x

Моно жүжгийн “Үндэсний ялагч”-аар жүжигчин Г.Отгонцэцэг тодорлоо

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Тайзны урлагийн хамгийн хүнд төрөлд багтах ганц хүний буюу моно жүжгийн “Үндэсний ялагч 2024” улсын уралдаан Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа боллоо.

Найм дахь удаагаа зохион байгуулсан тус уралдаанд нийслэл болон орон нутгийн 30 гаруй жүжигчин хоёр өдрийн турш өрсөлдөж шилдгээ тодруулсан байна. Энэ удаагийн уралдаанд УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг “Дөргөнө хатны алтан зоос” жүжгээр тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр энэхүү уралдаанд түрүүлснээр ирэх есдүгээр сард зохион байгуулах “Ялагчийн цуваа” олон улсын наадамд оролцох эрхтэй болж байгаа юм.

Түүний хувьд АНУ-д багагүй хугацаанд ажиллаж, амьдарсан бөгөөд дөрвөн жилийн өмнө эх орондоо ирж, тайзны уран бүтээлдээ эргэн орсон юм. 2022 онд театртаа эргэн орсон тэрбээр хоёр жилийн хугацаанд “Сычуаны сайн хүн”, “Ромео Жульетта”, “Анна Каренина” “Миний аав супер баатар”, “Бүгд чамд хайртай” зэрэг жүжигт тогложээ. Үүнээс гадна жүжигчний замналаа эхлүүлснээс хойш “Боолын гэрээ”, “Орхидос”, “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл”, “Амьдралын амт”, “Зургаа дахь хүсэл”, “Төгсгөл” зэрэг киноны гол болон туслах дүрийг бүтээсэн манай шилдэг жүжигчдийн нэг билээ.

Тэгвэл дэд байрт УДЭТ-ын залуу жүжигчин Т.Анхзул “Followers” жүжгээр шалгарсан бол “Амьдралын шорон” жүжгээр жүжигчин Ч.Лхагвадорж гуравдугаар байр эзэлжээ. Харин тусгай байрын шагналыг “BEE” театрын жүжигчин М.Мөнхчимэг “Хэмхэрхий дүрснүүд”, Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Г.Мөнхбаатар “Намайг оршуулаач” жүжгээр хүртсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гардуулна 10 цаг 20 мин Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэмсэн нь эрх баригч намд зүй бус давуу талыг олгосон 12 цаг 41 мин Даншиг наадам наймдугаар сард болно 12 цаг 45 мин “Олимпийн гараа” тэмцээний үеэр хүүхэд бүрт үнэгүй зайрмаг тараана 12 цаг 46 мин Бага насны хүүхэд тогтмол усанд осолджээ 12 цаг 48 мин УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг хуулийн хугацаанд танилцуулна 12 цаг 54 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 12 цаг 55 мин МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 хувийн санал авчээ 13 цаг 56 мин Тойргоос хамгийн олон санал авсан ТОП 5 гишүүн 15 цаг 50 мин Ираны сонгуульд консерватив Жалили, шинэчлэгч Пезешкиян нар тэргүүлж байна 15 цаг 51 мин ОРХОН: Сонгуулийн урьдчилсан дүнгээр Хойд бүсэд МАН 7, АН нэг суудал авлаа 15 цаг 52 мин Хятадад цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргалаа 15 цаг 53 мин Өнөөдөр хулгана өдөр 18 цаг 36 мин Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эвсэл 4 суудал авлаа 18 цаг 37 мин Хэнтийн уулархаг, Дарьгангын тал нутгаар маргааш бороотой 18 цаг 37 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 18 цаг 40 мин Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэв 19 цаг 39 мин Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хааны одонгоор нөхөн шагнана 20 цаг 41 мин П.Дэлгэрнаран: Санал хураалт улсын хэмжээнд 70 хувьтай өндөрлөж байна Уржигдар 22 цаг 09 мин 21 аймаг, дүүргийн сонгуулийн ирц 50 хувийг давжээ Уржигдар 18 цаг 18 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн далдалсан, Ц.Элбэгдоржийн илчилсэн төрийн “Н... “Багаар нь сонгоно” гэдэг багны цаана нуугдсан хулгайчийг со... Миний мөрөөдлийн зуслангийн газарт 397 хүн нэг өдөр газартай... Улаанбаатарт маргаашаас дөрвөн өдөр дараалан бороо орно Ц.Гарамжавыг төрийн нууцыг хууль бусаар олж авсан, голын гол... К.Роналду ЕАШТ-ий дээд амжилтыг давтжээ Моно жүжгийн “Үндэсний ялагч”-аар жүжигчин Г.Отгонцэцэг тодо... Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хаан... Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэм... Дундаж ангигүйгээр өсч дэвжсэн нийгмийг бид л байгуулж байна... Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй Сонгууль 2024: МҮОНРТ-ээр нэвтрүүлэх өнөөдрийн мэтгэлцээнүүд... Сонгохдоо багаар нь сонгодог юм бол буулгахдаа ч багаар нь б... Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүл... БАЯНХОНГОР: Хатан суудал хайрхан Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл ... Допингийн шинжилгээний хариуг 48 цагийн дотор мэдэгдэнэ МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 ху... Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эв... Багануур дэд станцын дэргэд батарей хуримтлуурын станц барин...
Top