Байгалийн давагдашгүй хүчин зүйл газар хөдлөлтийн гамшигт өртөөд байгаа Бүгд найрамдах Турк улсын иргэдэд Монголын ард түмний халуун сэтгэлийн тусламжийн барааг МИАТ ТӨХК бусад агаарын тээвэрлэгчийн нэгэн адил тээвэрлэн хүргэж өглөө.
МИАТ ТӨХК 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн Истанбул чиглэлийн ОМ161 дугаарт аяллын нислэгээрээ гэр, хөнжил, цэвэр ус зэрэг 12 тонн тусламжийн ачааг тээвэрлэн хүргэсэн бол өчигдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр 2.7 тонн ачаа тээвэрлэн 10:21 цагт Чингис Хаан олон улсын нисэх буудлаас Истанбул хотын зүг хөөрлөө гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.