x

Рузвельтэд бичсэн Эйнштейний захидлыг дуудлагаар худалдана

СТОКХОЛМ, 2024 оны зургаадугаар сарын 27 /Azertac/. Суут эрдэмтэн Альберт Эйнштейний гарын үсэг бүхий захидлыг ирэх есдүгээр сард дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай "Christie's" ордон мэдээлжээ. Уг захидлыг 4 сая гаруй ам.доллароос дуудаж үнэ хаялцуулах ажээ.

1939 оны зун, Европт Дэлхийн II дайн эхлэхийн өмнөхөн Альберт Эйнштейн өөрийн  судалгааны хамтрагч Лео Сзилардын хамт тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельтэд захидал бичжээ. Эрдэмтэд захидалдаа "асар хүчтэй бөмбөг" бүтээх зорилгоор цөмийн судалгааг идэвхтэй явуулж байгаа нацист Германаас өмнө цөмийн бөмбөг бүтээхийн тулд Америкийн ерөнхийлөгчийг цөмийн зэвсэгт хөрөнгө оруулахыг уриалсан байна.

Захидлыг Сзилард бичиж, харин Эйнштейн тэр үед алдартай, нөлөө бүхий хүн байсан тул гарын үсгээ зуржээ. 

Асуудлын ноцтой байдлыг ухаарсан Рузвельт Ураны хороог байгуулж, хожим нь цөмийн физикч Роберт Оппенхаймераар удирдуулсан "Манхэттэн төсөл" хэрэгжжээ. 

Зургаан жилийн дараа АНУ Японы Хирошима, Нагасаки хотуудын дээр хоёр атомын бөмбөг хаяж, зэвсэгт мөргөлдөөнд цөмийн зэвсэг ашигласан анхны бөгөөд цорын ганц орон болсон юм.

“Хэрвээ германчууд цөмийн бөмбөг бүтээж чадахгүй гэдгийг мэдсэн сэн би бол хуруугаа ч хөдөлгөхгүй байх байсан" Эйнштейн 1947 онд хэлж байсан удаатай. 

Дуудлага худалдаанд санал болгох уг захидал нь Нью-Йоркийн Хайд-Парк дахь Ерөнхийлөгчийн номын сан, музейд хадгалагдаж буй эх захидлынх нь товч хувилбар аж. Энэ хувилбарыг "Майкрософт" компанийг үүсгэн байгуулагч Пол Аллен 2002 онд Малкольм Форбсоос 2.1 сая ам.доллароор худалдаж авч байжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гардуулна 10 цаг 32 мин Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэмсэн нь эрх баригч намд зүй бус давуу талыг олгосон 12 цаг 53 мин Даншиг наадам наймдугаар сард болно 12 цаг 57 мин “Олимпийн гараа” тэмцээний үеэр хүүхэд бүрт үнэгүй зайрмаг тараана 12 цаг 59 мин Бага насны хүүхэд тогтмол усанд осолджээ 13 цаг 1 мин УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг хуулийн хугацаанд танилцуулна 13 цаг 6 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 13 цаг 8 мин МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 хувийн санал авчээ 14 цаг 8 мин Тойргоос хамгийн олон санал авсан ТОП 5 гишүүн 16 цаг 2 мин Ираны сонгуульд консерватив Жалили, шинэчлэгч Пезешкиян нар тэргүүлж байна 16 цаг 3 мин ОРХОН: Сонгуулийн урьдчилсан дүнгээр Хойд бүсэд МАН 7, АН нэг суудал авлаа 16 цаг 4 мин Хятадад цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргалаа 16 цаг 5 мин Өнөөдөр хулгана өдөр 18 цаг 48 мин Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эвсэл 4 суудал авлаа 18 цаг 49 мин Хэнтийн уулархаг, Дарьгангын тал нутгаар маргааш бороотой 18 цаг 50 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 18 цаг 52 мин Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэв 19 цаг 51 мин Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хааны одонгоор нөхөн шагнана 20 цаг 53 мин П.Дэлгэрнаран: Санал хураалт улсын хэмжээнд 70 хувьтай өндөрлөж байна Уржигдар 22 цаг 09 мин 21 аймаг, дүүргийн сонгуулийн ирц 50 хувийг давжээ Уржигдар 18 цаг 18 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн далдалсан, Ц.Элбэгдоржийн илчилсэн төрийн “Н... “Багаар нь сонгоно” гэдэг багны цаана нуугдсан хулгайчийг со... Миний мөрөөдлийн зуслангийн газарт 397 хүн нэг өдөр газартай... Улаанбаатарт маргаашаас дөрвөн өдөр дараалан бороо орно Ц.Гарамжавыг төрийн нууцыг хууль бусаар олж авсан, голын гол... К.Роналду ЕАШТ-ий дээд амжилтыг давтжээ Моно жүжгийн “Үндэсний ялагч”-аар жүжигчин Г.Отгонцэцэг тодо... Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хаан... Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэм... Дундаж ангигүйгээр өсч дэвжсэн нийгмийг бид л байгуулж байна... Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй Сонгууль 2024: МҮОНРТ-ээр нэвтрүүлэх өнөөдрийн мэтгэлцээнүүд... Сонгохдоо багаар нь сонгодог юм бол буулгахдаа ч багаар нь б... Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүл... БАЯНХОНГОР: Хатан суудал хайрхан Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл ... Допингийн шинжилгээний хариуг 48 цагийн дотор мэдэгдэнэ МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 ху... Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эв... Багануур дэд станцын дэргэд батарей хуримтлуурын станц барин...
Top