x

Үзэл бодлоо илэрийлснийхээ төлөө Эрүүгийн хариуцлага хүлээх ёстой юу!

Хүнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдаад дуудаж дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлага хүлээлгэх сонирхол хэнд байна вэ!

Эрүүгийн хуульд 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр нэмэлтээр 13.14 дүгээр зүйл болгон Худал мэдээлэл тараах гэмт хэргийг нэмж оруулахдаа Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дээрх шийтгэлийг ногдуулахаар заажээ.

Гэтэл Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд  21.2. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэсэн.

Хүн үзэл бодлоо илэрхийлж хэн нэгэн төрийн албан хаагчийг ажлаа хийхгүй байгаатай нь холбогдуулан үг хэлснийхээ  төлөө тухайн албан хаагч гомдол гаргавал дээрх  хоёр хуулийн  аль хуулиар шийдвэрлэх вэ гэдэг   асуудал үүснэ.

Үзэл бодлоо илэрхийлсний төлөө хүн цагдаад дуудагдах нь ихэсч, иргэний шүүхэд хандах байдал багасах нь Эрүүгийн хуульд 2020 онд оруулсан хуулийн нэмэлттэй зайлшгүй холбоотой.

Илүү эрүүжүүлсэн асуудал үүссэн.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглал, 19 дvгээр зvйлд:  Хvн бvр єєрийн vзэл бодолтой байж, тvvнийгээ чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, vvнд vзэл бодлоо ямар ч хориг цээргvй баримтлах, аливаа vзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар vл хязгаарлан боломжтой арга замаар эрж сурвалжлах, олж ашиглах, тvгээн дэлгэрvvлэх эрх багтана гэж,

Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай Олон улсын Пакт, 19 дvгээр зvйлд: Хvн бvр санал бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрх нь тєрєл бvрийн мэдээлэл болон vзэл санааг улсын хил хязгаарыг vл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхvл уран сайхны хэлбэрээр, тvvнчлэн єєрийн сонгосон бусад аргаар чєлєєтэй эрж хайх, хvлээн авах, тvгээх эрх чєлєєг багтаана гэж тус тус заасан.

Эрх, эрх чєлєє, хууль ёсны ашиг сонирхол хохирох, хєндєгдєх тохиолдолд иргэд єєрсдийн ашиг сонирхол эрхээ хамгаалан  тэмцдэг.

Энэ тэмцлийг дарах гэж  Эрүүгийн хуулинд Худал мэдээлэл тараах гэмт хэрэг байхгүй байсныг 2020 онд  нэмэгдсэн юм биш биз.

Энэ  хэнд зориулж, юунд хандаж гаргав аа гэдэг нь одоог хүртэл тодорхой биш.

Иргэний хуулинд заасны дагуу үнэн зөв мэдээлэл тараасан эсэхээ өөрөө нотлох үүргээ хүлээгээд харин Эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх ёстой  нь илүү бодитой байна.

Жишээ нь: Орон нутагт нь уул уурхай гарсныг эсэргүүцэж, машиныг нь  зогсоосон иргэнийг зөрчлийн хуулиар  арга хэмжээ авч улмаар торгосон.

Улмаар тухайн компани шүүхэд хандаж дансыг нь битүүмжлүүлсэн жишээ гарсан.

Тодруулбал  байгаль орчноо хамгаалах гэж тэмцсэн иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд төрийн байгууллага халдаад эхэлсэн нь туйлын буруу зүйл гэдэгтэй санал нэг байдаг.

Эрүүгийн хуулиас худал мэдээлэл тараах гэмт хэргийг хасах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл болж, хүний эрх эрх чөлөөг хамгаалах нэг чухал алхам болно.

Хуульч, сэтгүүлч нар энэ бүхэнтэй санал нийлнэ гэдэгт би хувьдаа итгэж байна.

Нийтлэлийг өмгөөлөгч Р.Уранцэцэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 4 цаг 36 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 47 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 6 цаг 39 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 6 цаг 47 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 7 цаг 11 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 7 цаг 56 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top