x

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 30-нд нутгийн баруун хагаст, 7-р сарын 1-3-нд ихэнх нутгаар халж, 2, 3, 4-нд нутгийн баруун хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 06-р сарын 29-ний 20 цагаас 06-р сарын 30-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, нутгийн зүүн хагаст зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр халж Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

2024 оны 07 сарын 01-нээс 2024 оны 07 сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-р сарын 01-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн баруун хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Анхдугаар чуулганыг маргааш 10.00 цагт зарлав 13 цаг 6 мин Б.Пүрэвдорж: АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ 13 цаг 14 мин Тойрогт 38.5 хувийн дэмжлэг авсан МАН тойргийн 78 суудлын 64.1 хувийг авлаа 13 цаг 32 мин Шинээр сонгогдсон 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардууллаа 14 цаг 55 мин Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу даншиг наадам 20 цаг 32 мин Шинэ парламентын шинэ гишүүд Уржигдар 17 цаг 47 мин Наадмын тасалбарыг маргаашаас эхэлж цахимаар худалдаална Уржигдар 17 цаг 19 мин Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км авто замын ажил ирэх долоо хоногт дуусна Уржигдар 16 цаг 22 мин СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд 35 хэм хүрч хална Уржигдар 16 цаг 05 мин БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт экспортлохыг хориглолоо Уржигдар 14 цаг 02 мин Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Уржигдар 13 цаг 40 мин ЭЕШ долдугаар сарын 4-нд эхэлнэ Уржигдар 13 цаг 29 мин ЕВРО-2024: Германы шигшээ Данийн багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа Уржигдар 13 цаг 24 мин СЕХ: Хяналтын гар тооллогын дүн санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй Уржигдар 13 цаг 10 мин Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч байна Уржигдар 13 цаг 00 мин Зарим голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 40 мин Түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөнийг буцаан сэргээлээ Уржигдар 12 цаг 00 мин Наймдугаар сард нутгийн зүүн хагаст бороо хур ихтэй байх төлөвтэй байна Уржигдар 11 цаг 08 мин Францын Үндэсний Ассамблейн сонгуулийн эхний шатны санал хураалт өнөөдөр болно Уржигдар 10 цаг 51 мин СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гардуулна 2024-06-29
iИх уншсан
“Багаар нь сонгоно” гэдэг нь багны цаана нуугдсан хулгайчийг... Миний мөрөөдлийн зуслангийн газарт 397 хүн нэг өдөр газартай... Шинэ парламентын шинэ гишүүд Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу... Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэм... Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хаан... Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эв... МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 ху... Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл ... Допингийн шинжилгээний хариуг 48 цагийн дотор мэдэгдэнэ Багануур дэд станцын дэргэд батарей хуримтлуурын станц барин... БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт э... СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гар... Голомт банкны “Гөү Тү Маркет” салбар үүдээ нээлээ Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч бай... Түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөнийг буцаан сэ... Наймдугаар сард нутгийн зүүн хагаст бороо хур ихтэй байх төл... Наадмын тасалбарыг маргаашаас эхэлж цахимаар худалдаална ЭЕШ долдугаар сарын 4-нд эхэлнэ
Top