x

Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж эрс нэмэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Энэ нь төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн илрэл гэж хоёр улсын бизнес эрхлэгчид үзэж байлаа.

Цаашид худалдааны эргэлтийг богино хугацаанд 10-20 дахин нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтрах аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжинэ гэдгээ  хоёр орны Ерөнхийлөгч илэрхийллээ.

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөрийн хүрээнд талууд хамтарч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө жагсаалтыг баталлаа. Ингэснээр хоёр улс ойрын хоёр жилд харилцан ашигтай, бодит, идэвхтэй хамтын ажиллагаа явуулах юм.

Одоогоор манай улсын  10 гаруй аж ахуйн нэгж Узбекистанд үйл ажиллагаа явуулж байна. Төрийн айлчлалын үеэр зохион байгуулсан “Бизнес форум”-д хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Узбекистаны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтын ажиллагааны Санамж бичгээ шинэчлэн, хамтарсан бизнес зөвлөл байгуулах боллоо.

Энэ зөвлөл бизнес эрхлэгчдийг холбож, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, аж үйлдвэрийн бүх салбарын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны санаачилгыг дэмжих зорилготой юм.

“Таванбогд солюшнс” ХХК, “Монгол базальт” ХК, “Доктор авто сүлжээ”, “Эра жимс”  зэрэг олон аж ахуйн нэгж узбекийн талтай хамтрах гэрээ, хэлцэл хийсэн байна.

Тухайлбал эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан хорт хавдар болон амьдралын хэв маягаас шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлдэг “NURA” төслийг тус улсад нэвтрүүлэх боллоо.

“Монгол Базальт” ХК, “Базальт Узбекистан” групп хамтран Узбекистанд орчин үеийн базальт технологийн үйлдвэр байгуулна. Эхний шатанд 30 сая ам.долларын хөрөнгө оруулах бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45,000 тонн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын бүрэлдэхүүнд үндэсний 40 гаруй үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөл багтсан юм.

 Хоёр орны худалдааны эргэлт 2023 оны байдлаар 10 сая ам.доллар, нэр, төрөл нь цөөн хэдий ч цар тахлын үеэс хойш тогтмол өсөж байгаа.

Манай улс 4,6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг  экспортолж, Узбекистанаас 5,4 сая ам.долларын үнэ бүхий усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортоор авчээ.

Узбекистан Улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо  сайжруулах, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг  арилгах шийдэмгий алхам авч байна.

Үүний дүнд эдийн засаг нь сүүлийн жилүүдэд бараг хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин, аж үйлдвэрлэл 40 хувиар өсжээ.

2023 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 90 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 2,510 ам.доллар, гадаад худалдааны эргэлт 63 орчим тэрбум ам.долларт хүрсэн байна.

Узбекистан далайд гарцгүй, байгалийн баялгийн арвин нөөцтэй, 2,700 гаруй орд газар илрүүлж, 60 гаруй төрлийн эрдэс баялаг олборлодог. Алтны нөөцөөр дэлхийд дөрөвт, олборлолтын хэмжээгээр долоодугаарт ордог юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гардуулна 10 цаг 15 мин Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэмсэн нь эрх баригч намд зүй бус давуу талыг олгосон 12 цаг 36 мин Даншиг наадам наймдугаар сард болно 12 цаг 40 мин “Олимпийн гараа” тэмцээний үеэр хүүхэд бүрт үнэгүй зайрмаг тараана 12 цаг 41 мин Бага насны хүүхэд тогтмол усанд осолджээ 12 цаг 43 мин УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг хуулийн хугацаанд танилцуулна 12 цаг 49 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 12 цаг 50 мин МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 хувийн санал авчээ 13 цаг 51 мин Тойргоос хамгийн олон санал авсан ТОП 5 гишүүн 15 цаг 45 мин Ираны сонгуульд консерватив Жалили, шинэчлэгч Пезешкиян нар тэргүүлж байна 15 цаг 46 мин ОРХОН: Сонгуулийн урьдчилсан дүнгээр Хойд бүсэд МАН 7, АН нэг суудал авлаа 15 цаг 47 мин Хятадад цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргалаа 15 цаг 48 мин Өнөөдөр хулгана өдөр 18 цаг 31 мин Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эвсэл 4 суудал авлаа 18 цаг 32 мин Хэнтийн уулархаг, Дарьгангын тал нутгаар маргааш бороотой 18 цаг 32 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 18 цаг 35 мин Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэв 19 цаг 34 мин Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хааны одонгоор нөхөн шагнана 20 цаг 36 мин П.Дэлгэрнаран: Санал хураалт улсын хэмжээнд 70 хувьтай өндөрлөж байна Уржигдар 22 цаг 09 мин 21 аймаг, дүүргийн сонгуулийн ирц 50 хувийг давжээ Уржигдар 18 цаг 18 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн далдалсан, Ц.Элбэгдоржийн илчилсэн төрийн “Н... “Багаар нь сонгоно” гэдэг багны цаана нуугдсан хулгайчийг со... Миний мөрөөдлийн зуслангийн газарт 397 хүн нэг өдөр газартай... Улаанбаатарт маргаашаас дөрвөн өдөр дараалан бороо орно Ц.Гарамжавыг төрийн нууцыг хууль бусаар олж авсан, голын гол... К.Роналду ЕАШТ-ий дээд амжилтыг давтжээ Моно жүжгийн “Үндэсний ялагч”-аар жүжигчин Г.Отгонцэцэг тодо... Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хаан... Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэм... Дундаж ангигүйгээр өсч дэвжсэн нийгмийг бид л байгуулж байна... Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй Сонгууль 2024: МҮОНРТ-ээр нэвтрүүлэх өнөөдрийн мэтгэлцээнүүд... Сонгохдоо багаар нь сонгодог юм бол буулгахдаа ч багаар нь б... Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүл... БАЯНХОНГОР: Хатан суудал хайрхан Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл ... Допингийн шинжилгээний хариуг 48 цагийн дотор мэдэгдэнэ МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 ху... Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эв... Багануур дэд станцын дэргэд батарей хуримтлуурын станц барин...
Top