x

“АХМАДАА ХҮНДЭЛЬЕ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа

Баянгол дүүргийн Засаг Даргын тамгын газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын Ж.Ганбаатарын Ажлын албатай хамтран 9 дүгээр сарын 29-өөс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд “АХМАДАА ХҮНДЭЛЬЕ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын Ж.Ганбаатар, БГД-ийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга нар мөн НИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъяабаатар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч  Д.Мөнхбаатар болон дүүргийн 34 хорооны 10.000 гаруй ахмадын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
Арга хэмжээний эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын Ж.Ганбаатар  дүүргээс сонгогдсон гишүүний хувиар салбартаа хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон БГД-т хийгдсэн онцлох бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа.

Мөн БГД-ийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж, БГД-ийн ЗДТГ-аас 2023 онд ахмадууддаа зориулж хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан. Тухайлбал, БГД-ийн ЗДТГ-аас 2023 онд ахмад настны эрүүл мэндийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, ур чадвар, сонирхлоо тасралтгүй хөгжүүлэн идэвхтэй амьдрах, насан туршдаа суралцах нөхцөл боломжийг дээшлүүлэх чиглэлээр  дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, төрийн болон Олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай тогтмол хамтран олон ажил санаачилж хийсэн юм.

         Давхардсан тоогоор 38,500 гаруй ахмадад халамжийн дэмжлэг олгожээ

Баянгол дүүргийн 1-34 хороонд тэтгэврийн насны 27 мянга гаруй ахмад настан оршин суудаг. Тэгвэл 2023 онд дүүргийн хэмжээнд давхардсан тоогоор 38,500 гаруй ахмад настанд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн бөгөөд ингэхдээ 34 хорооны Ахмадын зөвлөл, Ахмадын холбоотой хамтран 74 ахмадыг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулсан байна. Үүнд:

  • Хүүхэд хамгаалагч үйлчилгээнд 20 ахмад настан

  • 39 ахмад настанд өрхийн аж ахуй, үйлдвэрлэл эрхлэхэд зориулж санхүүгийн дэмжлэг олгосон бол 15 ахмад настанд Мэргэжилтний зөвлөх үйлчилгээг 15 үзүүлсэн байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолын дагуу 65 болон түүнээс дээш настай 12,645 ахмад настанд 1,024,740,000 төгрөгийн насны хишиг тэтгэмж олгожээ.

Ахмадуудын эрүүл наслалт амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарч байна

БГД-ийн Ахмадын хорооноос Геронтологийн үндэсний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран “Ахмадуудын эрүүл наслалт амьдралын чанарыг дээшлүүлье” арга хэмжээг уламжлал  болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ онд дээрх арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн 150 ахмадыг нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээнд хамруулж, шаардлагатай асаргаа сувилгаа, эрүүл мэндийн дэмжлэг, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулсан байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол Хүн” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй эрт илрүүлэг оношилгоод ахмадууд идэвхтэй хамрагдсан бөгөөд цаашид ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллана гэдгийг дүүргийн удирдлагууд онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 4 цаг 41 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 52 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 6 цаг 44 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 6 цаг 52 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 7 цаг 16 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 8 цаг 1 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top