БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийг баривчлан буцаахаар болсон талаарх мэдээлэл гараад буй.
Энэ талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас мэдээлэл өглөө.
"Зөвшөөрөлгүй оршин сууж буй гадаадын иргэдийг албадан гаргаж байгаа талаарх мэдээлэл ирээгүй. Тиймээс албан ёсны тайлбар өгөх боломжгүй. Энэ талаар Солонгосын консулын Элчингээс лавлах нь зүйтэй байх" хэмээх хариултыг өгсөн юм.
БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас гаргасан албан ёсны мэдээллээр 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын 53,038 иргэн оршин сууж байгаа талаарх тоон мэдээлэл гаргасан байдаг. Үүнээс эрэгтэй 24,320 иргэн, эмэгтэй 28,718 иргэн оршин сууж байгаа юм.
Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас дараах зөвлөмжийг иргэддээ өгч байна.