x

Боливид төрийн эргэлт хийхийг завджээ

СУКРЕ, 2024 оны зургаадугаар сарын 27 /BBC/. Боливийн Ерөнхийлөгч Луис Арсе ерөнхийлөгчийн ордон байрладаг нийслэл Ла Паз дахь Ардын Их ордон руу цэргийнхэн дайран орохыг оролдсоны дараа иргэддээ хандан төрийн эргэлт хийх оролдлогыг эсэргүүцэхийг уриалжээ. 

"Боливийн ард түмэн ардчиллаа хамгаалахын тулд төрийн эргэлт хийхийн эсрэг зохион байгуулалттай байх шаардлагатай байна. Төрийн эргэлт хийх оролдлогын улмаас боливичуудын амь нас дахин үрэгдэхийг бид хэрхэвч зөвшөөрч болохгүй" гэж тэрбээр телевизээр мэдэгдсэн байна.

Лхагва гаргийн орой цэргүүд засгийн газрын гол барилгууд байрладаг Ла-Паз хотын Мурильо талбай руу орох хэсгийг хааж, дараа нь танкаар ордны хаалгыг хэмхлэхийг оролдсон байна. Талбайд хуягт техник, цэргүүдийг оруулжээ. 

Төрийн эргэлт хийх оролдлогыг удирдаж байсан Боливийн армийн генерал Хуан Хосе Зунига мэдэгдэхдээ, цэргийнхний зорилго бол ардчиллыг сэргээх явдал хэмээгээд улс төрийн хоригдлуудыг шоронгоос суллана гэж амласан байна.

“Зэвсэгт хүчин ардчиллыг дахин сэргээхийн төлөө, 30-40 жилийн турш хэдхэн хүний удирдаж байгаа ардчилал бус харин жинхэнэ ардчиллыг бий болгохын төлөө зүтгэж байна” гэж тэрбээр ерөнхийлөгчийн ордны гадаа цэргүүд болон найман танкаар хүрээлүүлэн зогсон хэлжээ. 

Боливийн Ерөнхийлөгч түүнийг албан тушаалаас нь огцруулж, армийн шинэ ерөнхий командлагчийг томилсноо мэдэгджээ. Шинэ командлагч Хосе Вилсон Санчес тангараг өргөж, цэргүүдийг ухарч, анги руугаа буцахыг тушаасан  байна. 

Боливийн Ерөнхий прокурорын газар Зунигаг баривчилж, ерөнхийлөгчийн ордон руу дайрахад оролцсон бусад хүнийг шалгаж эхэлжээ. 

Зунигаг огцруулах гэж байгаа гэсэн яриа мягмар гарагт тарж эхэлсэн гэж Франс Пресс агентлаг бичсэн байна. Даваа гарагт тэрбээр телевизээр мэдэгдэхдээ, хэрэв Ерөнхийлөгч асан Эво Моралес 2025 онд дахин сонгуульд нэр дэвших юм бол түүнийг баривчлах болно гэжээ.

Моралес бол уугуул иргэд болох индианчуудаас гаралтай анхны Ерөнхийлөгч болж байсан бөгөөд дөрөв дэх удаагаа улиран сонгогдсоны дараахан сонгуулийн луйврыг эсэргүүцсэн жагсаалтай холбоотойгоор огцрохоос аргагүйд хүрч байв.

Тэрбээр цэргийнхний үйлдэлд тайлбар хийхдээ, "төрийн эргэлт гарч байна" гэж Х сүлжээнд бичээд ардчиллыг хамгаалахыг уриалжээ.

Боливи улс сүүлийн жилүүдэд улс төрийн тогтворгүй байдлын хэд хэдэн үеийг туулсан юм. Төрийн эргэлт хийх оролдлогыг Чили, Эквадор, Перу, Мексик, Колумб, Венесуэл, Бразилын удирдагчид буруушаажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гардуулна 10 цаг 31 мин Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэмсэн нь эрх баригч намд зүй бус давуу талыг олгосон 12 цаг 52 мин Даншиг наадам наймдугаар сард болно 12 цаг 56 мин “Олимпийн гараа” тэмцээний үеэр хүүхэд бүрт үнэгүй зайрмаг тараана 12 цаг 58 мин Бага насны хүүхэд тогтмол усанд осолджээ 12 цаг 59 мин УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг хуулийн хугацаанд танилцуулна 13 цаг 5 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 13 цаг 7 мин МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 хувийн санал авчээ 14 цаг 7 мин Тойргоос хамгийн олон санал авсан ТОП 5 гишүүн 16 цаг 1 мин Ираны сонгуульд консерватив Жалили, шинэчлэгч Пезешкиян нар тэргүүлж байна 16 цаг 2 мин ОРХОН: Сонгуулийн урьдчилсан дүнгээр Хойд бүсэд МАН 7, АН нэг суудал авлаа 16 цаг 3 мин Хятадад цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргалаа 16 цаг 4 мин Өнөөдөр хулгана өдөр 18 цаг 47 мин Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эвсэл 4 суудал авлаа 18 цаг 48 мин Хэнтийн уулархаг, Дарьгангын тал нутгаар маргааш бороотой 18 цаг 48 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 18 цаг 51 мин Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэв 19 цаг 50 мин Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хааны одонгоор нөхөн шагнана 20 цаг 52 мин П.Дэлгэрнаран: Санал хураалт улсын хэмжээнд 70 хувьтай өндөрлөж байна Уржигдар 22 цаг 09 мин 21 аймаг, дүүргийн сонгуулийн ирц 50 хувийг давжээ Уржигдар 18 цаг 18 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн далдалсан, Ц.Элбэгдоржийн илчилсэн төрийн “Н... “Багаар нь сонгоно” гэдэг багны цаана нуугдсан хулгайчийг со... Миний мөрөөдлийн зуслангийн газарт 397 хүн нэг өдөр газартай... Улаанбаатарт маргаашаас дөрвөн өдөр дараалан бороо орно Ц.Гарамжавыг төрийн нууцыг хууль бусаар олж авсан, голын гол... К.Роналду ЕАШТ-ий дээд амжилтыг давтжээ Моно жүжгийн “Үндэсний ялагч”-аар жүжигчин Г.Отгонцэцэг тодо... Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хаан... Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэм... Дундаж ангигүйгээр өсч дэвжсэн нийгмийг бид л байгуулж байна... Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй Сонгууль 2024: МҮОНРТ-ээр нэвтрүүлэх өнөөдрийн мэтгэлцээнүүд... Сонгохдоо багаар нь сонгодог юм бол буулгахдаа ч багаар нь б... Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүл... БАЯНХОНГОР: Хатан суудал хайрхан Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл ... Допингийн шинжилгээний хариуг 48 цагийн дотор мэдэгдэнэ МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 ху... Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эв... Багануур дэд станцын дэргэд батарей хуримтлуурын станц барин...
Top