Баярын өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаараар хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах саналыг Тээврийн Цагдаагийн Албанаас нийслэлийн Засаг даргад хүргүүлээд буй.
Энэ талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтад оруулах санал буцаагдсан. Ингэснээр Цагаан сарын баярын өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт огт хийхгүй" гэв.
Тээврийн Цагдаагийн Албанаас хоёрдугаар сарын 11, 12 болон 18, 19-ний бямба, ням гаригт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах санал гаргаад байсан юм.