x

Ираны сонгуульд консерватив Жалили, шинэчлэгч Пезешкиян нар тэргүүлж байна

Баасан гаригт болсон Ираны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд шинэчлэгч гэгддэг Масуд Пезешкиан, хуучныг баримтлагч Саид Жалили нар бараг тэнцүү тооны саналаар тэргүүлж байна. 

Тус улсын сонгуулийн хорооноос мэдээлснээр, 3.9 сая саналыг тоолсны дараах байдлаар Пезешкиан 1 сая 595.4 мянга, Жалили 1 сая 594.9 мянган сонгогчийн дэмжлэгийг авчээ.

2021 оны зургаадугаар сард болсон өмнөх сонгуульд ялж, гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан Ерөнхийлөгч Эбрахим Раиси нисдэг тэрэгний ослоор амиа алдсаны дараа Иранд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарласан юм. Сонгуульд дөрвөн нэр дэвшигч оролцсон байна. Ажиглагчид хоёр дахь шатны сонгууль болж, эхний шатанд Пезешкианыг ялна гэж таамаглажээ. Тэрбээр барууны орнуудтай яриа хэлэлцээ хийхийг дэмжигч нэгэн аж. Ираны шашны удирдагч аятолла Али Хаменеи АНУ-тай харилцаагаа хэвийн болгохыг дэмжиж буй “зарим нэр дэвшигчийг” шүүмжилсэн байна.

Ираны Ерөнхийлөгч бол дээд удирдагч аятолла Али Хаменеигийн дараа орох тус улсын хоёр дахь том албан тушаал юм. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх, гүйцэтгэх засаглалыг удирдах үүрэгтэй. Тус улсын гадаад бодлогын ерөнхий чиглэл шинэ Ерөнхийлөгч хэн болохоос шалтгаална.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Анхдугаар чуулганыг маргааш 10.00 цагт зарлав 13 цаг 11 мин Б.Пүрэвдорж: АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ 13 цаг 19 мин Тойрогт 38.5 хувийн дэмжлэг авсан МАН тойргийн 78 суудлын 64.1 хувийг авлаа 13 цаг 37 мин Шинээр сонгогдсон 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардууллаа 15 цаг 0 мин Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу даншиг наадам 20 цаг 37 мин Шинэ парламентын шинэ гишүүд Уржигдар 17 цаг 47 мин Наадмын тасалбарыг маргаашаас эхэлж цахимаар худалдаална Уржигдар 17 цаг 19 мин Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км авто замын ажил ирэх долоо хоногт дуусна Уржигдар 16 цаг 22 мин СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд 35 хэм хүрч хална Уржигдар 16 цаг 05 мин БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт экспортлохыг хориглолоо Уржигдар 14 цаг 02 мин Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Уржигдар 13 цаг 40 мин ЭЕШ долдугаар сарын 4-нд эхэлнэ Уржигдар 13 цаг 29 мин ЕВРО-2024: Германы шигшээ Данийн багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа Уржигдар 13 цаг 24 мин СЕХ: Хяналтын гар тооллогын дүн санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй Уржигдар 13 цаг 10 мин Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч байна Уржигдар 13 цаг 00 мин Зарим голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 40 мин Түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөнийг буцаан сэргээлээ Уржигдар 12 цаг 00 мин Наймдугаар сард нутгийн зүүн хагаст бороо хур ихтэй байх төлөвтэй байна Уржигдар 11 цаг 08 мин Францын Үндэсний Ассамблейн сонгуулийн эхний шатны санал хураалт өнөөдөр болно Уржигдар 10 цаг 51 мин СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гардуулна 2024-06-29
iИх уншсан
“Багаар нь сонгоно” гэдэг нь багны цаана нуугдсан хулгайчийг... Миний мөрөөдлийн зуслангийн газарт 397 хүн нэг өдөр газартай... Шинэ парламентын шинэ гишүүд Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу... Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэм... Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хаан... Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эв... МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 ху... Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл ... Допингийн шинжилгээний хариуг 48 цагийн дотор мэдэгдэнэ Багануур дэд станцын дэргэд батарей хуримтлуурын станц барин... БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт э... СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гар... Голомт банкны “Гөү Тү Маркет” салбар үүдээ нээлээ Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч бай... Түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөнийг буцаан сэ... Наймдугаар сард нутгийн зүүн хагаст бороо хур ихтэй байх төл... Наадмын тасалбарыг маргаашаас эхэлж цахимаар худалдаална ЭЕШ долдугаар сарын 4-нд эхэлнэ
Top