x

Өнгөрсөн шөнө "Роснефть"-ээс 1500 тонн АИ92 бензин, Хятадаас 50 вагон газрын тосны бүтээгдэхүүн иржээ

Шатахууны нийлүүлэлтийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр мэдээлэл хийлээ.

Б.Анхбаяр:

-"Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүнийг 100% худалдаж авдаг. Үүний 95%-ийг ОХУ-аас, БНХАУ-аас 5%-ийг авдаг. Манай улсад шатахуун нийлүүлдэг ОХУ-ын Роснефть компани үйлдвэртээ их засвар хийсэн. Их засвар нь өмнөх жилүүдийг бодвол илүү хугацааг авсан. 2020 онд КОВИД-ын үед засварыг хийж амжаагүй учир 2021 онд урт хугацааны засвар хийсэн ч засвар тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон гэдгээ ОХУ-д айлчлах үеэр мэдэгдсэн.

БНХАУ-д дотоодын төмөр замын тээврийн гацаа, түгжрэлээс шалтгаалан бидний найм, есдүгээр сард захиалсан газрын тосны бүтээгдэхүүн тодорхой хугацаагаар хойшилсон нөлөөллүүдээс болж өнөөгийн нөхцөл байдал үүсээд байна.

2023 оны есдүгээр сарын 23-нд УУХҮЯ болон Ашигт малтмал газрын тосны газар, ААН-үүдийн хамтарсан ажлын хэсэг  Роснефть компанийнхантай уулзалт хийж, нөхцөл байдлын талаар ярилцсан. Үүний үр дүнд тус компаниас өнгөрсөн шөнө 1,500 тонн АИ92 бензинийг нийлүүлсэн байгаа. Цаашид аравдугаар сарын эхээр ААН-үүдийн захиалсан 44,000 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдаж авах, есдүгээр сард авч чадаагүй 9,000 орчим тонныг нэмээд нийт 54,000 орчим тонныг худалдаж авах гэрээ, хэлцлийг хийгээд ирлээ. БНХАУ-аас 150 вагон газрын тосны бүтээгдэхүүнийг энэ сард багтаан нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Үүнд ЗТХЯ, ГХЯ, Монгол, БНХАУ-ын ЭСЯ дэмжлэг үзүүлсэн. Өчигдөр шөнийн байдлаар тус улсаас 50 вагон газрын тосны бүтээгдэхүүн Замын-Үүдэд ирснээс 32 вагоныг шилжүүлэн ачлаа. Дараагийн ээлжийн вагоныг шилжүүлэх ажил хийгдэж байна. Үлдсэн 50 вагон газрын тосны бүтээгдэхүүн Эрээн хотод ирнэ.

Дотоодын АИ92 бензиний хэрэглээ ойролцоогоор сард 30 орчим мянган тонн байгаагаас Улаанбаатар хотод өдөрт 1,000 орчим тонныг хэрэглэдэг. 1,000 тонн бензинийг ШТС-уудад жигд хуваарилна. ААН-үүд ч чармайлт гаргаж ажиллаж байна. Иргэд эдгээр нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаж, ШТС-ын түгээгч нар болон холбогдох хүмүүстэй зөв боловсон харилцахыг хүсэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 5 цаг 9 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 20 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 7 цаг 12 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 7 цаг 21 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 7 цаг 44 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 8 цаг 29 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top