x

П.Батсайхан: GS25 сүлжээ дэлгүүрийн 700-800 салбар байгуулах бодлоготой ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд "Монгол-Солонгосын бизнес форум" тус улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд өчигдөр зохион байгуулагдлаа.

Форумын үеэр Монгол, Солонгосын бизнесийн группүүдийн уулзалт болж, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд гарч байгаа өөрчлөлт, уул уурхайгаа хэрхэн хөгжүүлэх, шинэ хот байгуулах гэх зэрэг олон төсөл хөтөлбөрөө танилцуулсан байна.

Энэ үеэр "Шунхлай" группийн ерөнхийлөгч П.Батсайхан "Шунхлай группийн хувьд сүүлийн 12, 13 жил Хьюндай, Киа моторс зэрэг компанийн албан ёсны дистрибьютороор ажиллаж байна. Мөн ая тухтай дэлгүүрийн сүлжээ болох "GS25"-г оруулж ирсэн. Эдгээр компанитайгаа уулзлаа. Солонгосчууд цахим шилжилтээ хэрхэн хийсэн, үүн дээр бид яаж хамтарч ажиллаж болох зэрэг бизнесийн боломжийг ярилцаж байна.

Өнөөдрийн байдлаар Монголд "GS25" сүлжээ дэлгүүрийн 160 орчим салбар нээгдсэн байгаа. Цаашдаа 700-800 салбар байгуулах бодлоготой ажиллаж байна. Эдийн засгийн нөхцөл байдал, залуучуудын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж цаг хугацаа үнэ цэнтэй болсон энэ үед хүмүүс яаж ая тухтай, түргэн шуурхай үйлчлүүлдэг байх вэ гэдэгт анхаарсан сүлжээ дэлгүүрийг солонгосчууд маш сайн хийж чадсан. Үүнийг бид Монголд нутагшуулах гэж ажиллаж байна.

Мөн АПУ компани сүүлийн нэг жил гаруй хугацаанд өөрсдийн бүтээгдэхүүн болох "Алтан говь"-ийг Солонгост борлуулж эхэлсэн. Одоогийн байдлаар Солонгосын 17,000 дэлгүүрт борлогдож байгаа бөгөөд монгол бүтээгдэхүүнд ам сайтай байгаа" гэлээ.

Гадаадын хөрөнгө оруулагчид тухайн орны эдийн засгийн нөхцөл байдлаас гадна хөрөнгө оруулалтыг хэрхэн хамгаалж, тогтвортой ажилладгийг анхаарч үздэг. Хувийн компаниудын бизнес дунд тухайн орны төр нь хууль эрх зүйн орчинд баталгаа болж байдаг учир төрөөрөө баталгаа гаргуулж бизнесийн байгууллагуудтай уулзалт хийж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 4 цаг 19 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 4 цаг 26 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 4 цаг 48 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 23 цаг 5 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав...
Top