдлээ Уржигдар 12 цаг 16 мин Б.Жавхлан: Төрийн албан хаагчийн цалинг ирэх онд 6 хувиар нэмнэ Уржигдар 12 цаг 00 мин Бангалорт үерийн улмаас орон сууцны барилга нурж, 5 хүн амиа алджээ Уржигдар 11 цаг 52 мин БАРЬСАН БОЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВ: Хятадад улаан гараараа бодон барих ан ихээхэн алдартай болжээ Уржигдар 11 цаг 42 мин Австралийн сенатор Торп III Карлын айлчлалыг эсэргүүцэн дайрчээ Уржигдар 11 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан Уржигдар 11 цаг 10 мин Батлан ​​хамгаалах салбарын анхны "бүрэн хэмжээний" гэрээг Их Британи, Герман улсууд байгууллаа Уржигдар 10 цаг 49 мин БРИКС-ийн удирдагчид хамтарсан тунхаг гаргалаа Уржигдар 10 цаг 43 мин “Улаанбаатар-100” үзэсгэлэн үзэгчдийн хүртээл боллоо Уржигдар 10 цаг 36 мин Л.Мөнхбаясгалан: Мега төсөл гэхээр л нүдэн балай дэмждэг байж болохгүй Уржигдар 10 цаг 28 мин Хятад улс цөмийн зэвсэгтэй болсон нь Уржигдар 10 цаг 10 мин Либертари үзлийн талаарх ташаа ойлголтуудыг залруулах нь Уржигдар 09 цаг 54 мин Алба хаах хугацаандаа англи хэл, компьютерын мэдлэгтэй болж, жолооны курст сурна Уржигдар 09 цаг 00 мин Уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар бага зэрэг дулаарна Уржигдар 08 цаг 39 мин Д.Үүрийнтуяа: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн технологийн шийдлээ бид олчихсон 2024-10-23 БРИКС-ийн удирдагчид концерт үзлээ  2024-10-23 БРИКС гэж юуг хэлнэ вэ: түүх, зорилго, нэгдлийн зорилго, эрмэлзэл 2024-10-23
iИх уншсан
Хотын даргын суга татсан хоёр дахь "жен зи" хэний хүүхэд вэ?... Хятад улс цөмийн зэвсэгтэй болсон нь Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Малчдын эрлэг нь МАН юм биш үү Л.Мөнхбаясгалан: Мега төсөл гэхээр л нүдэн балай дэмждэг бай... Либертари үзлийн талаарх ташаа ойлголтуудыг залруулах нь Нийслэлийнхнийг тэнгэр харж, зам засварын ажлыг зогсоолоо Иранаар гал тахих шоглоом Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, тааралдсан эм тангаа чих... Америкчууд дэлхийн шилдэг танкуудыг нэрлэв Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв Бернер Арно Улирлын тайлангийн дараа 3,5 тэрбум доллар алдав... Путины инээмсэглэл Баруунд сануулга болжээ Бизнес эрхлэгчид ирэх сард их хурлаа хийж ерөнхийлөгчөө сонг... МЭСНЭЭС АВРАГДАГЧИД: Солонгост нэгэн зэрэг олон нохойг хөтл... Стандарт алдагдаж тэгш бус долгион үүссэн хэсгийг цас орохгү... Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна Автомат камеруудад дөрвөн бодгаль бамбарууш бүртгэгджээ Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан БАРЬСАН БОЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВ: Хятадад улаан гараараа бодон б...
Top