x

МЭСНЭЭС АВРАГДАГЧИД: Солонгост нэгэн зэрэг олон нохойг хөтлөн зугаалуулсан шинэ дээд амжилт тогтоогдов

Канадын Митчелл Руди гэдэг хүн  нэгэн зэрэг 38 нохойг зугаалуулан  дэлхийн дээд амжилт тогтоов.  Тэд бүгд хүзүүч дор  канад эрийн хамт  нэг км замыг  тайван  яваж өнгөрөөв. Энэ дээд амжилтад оролцсон нохойнууд  Солонгосын нэгэн нохойн фермийнх ба одоо  эзэн болох хүмүүсээ хүлээж буй амьтад гэнэ. 
Митчелл 36 нохойг зугаалуулсан өмнөх дээд амжилтыг эвдсэн оролдлогоо  Өмнөд Солонгосын ноходыг аврах  KK9R албаныхны хамт Квесан хотод хийжээ. Дээд амжилт тогтоох нь гол зорилго биш  эдгээр  амьтан тэжээх газрын нохойнуудад анхаарал  хандуулах нь чухал байв. 

«Эдгээр нохойнуудыг KK9R отряд болон бусад байгууллагууд  нохойн мах бэлтгэх  районуудаас аварчээ. Эдгээр гайхамшигтай амьтад  сайн гэр орон эзэдтэй болох ёстой ба тэдэн бага ч сайхан сэтгэл, хайр хэрэгтэй».
Митчелл Руди Өмнөд Солонгосын нохойн эрхийн төлөө тэмцэгч
Гэхдээ эдгээр аврагдсан нохдын талаар олон янзын  элдэв муу яриа ихтэй учир  тэднийг гэртээ авахаар хүмүүс яарахгүй байна. Тиймээс сайн дурынхан тэднийг олон хүнд үзүүлж харуулахыг эрмэлзэж байна. 
 
Энэ жилийн нэгдүгээр сард  нохойн махыг хүнсэндээ хэрэглэхийг  хориглосон түүхэн хууль  батлагдан хэрэгжиж эхэлсэн юм.  Нийтдээ 1,5 сая нохойтой 3500 компани, 3000 ресторан үүний эсрэг байсан ч  хууль батлагдсан юм. Олон нийтийн санад асуулгаар  тус орны ихэнх оршин суугчид  нохойн махнаас  аль эрт  татгалзсан гээд уг хуулийн төлөө байлаа. Өмнөд солонгосын хуулийг нохой хүний нөхөр гэдэг олон орнууд дэмжсэн  юм. 
KK9R  байгууллагынхан өмнө нь  Солонгос даяар  тэнүүлч нохдыг цуглуулан тэдэнд эзэн хайж иржээ. Нохойнуудыг голчлон Нью-Йорк, Бостон, Лос-Анжелес зэргийн америкийн хотуудад  шинэ эзэдэд нь хүргүүлж байжээ.
Өөрийн хувилбар
Уг байгууллагад  богино хугацаанд  аль болох олон нохойг эзэнтэй болгохын тулд  дэлхийн дээд амжилт тогтоон сурталчлахаар шийджээ. Муугүй санаа.  Энэ материал гарч байх  зуур тэр 38 нохдын 10 нь  шинэ гэр оронтой болсон гэж Гиннессийн дээд амжилтын номны сайтад бичсэн байв. 
 

Эх сурвалж: www.gazeta.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хотын даргын суга татсан хоёр дахь "жен зи" хэний хүүхэд вэ? 3 цаг 1 мин Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв 5 цаг 2 мин Бернер Арно Улирлын тайлангийн дараа 3,5 тэрбум доллар алдав 5 цаг 12 мин МЭСНЭЭС АВРАГДАГЧИД: Солонгост нэгэн зэрэг олон нохойг хөтлөн зугаалуулсан шинэ дээд амжилт тогтоогдов 5 цаг 15 мин Путины инээмсэглэл Баруунд сануулга болжээ 5 цаг 17 мин Америкчууд дэлхийн шилдэг танкуудыг нэрлэв 5 цаг 20 мин Нийслэлийнхнийг тэнгэр харж, зам засварын ажлыг зогсоолоо 5 цаг 20 мин Баянхонгор аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтжээ 6 цаг 2 мин Бизнес эрхлэгчид ирэх сард их хурлаа хийж ерөнхийлөгчөө сонгоно 6 цаг 8 мин Өнгөрсөн долоо хоногт 124 удаагийн ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 6 цаг 14 мин Ч.Төгсдэлгэр: Хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу хийвэл хүүхэд бэртэж, гэмтэхгүй 6 цаг 21 мин Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, тааралдсан эм тангаа чихэр шиг иддэгийг болиулах гэсэн шиг байгаа юм, уг нь… 6 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 7 цаг 40 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 19 цаг 33 мин Стандарт алдагдаж тэгш бус долгион үүссэн хэсгийг цас орохгүй бол засварлах боломжтой гэв 20 цаг 13 мин Аймаг, сумдын ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалтыг зохион байгууллаа 22 цаг 47 мин Б.Муртазалиев IBF-ийн дэлхийн аварга цолоо хамгааллаа Өчигдөр 14 цаг 18 мин Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын тов, дараалал Өчигдөр 13 цаг 42 мин Улс орондоо хэрэгтэй гэж үзсэн стандартыг боловсруулах, хэрэгжилтийг шүүмжлэх эрх хүн бүрт бий Өчигдөр 13 цаг 28 мин Хоёр удаагийн цахим арилжаагаар 384 мянган тонн коксжих нүүрс арилжлаа Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Намын сонгууль биш, төрийн сонгууль хийж сурцгаая Мега төслүүдийн өгөөжийг яаж хэмжих вэ? Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн да... Иранаар гал тахих шоглоом Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, тааралдсан эм тангаа чих... Нийслэлийнхнийг тэнгэр харж, зам засварын ажлыг зогсоолоо Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн... Дархан хотод томилолтоор ажиллаж байсан төрийн албан хаагчий... Путины инээмсэглэл Баруунд сануулга болжээ Бизнес эрхлэгчид ирэх сард их хурлаа хийж ерөнхийлөгчөө сонг... МЭСНЭЭС АВРАГДАГЧИД: Солонгост нэгэн зэрэг олон нохойг хөтл... Бернер Арно Улирлын тайлангийн дараа 3,5 тэрбум доллар алдав... Христофер Колумбын шарилыг өөрийнх мөн болохыг тогтоов
Top