Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Daewoo” компаниас нийлүүлж буй автобус чанарын шаардлага хангаагүй, хуучин, хуучиндаа 30 жилийн өмнөх буюу үйлчилгээнээс гарсан болох нь ил болоод буй.
Тэгвэл Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албанаас уг хэргийг шуурхай шалгах ажлын хэсэг байгуулж, зарим обьектод нэгжлэг хийсэн байна.
Тухайлбал "Тэнүүн огоо" ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн гэр, албан өрөөнд нэгжлэг хийж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Түүнтэй хамт "Тэнүүн огоо" ХХК-ийн гүйцэтгэх захирал Монгол Улсын зөвлөх инженер Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хорьжээ.
Сэтгэгдэл (1)