x

Монголын 10 дахь, Хөвсгөлийн анхны цахилгаан станц

Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос зүүн урд 2 км-ын зайтай 10 мВТ-ын нарны цахилгаан станц баригдаж эхлээд, ажлынхаа 60 гаруй хувьд ороод байна.

Олон зуун нарны толь угсарч байгааг хараад Мөрөнгийн оршин суугчид цахилгааны хүчдэл дийлэхгүй гэх “зовлон”-гоос салах нь гэж баярлаж буй биз. Яг үнэндээ ус буцалгагч, халуун тогоо хоёр зэрэг залгахад шийт нь унадаг, ид ачааллаар цахилгаан тогоотой хоол хоёр цаг "дуншдаг" зэрэг нь Сөүлээс Улаанбаатар руу цаг гаруй нисдэг, Америк дахь ажлаа Монголын хээр талаас хийдэг болсон энэ цагт том зовлон.

Ингэж бодоод Хөвсгөлд хааяахан очдог би хүртэл алга ташиж буй энэ хөрөнгө оруулалтад. Тэгтэл энэ станц цахилгаанаа ганц Хөвсгөлийнхөнд биш баруун бүсийн 20 000 хэрэглэгчид нийлүүлэх юм байна.

Газар дээр нь ажиллаж буй Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн инженер Г.Хишигдэмбэрэл “Энэ төсөл суурилагдсан хүчин чадлын хувьд бага боловч өвлийн оргил ачааллын үед Хөвсгөл аймгийн Мөрөнгөөр дайрч Завхан аймаг дахь Тэлмэн дэд станц руу урсан өнгөрдөг эрчим хүчний 50 хувийг хаана. Алтай-Улиастайн эрчим хүчний систем рүү урсаж байгаа урсгалыг сааруулна гэсэн үг. Энэ хоёр аймаг тус бүрт нарны цахилгаан станц ашиглалтад орсон. Мөрөнгийн станц Дарханы 10 мВТ-ын нарны цахилгаан станцтай нэг өргөрөгт суурилагдсан. Тиймээс хангайн бүсэд амжилттай ажиллана гэдгийг Дарханы станцаас харж болно. Энэ станц доголдолгүй, асуудалгүй ажиллаж буйг бид бүгд харж байгаа” гэж танилцуулав.

Мөрөнгийн нарны цахилгаан станцтай ижил станц Завхан аймагт 2022 оноос ажиллаж эхэлсэн бол Говь-Алтай аймагт энэ сард ашиглалтад орсныг уншигчид мэдсэн байх.

МӨРӨНГИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ОНЦЛОГ

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээлээр Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод баригдаж 10 мВТ хүчин чадалтай нарны цахилгаан станц нь:

-Монгол Улсын 10 дахь нарны цахилгаан үүсгүүр. Хөвсгөл аймгийн анхны цахилгаан станц.

-Жилдээ 20 сая кВт/ цаг цахилгаан үйлдвэрлэж, 20 000 хэрэглэгчид түгээнэ.

-Төвийн эрчим хүч болон Алтай-Улиастайн эрчим хүчний системийн алдагдлыг эрс бууруулна.

- Монгол Улсад байгаа нарны цахилгаан станцуудаас цахилгааны чанарыг сайжруулах тоноглолоор, мөн хуучин GIS системийн орон зайг 10 дахин багасгаж, автоматжуулсан дэвшилтэт технологиороо давуутай.

-Жил бүр 16 000 тн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулахаас сэргийлж, цэвэр усны хэрэглээг 145 000 тн-оор бууруулан өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт болон дулааны хангамж тасалдах эрсдэлээс хамгаална. Хэрэв нүүрсээр ийм хэмжээний цахилгаан үйлдвэрлэсэн бол 145 000 тн цэвэр ус хэрэглэх нь.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин Хөвсгөл аймгийн Мөрөн хотод баригдаж байгаа станцын барилгын ажилтай танилцсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Олон улсын түвшинд Олон улсын хамтын нийгэмлэг нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулах зорилт дэвшүүлээд байна. Монгол Улс энэ зорилтыг хангах бүрэн боломжтой улс. Монгол Улс эрчим хүчний шилжилт хийх томоохон алхмыг хэдийнэ эхлүүлсэн. Хувийн хэвшлийн оролцоотойгоор сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлж байна. Мөн АХБ-ны санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх төсөл” хэрэгжүүлж, үүнийхээ хүрээнд нарны станцууд байгууллаа. Үүний нэг нь Хөвсгөлд баригдаж буй энэ станц. Дотоодынхоо төдийгүй Зүүн хойд Азийн хэрэглээг хангахуйц нар, салхины эрчим хүчний нөөц Монголд бий. Энэ нөөц боломжоо ашиглаж чадвал хөрш орнууддаа эрчим хүч экспортлох, ногоон устөрөгч үйлдвэрлэх бололцоо ч байна” гэж онцолжээ. 

Мөн “АХБ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг дуудлага худалдаа буюу аукционы замаар нийлүүлдэг систем рүү шилжихэд нь хэд хэдэн орныг дэмжиж, хамтран ажиллаж байна. Үйл ажиллагаа ил тод, өрсөлдөөний зарчмаар явагдсанаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн зардлыг үлэмж бууруулах бололцоотой. Ингэж чадвал сэргээгдэх эрчим хүчний зардал нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаас буурна” гэсэн байна.

Тэрбээр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчөөр томилогдохоосоо өмнө эрчим хүчний мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Монгол орны сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хоёр жил гаруй хугацаанд хамтарсан туршлагатай юм. 

Д.Даваадулам /mnb.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • мчжэ (172.69.252.169)
    манайх 2 л хөрштэй тэр хоёр маань монголоос эрчим хүч экспортлох нь ч юу л бол
    2023 оны 09 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 4 цаг 39 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 49 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 6 цаг 41 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 6 цаг 50 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 7 цаг 13 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 7 цаг 58 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top