Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 10 давхрын цонхоор таван настай хүүхэд унаж, амь хохирсон харамсалтай хэрэг есдүгээр сарын 30-ны өдөр гарчээ.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд:
-
Орон сууцны цонх, тагтанд төмөр хаалт, хязгаарлалт заавал хийх
-
Цонх, тагт, хаалтын аюулгүй байдлыг тогтмол шалгах
-
Ялаа, шумуул нэвтрэхээс сэргийлэх тор нь өндрөөс унахаас сэргийлэх зориулалтгүй болохыг анхаарах
-
Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй бүү үлдээ.
Түүнчлэн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг ажил, амьдралдаа хэвшил болохыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)