Монголчууд бид ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зоригийг жилд хоёр удаа дурсан санаж хүндэтгэл үзүүлдэг билээ. Түүний бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан өдөр буюу аравдугаар сарын 02-нд гашуудан дурсаж, төрсөн өдрөөр нь хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэдэг уламжлал буй.
Тэгвэл энэ өдөр Ардчилсан намын Хүний эрхийн хорооноос "Хүний эрх ба үзэл санааны хоригдол" сэдэвт форумыг зохион байгуулах гэж байна.
Мөн 11:00 цагт Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-дахь АН-ын бүлгийн гишүүд болон төлөөллүүд Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө.
АН-ын дарга Лу.Гантөмөрийн дэргэд байгуулагдсан Хүний эрхийн хороо "Хүний эрх ба үзэл санааны хоригдол" сэдэвт нээлттэй форум Bluesky тауэрын 3 давхарт Daimong танхимд 13:00 цагт эхэлнэ.
С.Зориг нь 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан юм.