Өчигдөр орой (2023.10.02) 19 цагийн орчим бага насны охид гэрийнхээ цонхоор унаж нас барсан хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн наймдугаар хороо "Харуул алтай" хотхоны ... байрны 9 давхарт амьдардаг 5, 7 настай эгч дүү хоёр цонхоор хөл алдан унаж, амиа алдсан байна.
Хүүхдүүд тухайн үед гэртээ харгалзах хүнгүй, гаднаасаа цоожтой байсан бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэл нээн шалгаж байна.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, гаднаас нь цоожлохгүй байх, цонхоор тонгойх, тагт руу гарах зэрэг нь эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг ойлгуулж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү.