x

Ж.Сүхбаатар: Европын орнууд нийтийн тээвэрт түшиглэн түгжрэлээ бууруулж байна

Узбекистанаас ирсэн SAZ LE60 маркийн хоёр автобусыг хүлээн авах үеэр Ж.Сүхбаатар сайд нийслэлийн түгжрэл болон нийтийн тээврийн асуудлаар товч танилцуулга хийлээ.

Ж.Сүхбаатар:

-"Улаанбаатарын түгжрэлийг бууруулах том суурь нөхцөл нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх асуудал. Энэ салбар уналтын байдалтай байгаа. Засгийн газар, УИХ-аас гаргасан нийтийн тээврийн парк шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж ажиллана. Европын орнууд нийтийн тээвэрт түшиглэн түгжрэлээ бууруулж байна.

Нийслэлийн иргэдийн 55 хувь нь хувийн машинаар зорчдог. Хоногт 2.8 сая зорчилт хөдөлгөөн явагдаж байна гэж үзэхэд 1.8 сая иргэн хувийн машинаар, 550,000 орчим иргэн автобусаар явж байна. Нийтийн тээврийн шинэчлэлийн тухайд, одоогийн байдлаар 200 орчим шинэ автобусыг авчирсан. Сайн чанартай, үнэ боломжийн автобуснуудыг оруулж ирэх бодлого баримтална. Энэ онд хэрэгжүүлнэ.

Цахилгаан автобусыг чухалчилдаг ч автобус баазын эрчим хүчний чадал хангалтгүй учраас 160 ширхэг цахилгаан автобус оруулж ирнэ гэж тооцоолж байгаа. БНСУ-аас ч автобус авах бодолтой байгаа. Иргэдийн ая тухыг хангасан автобуснууд авахаар төлөвлөсөн.

Улаанбаатарын түгжрэлийг урт хугацаандаа бууруулна. Худалдааны төв, захууд орц, гарцаа цэгцэлмээр байна. Тухайлбал, Дүнжингарав худалдааны төвд өчигдөр ажилласан. Иргэд олон удаа ярьсан учир очиж ажилласан. Ажлын өдрүүдэд авто замын оргил ачааллын үед хувийн хэвшлийнхэн санаачилгатай байхыг уриалж байна. Тухайлбал, түгээлтийн машин дээр ч санаачилгатай хандаасай гэж зөвлөмж гаргаж байна. ААН, байгууллагууд агуулах болон бизнесийн аж ахуйн үйл ажиллагаагаа Улаанбаатараас нүүлгэвэл зээл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогоор дэмжихээр энэ оны төсөвт тусгасан.

Өнөөдөр хүлээн авч буй хоёр автобусыг бэлэглэж байгаа "СамАвто" компани бизнес төлөвлөгөөгөө зөв харж байна гэж бодож байна. Монгол Улс Алс Дорнод, Сибирьтэй ойрхон байршдаг. Манай хойд хөршийн эдгээр хэсгүүдийн автобусны үйлдвэрлэлийн асуудал хүндрэлтэй байдаг тул бид БНХАУ-аас автобус авдаг. "СамАвто" компани ISUZU технологиор үйлдвэрлэсэн SAZ LE60 маркийн автобус Монголын нөхцөлд тохирох эсэхийг тодорхой хугацаанд харах байх. Өөрсдийн хэрэглэдэггүй автобусыг өгч байгаа юм биш" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 5 цаг 22 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 5 цаг 29 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 5 цаг 51 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top