x

ОХУ-ын Ерөнхийлөгч COP29 бага хуралд оролцохгүй

Баку хотноо болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын COP29 бага хуралд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохгүй гэж нэгэн эх сурвалж Азербайжан дахь ВВС-гийн товчоонд мэдээлсэн байна. Оросын тал уг хуралд “ерөнхий сайдын түвшинд оролцоно” гэдгийг эх сурвалж мэдээлсний зэрэгцээ Оросын ерөнхийлөгчид урилга илгээсэн гэдгийг дурджээ.

Үүний сацуу, НҮБ-ын энэхүү бага хуралд оролцох урилгыг илгээхдээ зохион байгуулагчдын /эл тохиолдолд – Азербайжаны засгийн газар/ зүгээс ялгавартай хандлага гаргадаггүй гэдгийг эх сурвалж хэлсэн байна. Энэ долоо хоногт Украины тал барууны орнуудад хандан, Путин Бакугийн бага хуралд оролцох аваас уг дээд хэмжээний уулзалтыг бойкотлохыг уриалсан байна.

Европын Холбоонд суугаа Украины элчин сайд Всеволод Ченцов Америкийн “Politico” сонинд ярилцлага өгөхдөө “хэрвээ Путин ирвэл түнш орнууд бага хуралд оролцохгүй гэдгээ тодорхой мэдэгдэх хэрэгтэй” гэсэн байна. Харин 15-ны өдөр Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэхдээ, Бакугийн бага хуралд В.Путин оролцох эсэх талаар одоогоор шийдвэр гараагүй гэдгийг дурдаад “Орос улс энэ хуралд оролцох нь мэдээж” гэснийг РИА Новости агентлаг мэдээллээ.  

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 29 дүгээр бага хурал /COP29/ 11 дүгээр сарын 11-нээс 22-ны өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотноо болно. В.Путиний хувьд, тэрбээр энэ оны зун Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар тус улсад айлчилсан билээ.  

Өнгөрсөн онд Арабын Нэгдсэн Эмират улсад болсон НҮБ-ын COP28 бага хуралд Оросын төрийн тэргүүн оролцоогүй юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хотын даргын суга татсан хоёр дахь "жен зи" хэний хүүхэд вэ? 2 цаг 52 мин Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв 4 цаг 53 мин Бернер Арно Улирлын тайлангийн дараа 3,5 тэрбум доллар алдав 5 цаг 3 мин МЭСНЭЭС АВРАГДАГЧИД: Солонгост нэгэн зэрэг олон нохойг хөтлөн зугаалуулсан шинэ дээд амжилт тогтоогдов 5 цаг 6 мин Путины инээмсэглэл Баруунд сануулга болжээ 5 цаг 8 мин Америкчууд дэлхийн шилдэг танкуудыг нэрлэв 5 цаг 11 мин Нийслэлийнхнийг тэнгэр харж, зам засварын ажлыг зогсоолоо 5 цаг 11 мин Баянхонгор аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтжээ 5 цаг 53 мин Бизнес эрхлэгчид ирэх сард их хурлаа хийж ерөнхийлөгчөө сонгоно 5 цаг 59 мин Өнгөрсөн долоо хоногт 124 удаагийн ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 6 цаг 5 мин Ч.Төгсдэлгэр: Хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу хийвэл хүүхэд бэртэж, гэмтэхгүй 6 цаг 12 мин Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, тааралдсан эм тангаа чихэр шиг иддэгийг болиулах гэсэн шиг байгаа юм, уг нь… 6 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 7 цаг 31 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 19 цаг 24 мин Стандарт алдагдаж тэгш бус долгион үүссэн хэсгийг цас орохгүй бол засварлах боломжтой гэв 20 цаг 4 мин Аймаг, сумдын ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалтыг зохион байгууллаа 22 цаг 38 мин Б.Муртазалиев IBF-ийн дэлхийн аварга цолоо хамгааллаа Өчигдөр 14 цаг 18 мин Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын тов, дараалал Өчигдөр 13 цаг 42 мин Улс орондоо хэрэгтэй гэж үзсэн стандартыг боловсруулах, хэрэгжилтийг шүүмжлэх эрх хүн бүрт бий Өчигдөр 13 цаг 28 мин Хоёр удаагийн цахим арилжаагаар 384 мянган тонн коксжих нүүрс арилжлаа Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Намын сонгууль биш, төрийн сонгууль хийж сурцгаая Мега төслүүдийн өгөөжийг яаж хэмжих вэ? Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн да... Иранаар гал тахих шоглоом Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, тааралдсан эм тангаа чих... Нийслэлийнхнийг тэнгэр харж, зам засварын ажлыг зогсоолоо Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн... Дархан хотод томилолтоор ажиллаж байсан төрийн албан хаагчий... Путины инээмсэглэл Баруунд сануулга болжээ Бизнес эрхлэгчид ирэх сард их хурлаа хийж ерөнхийлөгчөө сонг... Бернер Арно Улирлын тайлангийн дараа 3,5 тэрбум доллар алдав... МЭСНЭЭС АВРАГДАГЧИД: Солонгост нэгэн зэрэг олон нохойг хөтл... Христофер Колумбын шарилыг өөрийнх мөн болохыг тогтоов
Top