x

Италийн хөл бөмбөгийн домогт тамирчин Роберто Бажо гэрт нь зэвсэгт халдлага гарах үеэр толгойдоо гэмтжээ

Хөл бөмбөгийн спортын түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг тоглогчдын нэг гэгддэг Роберто Бажо өнгөрсөн Пүрэв гарагийн орой Италийн хойд бүсийн Алтавилла Вичентина дахь гэртээ халдлагад өртсөн тухай орон нутгийн цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлжээ.

Гэрт нь зэвсэгт этгээдүүд дээрмийн зорилгоор халдах үед Бажо толгойдоо цохиулан гэмтсэн байна.

Мөрдлөг үргэлжилж байгаа тул цагдаа нар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр халдлага гарах үед Бажо гэр бүлийнхэнтэйгээ Евро 2024 тэмцээний Итали-Испанийн шигшээ багуудын тоглолтыг телевизээр үзэж байсан гэнэ.

Энэ үеэр тэр гэр бүлийнхнийгээ хамгаалах гэж оролдоод буугаар толгойдоо цохиулсан байна.

Орон нутгийн цагаар оройн 10:00 цагийн үед гарсан энэ хэрэг 40 минут орчим хугацаанд үргэлжилснийг Арзиньано дахь эмнэлгийн гадна сэтгүүлчидтэй уулзахдаа Бажо ярьжээ.

Зэвсэгт этгээдүүд Бажо болон гэр бүлийн бусад гишүүдийг нэг өрөөнд нь түгжээд дээрмээ үргэлжлүүлсэн гэнэ.

Хэр хэмжээний эд зүйл дээрэмдсэн талаар мэдээлэл байхгүй байна.

“Юуны өмнө бидэнд анхаарал тавьж буй хүн бүхэнд би гэр бүлийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Ийм нөхцөлд ямар ч аюул тохиолдож болох байсан ч азаар би цөөн тооны оёдол, хөхрөлт, маш их айдастай үлдлээ. Одоо би айдсаа даван туулах ёстой” гэж Бажо ярьжээ.

зураг

Juventus, AC Milan, Inter Milan клубүүд болон Италийн үндэсний шигшээ багт тоглодог байсан тэрбээр 2004 онд зодог тайлснаасаа хойш хөдөө аж ахуйн жижиг бизнес эрхлэн Алтавилла Вичентина дахь гэртээ амьдарч байгаа юм.

Хэвлэлүүдийн мэдээлснээр Буддын шашин шүтдэг Бажо энгийн амьдралаар амьдарч, хямд автомашин хөлөглөдөг байна.

Одоо 57 настай тэрбээр Италийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 56 удаа тоглохдоо 27 гоол оруулж, дэлхийн оны шилдэг тамирчинд олгодог Ballon d’Or цомыг 1993 онд хүртэж байжээ.

Эх сурвалж: CNN

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гардуулна 10 цаг 34 мин Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэмсэн нь эрх баригч намд зүй бус давуу талыг олгосон 12 цаг 55 мин Даншиг наадам наймдугаар сард болно 13 цаг 0 мин “Олимпийн гараа” тэмцээний үеэр хүүхэд бүрт үнэгүй зайрмаг тараана 13 цаг 1 мин Бага насны хүүхэд тогтмол усанд осолджээ 13 цаг 3 мин УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг хуулийн хугацаанд танилцуулна 13 цаг 8 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 13 цаг 10 мин МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 хувийн санал авчээ 14 цаг 10 мин Тойргоос хамгийн олон санал авсан ТОП 5 гишүүн 16 цаг 4 мин Ираны сонгуульд консерватив Жалили, шинэчлэгч Пезешкиян нар тэргүүлж байна 16 цаг 5 мин ОРХОН: Сонгуулийн урьдчилсан дүнгээр Хойд бүсэд МАН 7, АН нэг суудал авлаа 16 цаг 7 мин Хятадад цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргалаа 16 цаг 8 мин Өнөөдөр хулгана өдөр 18 цаг 50 мин Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эвсэл 4 суудал авлаа 18 цаг 51 мин Хэнтийн уулархаг, Дарьгангын тал нутгаар маргааш бороотой 18 цаг 52 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 18 цаг 55 мин Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэв 19 цаг 53 мин Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хааны одонгоор нөхөн шагнана 20 цаг 55 мин П.Дэлгэрнаран: Санал хураалт улсын хэмжээнд 70 хувьтай өндөрлөж байна Уржигдар 22 цаг 09 мин 21 аймаг, дүүргийн сонгуулийн ирц 50 хувийг давжээ Уржигдар 18 цаг 18 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн далдалсан, Ц.Элбэгдоржийн илчилсэн төрийн “Н... “Багаар нь сонгоно” гэдэг багны цаана нуугдсан хулгайчийг со... Миний мөрөөдлийн зуслангийн газарт 397 хүн нэг өдөр газартай... Улаанбаатарт маргаашаас дөрвөн өдөр дараалан бороо орно Ц.Гарамжавыг төрийн нууцыг хууль бусаар олж авсан, голын гол... К.Роналду ЕАШТ-ий дээд амжилтыг давтжээ Моно жүжгийн “Үндэсний ялагч”-аар жүжигчин Г.Отгонцэцэг тодо... Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хаан... Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэм... Дундаж ангигүйгээр өсч дэвжсэн нийгмийг бид л байгуулж байна... Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй Сонгууль 2024: МҮОНРТ-ээр нэвтрүүлэх өнөөдрийн мэтгэлцээнүүд... Сонгохдоо багаар нь сонгодог юм бол буулгахдаа ч багаар нь б... Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүл... БАЯНХОНГОР: Хатан суудал хайрхан Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл ... Допингийн шинжилгээний хариуг 48 цагийн дотор мэдэгдэнэ МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 ху... Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эв... Багануур дэд станцын дэргэд батарей хуримтлуурын станц барин...
Top