x

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 20-ноос 21-нд шилжих шөнө Дорнодын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас, цас орж, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны аравдугаар сарын 20-ны 20 цагаас аравдугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 5-10 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

2024 оны аравдугаар сарын 22-ноос 2024 оны аравдугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 25-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хотын даргын суга татсан хоёр дахь "жен зи" хэний хүүхэд вэ? 2 цаг 58 мин Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв 4 цаг 59 мин Бернер Арно Улирлын тайлангийн дараа 3,5 тэрбум доллар алдав 5 цаг 10 мин МЭСНЭЭС АВРАГДАГЧИД: Солонгост нэгэн зэрэг олон нохойг хөтлөн зугаалуулсан шинэ дээд амжилт тогтоогдов 5 цаг 12 мин Путины инээмсэглэл Баруунд сануулга болжээ 5 цаг 14 мин Америкчууд дэлхийн шилдэг танкуудыг нэрлэв 5 цаг 17 мин Нийслэлийнхнийг тэнгэр харж, зам засварын ажлыг зогсоолоо 5 цаг 17 мин Баянхонгор аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтжээ 5 цаг 59 мин Бизнес эрхлэгчид ирэх сард их хурлаа хийж ерөнхийлөгчөө сонгоно 6 цаг 5 мин Өнгөрсөн долоо хоногт 124 удаагийн ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 6 цаг 11 мин Ч.Төгсдэлгэр: Хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу хийвэл хүүхэд бэртэж, гэмтэхгүй 6 цаг 18 мин Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, тааралдсан эм тангаа чихэр шиг иддэгийг болиулах гэсэн шиг байгаа юм, уг нь… 6 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 7 цаг 37 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 19 цаг 31 мин Стандарт алдагдаж тэгш бус долгион үүссэн хэсгийг цас орохгүй бол засварлах боломжтой гэв 20 цаг 11 мин Аймаг, сумдын ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалтыг зохион байгууллаа 22 цаг 44 мин Б.Муртазалиев IBF-ийн дэлхийн аварга цолоо хамгааллаа Өчигдөр 14 цаг 18 мин Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын тов, дараалал Өчигдөр 13 цаг 42 мин Улс орондоо хэрэгтэй гэж үзсэн стандартыг боловсруулах, хэрэгжилтийг шүүмжлэх эрх хүн бүрт бий Өчигдөр 13 цаг 28 мин Хоёр удаагийн цахим арилжаагаар 384 мянган тонн коксжих нүүрс арилжлаа Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Намын сонгууль биш, төрийн сонгууль хийж сурцгаая Мега төслүүдийн өгөөжийг яаж хэмжих вэ? Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн да... Иранаар гал тахих шоглоом Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, тааралдсан эм тангаа чих... Нийслэлийнхнийг тэнгэр харж, зам засварын ажлыг зогсоолоо Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн... Дархан хотод томилолтоор ажиллаж байсан төрийн албан хаагчий... Путины инээмсэглэл Баруунд сануулга болжээ Бизнес эрхлэгчид ирэх сард их хурлаа хийж ерөнхийлөгчөө сонг... Бернер Арно Улирлын тайлангийн дараа 3,5 тэрбум доллар алдав... МЭСНЭЭС АВРАГДАГЧИД: Солонгост нэгэн зэрэг олон нохойг хөтл... Христофер Колумбын шарилыг өөрийнх мөн болохыг тогтоов
Top