БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж буй манай улсын аврах баг хоёрдугаар сарын 12-ны өдрийн 22:00 цаг (Анкарагийн цагаар 17:00)-т эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, барилгын нурангиас 3 хүний цогцос гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн иргэдийн хүсэлтээр үнэт эдлэл, бэлэн мөнгийг гэрийнх нь нуранги дороос олж гарган холбогдох байгууллага, хүмүүст хүлээлгэн өгчээ.
Аврах багийн эмнэлгийн бүлэг хоёрдугаар сарын 12-ны өдөр хээрийн эмнэлэгт нийт 96 хүнд /үүнээс 13 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ